Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 3:35

[1] Тий­мээс ит­гэ­лээр зѳвт­гѳгд­сѳн бид манай Эзэн Есүс Хрис­тээр дам­жин Бур­хан­тай эв­лэр­сэн би­лээ.x

[2] Мѳн дор нь зогс­дог энэ­хүү ни­гүүл­сэл уруу бид Түү­гээр дамжин ит­гэ­лээр орох бо­ломж­той бол­сон бѳ­гѳѳд бид Бур­ха­ны алд­рын найд­вараар баха­рхдаг.y

[3] Түү­гээр ч ба­рах­гүй мѳн зов­лон­той­доо бахарх­даг.z Учир нь зов­лон зүд­үүр нь тэв­чээ­рийг,

[4] тэв­чээр нь турщ­ла­гыг, турщ­ла­га­ нь найд­ва­рыг тѳ­рүүл­дэг.

[5] Найд­вар нь ичгүүрт оруулдаг­гүй. Учир нь би­дэнд ѳгѳгд­сѳн Ариун Сүн­сээр дамжин Бур­ха­ны хайр зүр­хэнд маань цут­гагд­сан бай­даг.

[6] Бид­нийг до­рой байх үед, тог­тоо­сон цагт бур­хан­лаг бус хү­мүү­сийн ѳм­нѳѳс Христ үх­сэн би­лээ.

[7] Зѳвт хү­ний тѳ­лѳѳ хэн нэ­гэн хүн ба­раг үхэх­гүй. Ха­рин сайн хү­ний тѳ­лѳѳ хэн нэ­гэн хүн үхэ­хээр зүр­хэлж ма­гад­гүй юм.

[8] Гэвч бид­нийг нү­гэлт­нүүд бай­хад л Христ бид­ний тѳ­лѳѳ үх­сэн. Үү­гээ­рээ Бур­хан бид­нийг хайр­лах хай­раа ха­руул­сан юм.

[9] Тиймд эдү­гээ Түү­ний цу­саарa зѳвт­гѳгд­сѳн бид тэр тус­маа Түү­гээр дамжин уур хи­лэн­гээс ч ав­раг­дах бол­но.

[10] Хэ­рэв бид дайс­нууд байх­даа Хүү­гийнх нь үх­лээр Бур­хан­тай эв­лэ­рүү­лэгд­сэн юм бол, тэр тус­маа бид Түү­ний амиар ав­раг­дах бол­но.

[11] Зѳв­хѳн үүнд ч бищ мѳн Бур­ха­ны до­тор бид­ний Эзэн Есүс Хрис­тээр дамжин баяр­лан хѳѳр­дѳг. Түү­гээр бид эдү­гээ эв­лэр­лийг авав.

[12] Нэг хүнээр ер­тѳн­цѳд нүгэл нь ирс­ний адил нүг­лээр үхэл нь ирсэн. Тиймээс бүгд нү­гэл үйлд­сэн тул үхэл нь бүх хүнд иржээ.

[13] Учир нь Хуу­лиас ѳм­нѳ ер­тѳн­цѳд нү­гэл бай­сан. Гэвч хэ­рэв хууль байх­гүй бол нү­гэл нь нү­гэл гэж тоо­цог­дох­гүй.

[14] Гэ­сэн хэ­дий ч үхэл нь Ада­маас Мо­се хүр­тэл ноёрх­сон тѳ­дий­гүй, ирэх бай­сан Түү­ний дүрс бо­лох Ада­мын гэм зѳрчилтэй адил байд­лаар нүг­лийг үйл­дээ­гүй хү­мүүс дээр ч ноёр­хож бай­сан ажээ.

[15] Ха­рин үнэ­гүй бэ­лэг бол ал­даа зѳр­чил­тэй адил­хан бищ. Учир нь хэ­рэв ганц хү­ний ал­даа зѳрч­лѳѳс болж олон хүн үх­сэн бол, тэ­гэх тус­маа Бур­ха­ны ни­гүүл­сэл бо­лон Есүс Христ гэгч ганц Хү­ний ни­гүүлс­лээр ирэх бэ­лэг нь олон хүнд бял­хагд­сан юм.

[16] Бэ­лэг нь нү­гэл үйлд­сэн ганц хү­нээр дамжин ир­сэн зүйл­тэй адил­хан бищ. Учир нь нэг та­лаас, нэг ал­даа зѳрч­лийг да­гал­дан щүүлт нь ирж, ялд уна­га­сан бол, нѳ­гѳѳ та­лаас олон ал­даа зѳрч­лийг да­гал­дан үнэ­гүй бэ­лэг нь ирж, зѳвт­гѳлд хүр­гэ­сэн би­лээ.

[17] Ганц хү­ний ал­даа зѳрч­лѳѳс болж хэрэв ганц хү­нээр дамжин үхэл нь ноёрх­сон бол, тэ­гэх тус­маа ни­гүүлс­лийн баял­гийг бо­лон зѳвт байд­лын бэл­гийн бял­ха­лыг хү­лээн аваг­сад нь Есүс Христ гэгч ганц Хү­нээр дамжин амь дор ноёр­хо­но.

[18] Тий­мээс нэг ал­даа зѳрч­лѳѳс болж бүх хү­н ялд унас­ны адил, ийн­хүү нэг зѳвт үй­лээс болж бүх хү­н амийн зѳвт­гѳлд хү­рэв.

[19] Учир нь ганц хү­ний дуул­га­вар­гүй байд­лаас болж олон хүн нү­гэл­тэн бол­гогд­со­ны адил түүнч­лэн ганц Хү­ний дуул­га­вар­тай байд­лаар олон хүн зѳвт бол­гог­до­но.

[20] Ал­даа зѳр­чил ихэс­сэн бай­хын тулд Хууль орж ир­сэн. Гэвч хаа­на нү­гэл ихэс­сэн бай­на, тэнд ни­гүүл­сэл улам илүү бялх­сан юм.

[21] Ин­гэс­нээр нү­гэл нь үх­лээр ноёрх­сонч­лон ни­гүүл­сэл нь бид­ний Эзэн Есүс Хрис­тээр дамжин мѳнх аминд аваачих зѳвт байд­лаар ноёр­хох юм.

Ром — Chapters