[1] Кенхрей дахь чуулганы үйлчлэгч Фойбе эгчийгээ би та нарт онцлон таниулж байна.
[2] Ариунтанд зохих ёсоор түүнийг Эзэн дор хүлээн авч, түүнд хэрэг болох аливаа юманд нь та нар туслаарай. Тэр ѳѳрѳѳ олон хүнд мѳн надад ч тусалж байсан.
[3] Христ Есүс дор надтай хамтран зүтгэгч Приска, Акул нарт мэнд хүргээрэй.
[4] Тэд миний амийн тѳлѳѳ ѳѳрсдийгѳѳ үхлийн аюулд оруулсан билээ. Тэдэнд ганц би ч бищ мѳн харь үндэстнүүдийн бүх чуулган талархдаг билээ.
[5] Тэдний гэрийн чуулганд болон мѳн Христэд эргэсэн Азийн анхны хүн болох миний хайрт Епайнетад мэнд хүргээрэй.
[6] Та нарын тѳлѳѳ щаргуу ажилласан Мариад мэнд хүргээрэй.
[7] Миний садан, надтай хамт хоригдол байсан Андроник, Иуниm нарт мэнд хүргээрэй. Тэд элч нарын дунд нэр цуутай нь бѳгѳѳд надаас ч ѳмнѳ Христ дор байсан юм.
[8] Эзэн доторх миний хайрт Амплиатад мэнд хүргээрэй.
[9] Христ доторх бидэнтэй хамтран зүтгэгч Урбан, миний хайрт Стах нарт мэнд хүргээрэй.
[10] Христ дотор сайщаагдсан Апелд мэнд хүргээрэй. Аристобулын гэрийнхэнд мэнд хүргээрэй.
[11] Миний садан Херодионд мэнд хүргээрэй. Эзэн дор байгч Наркиссын гэрийнхэнд мэнд хүргээрэй.
[12] Эзэн дор ажиллагч Труфайна болон Труфоса нарт мэнд хүргээрэй. Эзэн дор щаргуу ажилласан хайрт Персист мэнд хүргээрэй.
[13] Эзэн дотор сонгогдсон Руфт мэнд хүргээрэй. Миний ээж болох түүний ээжид мэнд хүргээрэй.
[14] Асункрит, Флегон, Хермес, Патроб болон Хермас нарт болон тэдэнтэй хамт байгаа ах дүүст мэнд хүргээрэй.
[15] Филолог болон Иулиа, Нере болон түүний эмэгтэй дүү мѳн Олумп болон тэдэнтэй хамт байгч бүх ариунтнуудад мэнд хүргээрэй.
[16] Бие биендээ ариун үнсэлтээр мэнд хүргээрэй. Христийн бүх чуулган та нарт мэнд хүргэж байна.
[17] Ах дүү нар аа, та нарын сурсан сургаалын эсрэг хэрүүл маргаан, саад тотгор гаргагч хүмүүсээс сэрэмжлэхийг би ятгаж байна. Тэднээс холдогтун.
[18] Тийм хүмүүс бидний Эзэн Христэд бищ, харин ѳѳрсдийн ходоодондоо боолчлогддог. Тэд ялдам, зусар үг яриагаараа гэнэн хүмүүсийн зүрхийг мэхэлдэг.
[19] Та нарын дуулгавартай байдал бүгдэд дуулдсан юм. Тиймээс би та нарын талаар баярладаг. Гэхдээ та нарыг сайнд мэргэн, харин ёр мууд гэмгүй байгаасай гэж би хүсэж байна.
[20] Амар амгалангийн Бурхан та нарын хѳл дор Сатаныг удахгүй няцална. Бидний Эзэн Есүсийн нигүүлсэл та нартай хамт байх болтугай.n
[21] Надтай хамтран зүтгэгч Тимот мѳн миний садан болох Луки, Иасон болон Сосипатр нар та нарт мэнд хүргэж байна.
[22] Энэхүү захиаг бичиж буй Терт би та нарт Эзэн дотор мэнд хүргэе.
[23] Намайг болон бүх чуулганыг зочлогч гэрийн эзэн Гайос та нарт мэнд хүргэж байна. Хотын сан хѳмрѳгийн нярав Ераст, дүү Куарт нар та нарт мэнд хүргэж байна.
[24] [Бидний Эзэн Есүс Христийн нигүүлсэл та бүгдтэй хамт байх болтугай. Амен.]
[25] Бурхан миний сайн мэдээг болон Есүс Христийг тунхагласнаар дамжуулан ѳнѳ эртний турщ нууцлагдаж байсан нууцыг илчилж та нарыг бат бэх болгоно.
[26] Тэр нууц нь эдүгээ илэрхий болж мѳнх Бурханы тущаалын дагуу эщ үзүүлэгчдийн Судруудаар дамжин бүх үндэстэнд мэдэгдэн, тэд итгэж, дуулгавартай дагах болсон.
[27] Цорын ганц мэргэн Бурханд, Есүс Христээр алдар нь үүрд мѳнх байх болтугай. Амен.o