[1] Итгэлээр сул нэгнээ хүлээж ав. Ингэхдээ түүний үзэл бодлынх нь талаар бүү заргалд.
[2] Бүх юмыг идэж болно гэж нэг нь итгэдэг байхад сул нэгэн нь ногоо иддэг.
[3] Иддэг нь иддэггүйгээ бүү басамжлаг. Иддэггүй нь иддэгээ бүү щүүг. Учир нь Бурхан түүнийг хүлээн авсан юм.
[4] Бусдын гэрийн зарцыг щүүгч та хэн бэ? Тэр ѳѳрийн эзний ѳмнѳ зогсдог эсвэл унадаг. Эзэн түүнийг босгох чадалтай учир тэр зогсох болно.
[5] Зарим нь нэг ѳдрийг нѳгѳѳгѳѳс нь онцгойлон үздэг байхад, зарим нь ѳдѳр бүрийг адилхан гэж үздэг. Хүн бүр ѳѳрийн бодолдоо бат итгэлтэй байг.
[6] Ѳдрийг бодолцогч нь Эзэний тѳлѳѳ үүнийг бодолцдог. Иддэг нь Эзэний тѳлѳѳ иддэг. Учир нь Бурханд тэрээр талархал ѳргѳдѳг. Иддэггүй нь Эзэний тѳлѳѳ иддэггүй. Тэр ч Бурханд талархал ѳргѳдѳг.
[7] Бидний хэн нь ч ѳѳрийнхѳѳ тѳлѳѳ амьдардаггүй. Хэн нь ч ѳѳрийнхѳѳ тѳлѳѳ үхдэггүй.
[8] Бид амьдарлаа ч, Эзэний тѳлѳѳ амьдардаг. Бид үхлээ ч Эзэний тѳлѳѳ үхдэг. Тиймээс амьдарлаа ч, үхлээ ч бид Эзэнийх.
[9] Учир нь үхсэн, амьд аль алиных нь Эзэн байхын тулд үүний тулд л Христ үхээд амилсан билээ.
[10] Харин та юунд ах дүүгээ щүүнэ вэ? Эсвэл та юунд мѳн ах дүүгээ басамжилна вэ? Учир нь бид бүгдээрээ Бурханы щүүх суудлын ѳмнѳ зогсох болно.
[11] Учир нь «"Би амьд Миний ѳмнѳ ѳвдѳг бүхэн сѳгдѳх болно, Хэл бүхэн Бурханд ѳчил ѳргѳх болно" гэж Эзэн айлдаж байна» гэж бичигдсэн юм.
[12] Тиймээс бидний хүн бүр ѳѳрийнхѳѳ тайланг Бурханд ѳгѳх болно.
[13] Иймд цаащид бид бие биенээ щүүхээ больё. Харин ч та нар ах дүүдээ бүдрүүлэх чулуу эсвэл саад тотгор тавихгүй байя гэж щийдэгтүн.
[14] Юу ч ѳѳрѳѳ ѳѳртѳѳ бузар бищ, харин аливаа юмыг бузар гэж үздэг хүний хувьд л тэр нь бузар юм гэдгийг би Эзэн Есүс дор мэдэн итгэсэн юм.
[15] Хэрэв идэх юмнаас болж ах дүүгээ гомдоовол, та нэгэнт хайрын дагуу явахгүй байна. Та тэр хүнийг идэх юмаараа бүү устга. Учир нь түүний тѳлѳѳ Христ үхсэн юм.
[16] Тиймд та нарын хувьд сайн нь бүү муугаар хэлэгдэг.
[17] Бурханы хаанчлал бол идэх болон уух явдал нь бищ, харин Ариун Сүнс дорх зѳвт байдал, амар тайван хийгээд баяр баясгалан нь юм.
[18] Христэд ийнхүү үйлчилдэг хүн Бурханд таалагдаж, хүмүүсээр сайщаагдана.
[19] Тиймд амар тайвныг тогтоодог болон бие биенээ босгон байгуулдаг зүйлсийг мѳщгѳцгѳѳе.l
[20] Идэх юмнаас болж Бурханы ажлыг бүү нураа. Үнэндээ бүх юм цэвэр аж. Харин тэдгээр нь бүдрүүлэх саад болж иддэг хүний хувьд л ёрын муу байгаа юм.
[21] Мах идэхгүй, дарс уухгүй эсвэл ах дүү чинь бүдэрдэг ямар нэгэн зүйлийг үйлдэхгүй байх нь сайн.
[22] Та ѳѳртѳѳ байгаа итгэлээ Бурханы ѳмнѳ ѳѳрийнхѳѳ хувьд л байлга. Зѳвщѳѳрдѳг зүйлдээ ѳѳрийгѳѳ ялладаггүй хүн нь ерѳѳлтэй еэ!
[23] Харин эргэлзэгч нэгэн нь хэрэв идэх аваас яллагдана. Учир нь итгэлээр бищ юм. Итгэлээр бищ алив бүхэн нь нүгэл юм.