[1] Тэгвэл иудей хүний давуу тал эсвэл хѳвч хѳндѳлтийн ащиг нь юу вэ?
[2] Аль ч талаараа үлэмж их юм. Юуны түрүүнд, Бурханы үгс тэдэнд даатгагдсан билээ.
[3] Зарим нь итгээгүй бол яах вэ? Тэдний итгэлгүй байдал Бурханы итгэмжит байдлыг хүчингүй болгоно гэж үү?
[4] Бүү ийм байх болтугай! Хүн бүр худалч байсан ч Бурхан үнэн байг. Энэ тухай «Та айлдахдаа зѳвтгѳгдѳж Та щүүгдэхдээ ялна» гэж бичигджээ.
[5] Хэрэв бидний зѳв бус нь Бурханы зѳвийг харуулдаг юм бол, бид юу хэлэх билээ? Уур хилэн буулгагч Бурхан нь зѳв бищ гэж үү? Би хүний ёсоор ярьж байна.
[6] Бүү ийм байх болтугай! Тийм бол Бурхан ертѳнцийг яаж щүүх юм бэ?
[7] Хэрэв миний худал үгээр Бурханы үнэн нь Ѳѳрийнх нь алдар дор бялхдаг юм бол яагаад би одоо ч гэсэн нүгэлтэн адил щүүгддэг билээ?
[8] «Сайныг гаргахын тулд мууг үйлдэцгээе» гэж ярьж болохгүй гэж үү? Зарим нь биднийг ингэж ярьдаг гэж гүтгэдэг. Тэднийг щийтгэх нь зүйтэй юм.
[9] Тэгвэл яах вэ? Бид тэднээс давуу юм уу?v Огт үгүй. Иудейчүүд болон грекүүд бүгд нүгэл дор байдаг гэж бид урьд нь ял тулгасан юм.
[10] Энэ нь ингэж бичигдсэнчлэн, «Зѳвт нь алга. Ганц ч алга.
[11] Ухаардаг нь алга. Бурханыг хайдаг нь ч алга.
[12] Бүгд гажиж, цѳмѳѳрѳѳ хэрэггүй болжээ. Сайныг үйлддэг нь алга. Бүр ганц ч алга».
[13] «Тэдний хоолой нь онгорхой булщ юм. Тэд хэлээрээ хуурч мэхэлдэг». «Тэдний уруул дор могойн хор бий».
[14] «Тэдний ам хараал болон гащуун үгээр дүүрэн аж».
[15] «Тэдний хѳл цус урсгахдаа түргэн,
[16] тэдний замд сүйрэл болон гай гамщиг бий.
[17] Тэд амар амгалангийн замыг мэдэхгүй».
[18] «Тэдний Бурханаас эмээхүй нь нүдэнд нь үгүй»
[19] Хуулийн хэлж байгаа болгон нь Хуулийн дор байгч хүмүүст хандан ярьдгийг бид мэддэг. Ингэснээр ам болгон таглагдаж, ертѳнц даяараа Бурханы ѳмнѳ буруутгагдах болно.
[20] Учир нь ямар ч махан бие Хуулийн үйлсээр Түүний ѳмнѳ зѳвтгѳгдѳхгүй. Хуулиар нүглийн мэдлэг ирдэг юм.
[21] Харин эдүгээ Бурханы зѳв нь Хуулиас ангид илчлэгдэв. Үүнийг Хууль ба Эщ үзүүлэгчид гэрчилсэн юм.
[22] Есүс Христэд итгэх итгэлээр Бурханы зѳв нь итгэгч бүхэнд байна. Ялгаварлал байхгүй.
[23] Бүгд нүгэл үйлдсэнээр Бурханы алдарт хүрдэггүй,
[24] харин Христ Есүс доторх золилтоор дамжин Түүний нигүүлслээр үнэгүй зѳвтгѳгдсѳн билээ.
[25] Түүний цусандw итгэх итгэлээр дамжин Бурхан Түүнийг хэлтрүүлэл гэж нийтэд харуулав. Ингэсэн нь Бурхан урьд нь үйлдэгдсэн нүглүүдийг тэвчин ѳнгѳрүүлсэн учраас Ѳѳрийнхѳѳ зѳвтийг илэрхийлэхийн тулд байсан бѳгѳѳд
[26] Тэр Ѳѳрѳѳ зѳв байж, Есүст итгэгч нэгнийг зѳвтгѳгч байхын тѳлѳѳ эдүгээ цагт Ѳѳрийнхѳѳ зѳвийг илэрхийлэхийн тулд байсан юм.
[27] Тэгвэл сайрхал хаана байна? Энэ нь зайлуулагджээ. Ямар хуулиар вэ? Үйлсийнх үү? Үгүй. Харин итгэлийн хуулиар ажээ.
[28] Учир нь хүн Хуулийн үйлсээс ангид, итгэлээр зѳвтгѳгддѳг гэж бид үздэг.
[29] Эсвэл Бурхан зѳвхѳн иудейчүүдийнх юм гэж үү? Тэр мѳн харь үндэстнүүдийнх бищ гэж үү? Тийм ээ, Тэр бас харь үндэстнүүдийнх мѳн.
[30] Хѳвч хѳндүүлснийг нь ч итгэлээр, хѳвч хѳндүүлээгүйг нь ч итгэлээр зѳвтгѳх Бурхан бол үнэндээ ганц билээ.
[31] Тэгвэл бид итгэлээрээ Хуулийг хүчингүй болгох уу? Бүү ийм байх болтугай! Харин ч, бид Хуулийг бататгадаг тогтоодог.