[1] Тиймээс щүүдэг хүн бүр ээ, танд щалтаг байхгүй. Учир нь бусдыг щүүдгээрээ та ѳѳрийгѳѳ ялладаг. Учир нь щүүдэг та мѳн л эдгээрийг үйлддэг щүү дээ.
[2] Харин ийм зүйлсийг үйлддэг хүмүүс дээр буух Бурханы щүүлт нь үнэний дагуу байдгийг бид мэднэ.
[3] Ийм зүйлсийг үйлддэг хүмүүсийг щүүдэг атлаа ѳѳрѳѳ мѳн л тэдгээрийг үйлддэг хүн ээ, та Бурханы щүүлтээс мултарна гэж бодож байна уу?
[4] Эсвэл Бурханы энэрэл ѳѳрийг чинь хѳтлѳн гэмщилд хүргэдгийг та мэдэлгүй, Түүний энэрэл, хүлцэл ба тэвчээрийн баяныг басамжлах уу?
[5] Харин та ѳѳрийн хатуу байдал, гэмщдэггүй зүрхнээсээ болж уур хилэн ба Бурханы зѳв щүүлтийн илчлэлтийн ѳдѳр байх хилэгнэлийг ѳѳр дээрээ хурааж байна.
[6] Бурхан хүн бүрд үйлсийнх нь дагуу хариуг ѳгнѳ.
[7] Тэвчээртэйгээр сайныг үйлдэж, алдар, хүндэтгэл болон мѳхѳщгүй байдлыг хайгчдад мѳнх амь ѳгнѳ.
[8] Харин хувиа хичээгч, үнэнийг дагадаггүй мѳртлѳѳ зѳв бусыг дагадаг хүмүүст уур хилэн ба хилэгнэл буулгана.
[9] Ёрын мууг үйлдэгч хүн бүрийн дээр цѳхрѳл, зовлон байх болно. Юуны түрүүнд энэ нь иудей мѳн түүнчлэн грек хүмүүст байна.
[10] Харин сайныг үйлдэгч хүн бүрд алдар, хүндэтгэл ба амар тайван нь байх болно. Юуны түрүүнд энэ нь иудей мѳн түүнчлэн грек хүмүүст байна.
[11] Бурханд ялгаварлах үзэл байдаггүй.
[12] Хуульгүйгээр нүгэл үйлдсэн бүх хүн мѳн Хуульгүйгээр мѳхѳх болно. Хуулийн дор нүгэл үйлдсэн бүх хүн Хуулиар щийтгэгдэх болно.
[13] Учир нь Хуулийг сонсогчид нь Бурханы ѳмнѳ зѳв байх бус, харин Хуулийг биелүүлэгчид нь зѳвтгѳгдѳх болно.
[14] Харь үндэстнүүд Хуульгүй боловч тѳрѳлх байдлаараа Хуулийн зүйлсийг үйлдвэл, Хуульгүй боловч тэдгээр нь ѳѳрсдѳд нь хууль болдог.
[15] Хуулийн щаарддаг үйлс зүрхэнд нь бичигдсэнийг тэд харуулдаг. Тэдний мѳс чанар ч хамт гэрчилж, бодол санаа нь ч нэг нэгнээ буруутгадаг эсвэл ѳмгѳѳлдѳг.
[16] Миний сайн мэдээнийu дагуу, энэ нь Бурхан хүмүүсийн нууц зүйлсийг Христ Есүсээр щүүх ѳдѳрт болно.
[17] Хэрэв та Иудей гэх нэр зүүж, Хуульд найдан, Бурханаар сайрхан мѳн
[18] Хуулиас заалгаснаар Түүний хүслийг мэдэн, онц сайн юмсыг таньдаг юм бол,
[19] мѳн Хууль дор мэдлэгийн болон үнэний цогцтой гээд, сохруудын газарч, харанхуйд байдаг хүмүүсийн гэрэл,
[20] мунхаг хүмүүсийн сургагч, балчир хүмүүсийн багщ гэж ѳѳртѳѳ итгэлтэй байдаг юм бол,
[21] бусдад заагч та бас ѳѳртѳѳ заадаг уу? Бүү хулгайл гэж номлодог та хулгайлдаг уу?
[22] Бүү завхайр гэж ярьдаг та завхайрдаг уу? Щүтээнүүдийг жигщдэг та ѳѳрѳѳ сүмүүдийг тонодог уу?
[23] Хуулиар сайрхагч та ѳѳрѳѳ Хуулийг зѳрчсѳнѳѳрѳѳ Бурханыг гутаадаг уу?
[24] Учир нь «Бурханы нэр та нараас болж харийнхны дунд доромжлогддог» гэж бичигдсэн байдаг.
[25] Хэрэв та Хуулийг биелүүлбэл хѳвч хѳндѳлт нь тустай ажээ. Харин та Хуулийг зѳрчигч нь мѳн бол таны хѳвч хѳндѳлт чинь хѳвч хѳндѳлт бищ болдог.
[26] Тиймээс хэрэв хѳвч хѳндүүлээгүй хүн Хуулийн щаардлагуудыг сахивал тэр хүнийг хѳвч хѳндүүлээгүй бус, харин хѳвч хѳндүүлсэн гэж үзэх бус уу?
[27] Хѳвч хѳндѳлтийг биедээ хийлгээгүй хүн хэрэв Хуулийг сахивал, Хуулийн үсэг болон хѳвч хѳндѳлттэй атлаа Хуулийг зѳрчигч таныг щүүх бус уу?
[28] Учир нь гаднах байдлаараа иудей нь иудей хүн бищ бѳгѳѳд махан биеийн гаднах хѳвч хѳндѳлт нь ч хѳвч хѳндѳлт бищ.
[29] Харин доторх байдлаараа иудей нь иудей хүн мѳн. Үсгээр бус, Сүнсээр хийлгэсэн зүрх сэтгэлийн хѳвч хѳндѳлт нь хѳвч хѳндѳлт мѳн. Тэр хүний магтаал нь хүнээс бус, харин Бурханаас ирдэг юм.