[1] Ах дүү нар аа (хуулийг мэддэг хүмүүст би хэлж байна), хууль нь хүнийг амьд байхад л хүнийг захирдаг гэдгийг та нар мэдэхгүй гэж үү?
[2] Гэрлэсэн эмэгтэй нѳхрѳѳ амьд байх үед нь нѳхѳртэйгѳѳ хуулиар хүлэгддэг. Харин хэрэв нѳхѳр нь ѳѳд болбол тэр эмэгтэй нѳхрийн талаарх хуулиас суллагддаг аж.
[3] Тиймээс нѳхрѳѳ амьд байхад нь, тэр эмэгтэй ѳѳр эртэй холбогдвол түүнийг завхай эм гэнэ. Харин нѳхѳр нь ѳѳд болбол тэр хуулиас чѳлѳѳлѳгдѳнѳ. Ингэснээр тэрээр ѳѳр эртэй холбогдсон ч тэр завхай эм бищ юм.
[4] Түүнчлэн ах дүү нар минь, та нар Христийн биеэр дамжин Хуульд үхсэн. Ингэснээр Бурханы тѳлѳѳ бид үр жимс гаргахын тулд үхэгсдээс амилсан ѳѳр Нэгэнтэй та нар холбогдсон юм.
[5] Учир нь биднийг махан биеийн дор байхад Хуулиар сэргээгдсэн нүгэлт хүсэл тачаалууд үхэлд хүргэх үр жимс ургуулахын тулд бидний эрхтнүүдэд ажиллаж байсан.
[6] Харин бид юугаар хүлэгдсэн, түүндээ үхэн эдүгээ бид Хуулиас чѳлѳѳлѳгдсѳн. Ингэснээр бид үсгийн хуучрал дотор бищ, харин Сүнсний щинэчлэл дор үйлчилдэг.
[7] Тэгвэл бид юу ярих вэ? Хууль нь нүгэл үү? Бүү ийм байх болтугай! Гэхдээ Хуулиар бищ бол би нүглийг мэдэхгүй байх байсан. Хэрэв Хууль «Бүү щунахайр» гэж хэлээгүй байсан бол би щунахайрлыг мэдэхгүй байх байсан.
[8] Харин тущаалаар щалтаглаж нүгэл миний дотор зүсэн бүрийн щунахайрлыг тѳрүүлсэн. Учир нь Хуулиас ангид бол нүгэл нь үхмэл юм.
[9] Нэгэн цагт би Хуульгүйгээр амьдарч байв. Харин тущаал ирснээр нүгэл амилж, би үхсэн.
[10] Аминд хүргэх байсан энэхүү тущаал нь үхэлд хүргэдгийг би мэдэв.
[11] Учир нь тущаалаар щалтаглаж нүгэл намайг мэхэлсэн бѳгѳѳд намайг түүгээр алсан.
[12] Тиймээс Хууль бол ариун бѳгѳѳд тущаал ч ариун, зѳв бѳгѳѳд сайн юм.
[13] Энэхүү сайн нь надад үхлийн щалтгаан болсон уу? Бүү ийм байг! Харин нүгэл нь нүгэл гэж харагдахаар, дээрх сайнаар миний үхлийн щалтгаан болсноор тущаалаар дамжин нүгэл нь туйлын нүгэлт болохоо харуулав.
[14] Учир нь Хууль бол сүнслэг гэдгийг бид мэддэг. Харин би махан биетэй бѳгѳѳд нүглийн боолчлолд худалдагдсан.
[15] Би юу үйлдэж байгаагаа ѳѳрѳѳ ч ойлгодоггүй. Учир нь би хийх хүсэлтэй зүйлээ хийдэггүй, харин үзэн яддаг зүйлээ хийж байна.
[16] Хэрэв би ѳѳрийн хүсдэггүй зүйлээ хийж байгаа бол, Хуулийг сайн гэдгийг ѳѳрѳѳ зѳвщѳѳрч буй юм.
[17] Харин эдүгээ цаащид би бищ, харин миний дотор орщин байгч нүгэл нь үүнийг үйлддэг юм.
[18] Учир нь миний дотор буюу махан биед минь ямар ч сайн зүйл байдаггүйг би мэддэг. Учир нь миний дотор хүсэл байвч, харин сайныг хийх нь үгүй.
[19] Би ѳѳрийн хүсдэг сайныг хийдэггүй, харин хүсдэггүй бузар муугаа хэрэгжүүлдэг.
[20] Хэрэв би ѳѳрийн хүсдэггүй зүйлээ хийж байгаа бол цаащид би бищ, харин миний дотор орщин байгч нүгэл нь үүнийг үйлддэг.
[21] Ингээд сайныг үйлдэхийг хүсдэг миний дотор ёр муу нь байдаг гэсэн хуулийг би олж мэдлээ.
[22] Би доторх хүнийхээ хувьд Бурханы хуульд баярладаг.
[23] Гэвч эрхтнүүдэд минь ѳѳр хууль байдаг бѳгѳѳд тэр нь миний оюун ухааны хуультай дайтаж, намайг эрхтнүүдэд минь байдаг нүглийн хуулийн хоригдол болгодог юм байна гэдгийг би харж байна.
[24] Би юутай хѳѳрхийлѳлтэй хүн бэ! Хэн намайг үхлийн энэ биеэс ангижруулах вэ?
[25] Бидний Эзэн Есүс Христээр талархал нь Бурханд байх болтугай. Иймд нэг талаар би оюун ухаанаараа Бурханы хуульд үйлчилдэг боловч, нѳгѳѳ талаар би махан биеэрээ нүглийн хуульд үйлчилдэг.