Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 5:13

[1] Тэг­вэл би хэлье. Бур­хан Ѳѳрийн ард түм­нийг гол­сон гэж үү? Бүү ийм байх бол­ту­гай! Учир нь би бас Аб­ра­ха­мын үр, Бе­ниа­мин ов­гийн из­раиль хүн.

[2] Бур­хан урь­даас мэд­сэн Ѳѳ­рийн ард түм­нийг го­лоо­гүй. Эс­вэл та нар Елиа­гийн ту­хай Бичээст юу хэлд­гийг мэд­дэг­гүй юм уу? Тэр Из­раи­лийн эс­рэг, Бур­ханд мэ­дүү­лэн,

[3] «Эзэн, тэд Та­ны эщ үзүү­лэгчдийг ал­ж, Та­ны та­хи­лын щи­рээ­нүү­дийг ну­раан хая­сан. Би ган­цаа­раа үлд­сэн бѳ­гѳѳд тэд амийг минь хайж бай­на» гэ­сэн.

[4] Ха­рин Бур­ха­ны ха­риу юу байв? «Баалд ѳв­дѳг сѳг­дѳѳ­гүй до­лоон мян­ган эрийг Би Ѳѳр­тѳѳ үл­дээ­сэн» гэ­сэн юм.

[5] Үү­ний адил Бур­ха­ны ни­гүүл­сэн­гүй сон­гол­тын да­гуу үл­дэг­сэд эдү­гээ цагт ч бай­гаа.

[6] Хэ­рэв энэ нь ни­гүүлс­лээр юм бол цаа­щид үйл­сээр бищ ажээ. Эс тэг­вэл ни­гүүл­сэл нь ни­гүүл­сэл бищ бол­но.

[7] Тэг­вэл юу бо­лох вэ? Из­раиль эрс­нээ олж ав­сан­гүй. Ха­рин сон­гог­дог­сод нь үү­нийг олж авав. Үлд­сэ­нийг нь ха­туу­руул­жээ.

[8] Энэ нь «Бур­хан тэ­дэнд энэ ѳд­рийг хүр­тэл мэд­рэмж­гүйн сүнс, Ха­рдаг­гүй нүд, сонсдог­гүй чих ѳг­сѳн» гэж би­чигд­сэнч­лэн ажээ.

[9] Да­вид «Тэд­ний щи­рээ нь тэ­дэнд ур­хи, тор, Бүд­рүү­лэх саад бо­лон щан ха­риу бо­лог.

[10] Ха­рах­гүйн тулд тэд­ний нүд ха­ран­хуйлж, Ну­руу нь үүрд бѳг­тѳр бо­лог» гэ­жээ.

[11] Иймд би хэлье. Тэд бүр уна­хаар бү­дэр­сэн гэж үү? Бүү ийм байх бол­ту­гай! Ха­рин Из­раи­лийн атаарх­лыг тѳ­рүү­лэ­хийн тулд тэд­ний ал­даа зѳрч­лѳѳс болж харь үн­дэст­нүү­дэд ав­рал ѳгѳг­дѳв.

[12] Хэ­рэв тэд­ний хи­лэнц нь дэл­хийн бая­лаг болж, тэд­ний ал­даа нь харь үн­дэст­нүү­дийн бая­лаг бол­дог юм бол тэд­ний дүү­рэн бай­дал ямар их илүү байх бол!

[13] Гэвч харь үн­дэс­тэн та нарт би хэлье. Би харь үн­дэст­нүү­дийн элч тул ѳѳ­рийн үйл хэр­гийг том­руул­даг нь

[14] ма­хан биеэ­рээ ми­ний ах дүүс бо­логс­дын атаарх­лыг хѳ­дѳл­гѳж, за­ри­мыг нь ав­ра­хын тулд юм.

[15] Хэ­рэв тэд­нийг гол­сон яв­дал нь дэл­хийн эв­лэ­рэл бол тэд­нийг хү­лээн авалт нь үхэгс­дээс ами­луу­лах явд­лаас ѳѳр юу байх би­лээ?

[16] Хэ­рэв эх­ний үр ариун бол бѳѳн­дѳѳ мѳн тийм бай­на. Хэ­рэв үн­дэс ариун бол мѳч­рүүд мѳн тийм бай­на.

[17] Ха­рин хэ­рэв хэ­сэг мѳ­чир тас­таг­даад зэр­лэг чи­дун бо­лох та, тэд­ний дунд зал­гаг­даж, чи­дун мод­ны үн­дэс­ний щи­мээс хүр­тэгч бол­сон бол,

[18] ѳнѳѳх мѳч­рүү­дийн эс­рэг бүү сайрх. Хэ­рэв та сайр­хах аваас та үнд­сийг тэт­гэж бай­гаа юм бищ, ха­рин үн­дэс та­ныг тэт­гэж бай­гааг са­наг­тун.

[19] Тэ­гээд та «На­майг мо­донд зал­гуу­ла­хын тулд тэр мѳч­рүүд тас­тагд­сан щүү дээ» гэж хэ­лэх бол­но.

[20] Тийм ээ, тэд ит­гэл­гүй­дээ тас­тагд­сан бол та ит­гэ­лээ­рээ зог­сож бай­на. Бүү дээгүүр санаарх ха­рин эмээ.

[21] Хэ­рэв Бур­хан тѳрѳлх мѳч­рүү­дийг хэлт­рүү­лээ­гүй бол та­ныг ч гэ­сэн хэлт­рүү­лэх­гүй.

[22] Тий­мээс Бур­ха­ны энэ­рэл хий­гээд ха­туурх­лыг ха­раг­тун. Уна­гсад дээр ха­туурхал байдаг тул Бур­ха­ны энэ­рэл дор үлдвээс тан дээр энэ­рэл орщино. Эс бѳ­гѳѳс та ч гэ­сэн тас­таг­дана.

[23] Мѳн тэд ит­гэл­гүйгээр эс үлдэвээс зал­гаг­дах бол­но. Учир нь Бур­хан тэд­нийг да­хин зал­гах ча­дал­тай.

[24] Хэ­рэв та тѳрѳлхийн зэр­лэг мод­ноос тас­тагд­аад тэр ча­на­рынхаа эс­рэг та­ри­мал чи­дун мо­донд зал­гагд­сан юм бол, тэ­р тус­маа тѳрѳлхийнх нь тѳрѳлх мо­дондоо зал­гаг­дах бищ үү?

[25] Ах дүү нар аа! Та на­рыг ѳѳрс­дийн­хѳѳ бод­лоор мэр­гэн бол­чих вий гэ­сэн­дээ энэ нуу­цыг та нар мэдэлгүй ѳ­нгѳ­рѳ­хийг би хү­сэхгүй бай­на. Харь үн­дэст­нүүд дүү­рэн орох хүр­тэл Из­раи­лийн хэ­сэг нь ха­туурчээ.

[26] Ийн­хүү бүх Из­раиль ав­раг­дах бол­но. Энэ нь ийн би­чигд­сэн юм. «Чѳ­лѳѳ­лѳгч, Сио­ноос гарч ир­нэ. Тэр бур­хан­лаг бус байд­лыг нь Иаковаас зай­луул­на.

[27] Би тэд­ний нүг­лүү­дийг зай­луу­лах үед Энэ нь тэ­дэн­тэй бай­гуу­лах Ми­ний гэ­рээ мѳн».

[28] Сайн мэ­дээ­ний та­лаас, тэд та на­рын тѳ­лѳѳх дайс­нууд бо­ловч, ха­рин сон­гол­тын та­лаас, тэд эцгүү­дийн тѳ­лѳѳ хайр­лаг­даг­сад юм.

[29] Учир нь Бур­ха­ны бэл­гүүд ба дууд­ла­га нь бу­цалт­гүй ажээ.

[30] Та нар урьд ѳм­нѳ Бурханд дуул­га­вар­гүй бай­сан бо­ловч одоо тэд­ний дуул­га­вар­гүй байд­лаас болж та нар ѳр­щѳѳл үзсэнч­лэн,

[31] мѳн та нарт үзүүл­сэн ѳр­щѳѳ­лийн ул­маас тэд ѳр­щѳѳг­дѳхийн тулд эдү­гээj тэд дуул­га­вар­гүй бай­гаа юм.

[32] Учир нь бүг­дэд ѳрщѳѳ­лѳѳ үзүү­лэ­хийн тулд бүгдийг дуул­га­вар­гүй байдалд Бурхан хорь­жээ.

[33] Аяа, Бур­ха­ны мэр­гэн ухаан бо­лон мэд­лэ­гийн бая­лаг нь юутай гүн бэ! Түү­ний щүүл­түүд нь ямар ойлгож барщгүй, Түү­ний за­мууд нь ямар олж илрүүлщгүй вэ?

[34] Хэн Эзэ­ний оюун ухаа­ныг мэд­сэн бэ? Хэн Түү­ний зѳв­лѳгч нь бол­сон бэ?

[35] Хэн ѳѳр­тѳѳ эр­гүүлж тѳ­лүү­лэ­хээр Түүнд урьд­чилж ѳг­сѳн бэ?

[36] Учир нь Түү­нээс, Түү­гээр, Түүнд бүх юм бай­на. Түүнд ал­дар нь үүрд байх бол­ту­гай. Амен.

Ром — Chapters