Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 5:09

[1] Хүч­тэй бид ѳѳрсдѳдѳѳ таацуулалгүй, хүч­гүйн­хээ сул до­рой байд­лыг үү­рэх ёс­той.

[2] Бид­ний хүн бүр хѳр­щдѳѳ таацуулан сайн сайх­наар бос­гон бай­гуу­лах ёстой.

[3] Христ ч гэ­сэн Ѳѳ­ртѳѳ таацуулаа­гүй. Ха­рин «Та­ныг бу­руут­га­сан хү­мүү­сийн бу­руут­гал Над дээр буув» гэж бичсэ­ний адил бай­сан юм.

[4] Эрт үед би­чигд­сэн али­ваа зүйлс нь бид­нийг сур­га­хын тулд би­чигд­сэн юм. Ин­гэс­нээр Бичээсийн тэв­чээр бо­лон урам­щуу­лал­таар дамжин би­дэнд найд­вар байх юм.

[5] Тэв­чээр ба урам­щуул­лыг ѳгѳгч Бур­хан нь Христ Есү­сийн да­гуу та на­рыг нэг бо­дол са­наа­тай байл­ган соёр­хох бол­ту­гай.

[6] Ин­гэс­нээр бид­ний Эзэн Есүс Хрис­тийн Эцэг Бур­ха­ныг та нар санаа нийлж ам нэгдэн ал­дар­щуу­ла­хын тул юм.

[7] Тий­мээс мѳн Бур­ха­ны алд­рын тѳ­лѳѳ Христ та на­рыг хү­лээн авс­ны адил бие биенээ хү­лээж аваг­тун.

[8] Учир нь би хэл­нэ. Эц­гүү­дэд ѳг­сѳн ам­лал­туу­дыг бат­ла­хын тулд Бур­ха­ны үнэ­ний тѳ­лѳѳ Христ хѳвч хѳн­дүү­лэгс­дийн зарц бол­сон.

[9] Энэ нь мѳн Түү­ний ѳр­щѳѳ­лийнх нь тѳ­лѳѳ харь үн­дэст­нүүд Бур­ха­ныг ал­дар­щуу­ла­хын тулд ажээ. «Иймд би харь үн­дэст­нүү­дийн дунд Танд маг­таа­лыг ѳр­гѳ­нѳ. Та­ны нэ­рийг би дуул­на» гэж бич­жээ.

[10] Тэр да­хин «Харь үн­дэст­нүүд ээ, Түү­ний ард тү­мэн­тэй хамт баяр­лац­гаа» гээд,

[11] мѳн да­хин «Бүх харь үн­дэст­нүүд ээ, Эзэ­нийг маг­тац­гаа. Бүх ард тү­мэн Түү­нийг маг­тах бол­ту­гай» гэ­жээ.

[12] Исаиа да­хин «Иес­сийн үн­дэс гарч ир­нэ. Харь үн­дэст­нүү­дийг за­хи­ра­хын тулд бо­сох Түүнд Харь үн­дэст­нүүд най­дах бол­но» гэ­сэн юм.

[13] Ариун Сүнс­ний хү­чээр та нар найд­ва­раар бялх­сан бай­хын тулд найд­ва­рын Бур­хан та на­рыг ит­гэл до­тор бүх баяр баяс­га­лан бо­лон амар тайв­наар дүүр­гэх бол­ту­гай.

[14] Ах дүү нар минь, та на­рын хувьд та нар ѳѳрс­дѳѳ али­ваа сайн сайх­наар дүү­рэн, бү­хий л мэд­лэ­гээр дүүр­гэгд­сэн мѳн нэг нэг­нээ зааварлах чад­вар­тай гэ­дэгт би ит­гэ­сэн юм.

[15] Гэвч та нарт да­хин са­нуу­ла­хын тулд за­рим зүйл дээр би их зо­риг­той­гоор бич­лээ. Учир нь Бур­ха­наас на­дад ѳгѳгд­сѳн ни­гүүлс­лээр

[16] Бур­ха­н намайг харь үн­дэст­нүү­дэд Христ Есү­сийн үйлч­лэгч бол­госон. Би харь үндэст­нүү­дийг Ариун Сүн­сээр ариусган Бурханд таа­лам­жит ѳр­гѳл болгохын тѳлѳѳ Бурханы сайн мэдээг тунхаглах та­хилчийн үүргийг гүйцэлдүү­лсэн.

[17] Тиймд Бур­ханд ха­маа­рах зүйл­сээр Христ Есүс дор сайр­хах щалт­гаан на­дад бий.

[18] Учир нь Хрис­тийн на­даар дам­жуу­лан хий­сэн зүй­лээс ѳѳр ямар ч юмыг би ярьж зүрх­лэх­гүй. Тэ­рээр на­даар дам­жуу­лан харь үн­дэст­нүү­дийг дуул­га­вар­тай бай­далд үг бо­лон үйл­сээр минь,

[19] тэмд­гүүд бо­лон гай­хамщ­гийн хүч дор, Ариун Сүнс­ний хүч дор ав­чир­сан юм. Тэрч­лэн би Ие­ру­са­ли­маас Ил­лу­ри­кум хүр­тэлх нут­гаар Хрис­тийн сайн мэдээг бү­рэн дэл­гэ­рүүл­сэн.

[20] Ийн­хүү би ѳѳр хү­ний суу­рин дээр ба­рих­гүйн тулд Хрис­тийн нэр дуур­саг­даа­гүй га­зарт л сайн мэдээг дэл­гэ­рүү­лэ­хийг хи­чээ­сэн.

[21] Ха­рин энэ нь «Түү­ний ту­хай мэ­дээ­гүй хү­мүүс ха­рах бол­но. Сон­соо­гүй хү­мүүс ойл­гох бол­но» гэж би­чигд­сэн бай­даг.

[22] Энэ щалт­гаа­наас болж би та нар уруу очих гээд олон­таа саа­туу­лагд­сан би­лээ.

[23] Ха­рин одоо ми­ний хувьд эд­гээр ну­тагт цаа­щид ажил­лах ѳѳр га­зар байх­гүй. Би та нар уруу очи­хыг олон жи­лийн ѳм­нѳѳс хү­сэж бай­на.

[24] Би Ис­па­ни уруу явах зам­даа та нар­тай уул­заж, түр зуур ч гэ­сэн эх­лээд та нар­тай нѳ­хѳр­лѳн баяр­лаж бай­гаад да­раа нь на­майг тий­щээ ява­хад минь тус­лах байх гэ­дэгт найд­даг.

[25] Ха­рин одоо би ариунтнуудад үйлч­лэ­хээр Ие­ру­са­лим уруу явах гэж бай­гаа нь

[26] Ие­ру­са­лим дахь ариунтнуудын до­тор буй ядууст зо­риулж хан­див ѳгѳх бол­сон нь ма­ке­до­нийнхон бо­лон ахайнхан таащаасных.

[27] Тийм ээ, тэд­ тащаасан нь Ие­ру­са­лим дахь ариунтнуудын ѳм­нѳ ѳр­тэйнх. Хэ­рэв харь үн­дэст­нүүд тэд­ний сүнс­лэг зүйл­сийг ху­ваалц­сан бол эд зүйл­сээ­рээ ч бас тэ­дэнд үйлч­лэх ѳр­тэй юм.

[28] Тиймд би тэ­дэнд цуг­луул­сныг нь гардуулан ѳгч, үү­нийг гүйцэлдүүлээд, та на­рыг дай­ран Ис­па­ни уруу яв­на.

[29] Би та нар уруу очих­доо Хрис­тийн ерѳѳ­лийн дүү­рэн бай­далд оч­но гэд­гээ мэд­нэ.

[30] Ах дүү нар аа, бид­ний Эзэн Есүс Хрис­тээр бо­лон Сүнс­ний хай­раар би та на­раас гуйя. Би залбирч байна. Та нар ч ми­ний тѳ­лѳѳ Бурханд хичээнгүйлэн хамт зал­би­раарай.

[31] Энэ нь би Иу­дей дахь дуул­га­вар­гүй хү­мүү­сээс чѳ­лѳѳ­лѳг­дѳн Ие­ру­са­лим дахь ми­ний үйлч­лэл нь ариунтнуудад зѳв­щѳѳ­рѳг­дѳѳ­сэй гэ­сэнд юм.

[32] Ин­гэ­вэл би Бур­ха­ны хүс­лээр та нар уруу баяр­тай­гаар очиж, та на­рын хамт ам­рах бол­но.

[33] Амар ам­га­лан­гийн Бур­хан та бүг­дийн хамт байх бол­ту­гай. Амен.

Ром — Chapters