Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 5:51

[1] Иймд эдү­гээ Христ Есүс дор бай­гаа хү­мүүс ямар ч ял ү­гүй.

[2] Учир нь Христ Есүс дорх амийн Сүнс­ний хууль нь ча­майгb нүг­лийн бо­лон үх­лийн хуу­лиас чѳ­лѳѳл­сѳн ажээ.

[3] Ма­хан биеэр мѳ­хѳс бо­лсон Хуу­лийн хийж ча­даа­гүйг Бур­хан хий­сэн юм. Тэр Ѳѳ­рийн Хүүг нү­гэлт ма­хан бие­тэй адил бай­далд нүг­лийн тулд ил­гээж, ма­хан биеийн до­тор нүг­лийг щийт­гэв.

[4] Ин­гэс­нээр Хуу­лийн щаард­ла­га нь ма­хан биеийн да­гуу бус, ха­рин Сүнс­ний да­гуу явагч би­дэнд бие­лэг­дэх агаад

[5] юу гэвээс ма­хан биеийн да­гуух нь ма­хан биеийнхийг, Сүнс­ний да­гуух нь Сүнс­ний юм­сыг бод­дог.

[6] Ма­хан биеийн бо­дол са­наа бол үхэл, Сүнс­ний бо­дол са­наа бол амь ба амар тай­ван билээ.

[7] Учир нь ма­хан биеийн бо­дол са­наа бол Бур­ха­ны эс­рэг дай­саг­нал юм. Учир нь энэ нь Бур­ха­ны хуульд за­хи­рагд­даг­гүй бѳ­гѳѳд тэгж ча­дах ч үгүй.

[8] Ма­хан бие дор байг­сад Бур­ханд таа­щааг­даж ча­дах­гүй.

[9] Хэ­рэв Бур­ха­ны Сүнс үнэ­хээр та на­рын до­тор ор­щиж бай­вал, та нар ма­хан бие дор бус, ха­рин Сүнс дор бай­на. Хэ­рэв хэн нэ­гэнд Хрис­тийн Сүнс байх­гүй бол тэр Түү­нийх бищ.

[10] Хэ­рэв Христ та на­рын до­тор бай­гаа бол, нүг­лээс болж бие үх­мэл хэ­дий ч, зѳвт байд­лын ул­маас Сүнс амьтайc ажээ.

[11] Мѳн үхэгс­дээс Есү­сийг ами­луул­сан Нэ­гэ­ний Сүнс та на­рын до­тор орщ­воос, Христ Есү­сийг үхэгс­дээс ами­луул­сан Тэр та на­рын до­тор орщ­дог Ѳѳ­рийн Сүн­сээр дамжин үх­лийн биест чинь амь ѳг­нѳ.

[12] Тиймд ах дүү нар аа, бид ма­хан биеийн да­гуу амьд­ра­хын тулд ма­хан биед ѳр­тѳн­гүүд бищ.

[13] Учир нь хэ­рэв та нар ма­хан биеийн да­гуу амь­дар­вал үхэх ёс­той. Ха­рин та нар Сүн­сээр биеийн үйл­сийг үхэлд хүр­гэ­вэл амьд­рах бол­но.

[14] Учир нь Бур­ха­ны Сүн­сээр удир­дуулж бай­гаа бү­хэн нь Бур­ха­ны хѳв­гүүд юм.

[15] Да­хин ай­даст хүр­гэх боолч­ло­лын сүн­сийг та нар хү­лээн аваа­гүй, ха­рин үрч­лэ­лийн Сүн­сийг ав­сан би­лээ. Түү­гээр бид «Аав! Эцэг минь!» гэж дууд­даг.

[16] Бид­нийг Бур­ха­ны хүүх­дүүд гэд­гийг Сүнс Ѳѳ­рѳѳ бид­ний сүнс­тэй хамт гэр­чил­дэг.

[17] Хэ­рэв бид хүүх­дүүд нь юм бол, ѳв зал­гамж­лаг­чид нь бас мѳн. Христ­тэй хамт ал­дар­щуу­лаг­да­хын тулд хэ­рэв бид үнэ­хээр Түүн­тэй хамт зов­дог юм бол, бид Бур­ха­ны ѳв зал­гамж­лаг­чид бѳ­гѳѳд Хрис­тийн хамт­ран зал­гамж­лаг­чид юм.

[18] Энэ­хүү цаг зуурын зов­лон­гууд би­дэнд илч­лэг­дсэн байх ёстой тэр­хүү ал­др­ын дэргэд юу ч бищ гэж би бод­дог.

[19] Учир нь Бурха­ны хѳв­гүү­дийн илч­лэг­дэ­хийг бү­тээ­л нь тэ­сэж яд­ан хү­лээ­дэг юм.

[20] Учир нь бү­тээл ѳѳ­рийн­хѳѳ хүс­лээр бус, ха­рин ѳѳ­рийг нь захир­сан Түү­ний ул­маас хоо­сонд за­хи­рагд­сан нь найдвар дор агаад

[21] бү­тээл ѳѳ­рѳѳ ч мѳн ялз­ра­лын боолч­ло­лоос чѳ­лѳѳ­лѳг­дѳж, Бур­ха­ны хүүх­дүү­дийн алд­рын эрх чѳ­лѳѳнд очих явдал юм.

[22] Ѳнѳѳг хүртэл бүх бү­тээл нь хамт­даа ёолон, хамт­даа тѳ­рѳх зов­лон эдэлд­гийг бид мэд­нэ.

[23] Зѳв­хѳн үүнд ч бищ, ха­рин бас бид, ѳѳрсдѳдѳѳ Сүнс­ний анх­ны үр жимс­ийг авсан бид ч до­троо ёолон бид­нийг үрчи­лж авахыгd буюу бидний биеийг золин аврахыг тэ­сэж ядан хү­лээдэг.

[24] Учир нь бид ийм найд­ва­раар ав­рагд­сан. Гэх­дээ ха­раг­даж бай­гаа найд­вар нь найд­вар бищ юм. Хүн харж буй зүйл­дээ най­да­хын хэ­рэг юу бай­на?

[25] Ха­рин бид ха­рах­гүй бай­гаа зүйл­дээ найд­вал түү­ний­гээ тэв­чээр­тэй­гээр хү­лээдэг.

[26] Үүнч­лэн мѳн Сүнс бид­ний сул до­рой бай­далд ту­сал­даг. Яаж зал­би­рах ёс­той­гоо бид мэд­дэг­гүй. Ха­рин Сүнс Ѳѳ­рѳѳ үгээр илэр­хийлщ­гүй­гээр ёо­лон бид­ний тѳ­лѳѳ зууч­лан гуй­даг.

[27] Сүнс­ний бо­дол са­наа юу бо­ло­хыг зүрх­нүү­дийг Нягт­лагч нь мэд­дэг. Учир нь Тэр Бур­ха­ны хүс­лийн да­гуу ариунтнуудын тѳ­лѳѳ зууч­лан гуй­даг юм.

[28] Бур­ха­ныг хайр­ла­даг, Түү­ний зо­рил­гын да­гуу дуу­дагд­сан хү­мүүст тохиолддог бүхий л зүйл эцэстээ тэдний сай­н сайхны тѳ­лѳѳ байдаг гэдгийг бид мэд­нэ.e

[29] Тэр Ѳѳ­рийн­ Хүүг олон ах дүү­сийн дунд уу­ган нь байл­га­хын тулд, урь­даас мэд­сэн хү­мүү­сээ Тэр бас Түү­ний дүр­тэй адил бол­го­хоор урь­даас мэдэж тог­тоо­сон юм.

[30] Тэр урь­даас тог­тоо­снуудыгаа мѳн дууд­сан, дууд­сануудыгаа мѳн зѳвт­гѳ­сѳн, зѳвт­гѳ­снүүдийгээ мѳн Тэр ал­дар­щуул­сан.

[31] Тэг­вэл бид эд­гээр зүй­лийн ту­хайд юу хэ­лэх вэ? Хэ­рэв Бур­хан бид­ний талд юм бол, хэн бид­нийг эсэр­гүү­цэх вэ?

[32] Тэр Ѳѳ­рийн Хүү­гээ үл ѳр­щѳѳж, ха­рин Түү­нийг бид бүх­ний тѳ­лѳѳ ту­щаа­сан юм. Тэг­вэл Тэр яаж бүх юмыг Түү­ний хамт би­дэнд сул ѳгѳх­гүй байх би­лээ?

[33] Хэн Бур­ха­ны сон­го­сон хү­мүү­сийг бу­руут­гах вэ? Бур­хан нь зѳвт­гѳгч нэ­гэн мѳн.

[34] Ял­ла­даг нь хэн юм бэ? Христ Есүс нь үхээд, бүр ами­луу­лагд­сан, Бур­ха­ны ба­руун талд буй, бид­ний тѳ­лѳѳ зууч­лан гуй­даг Нэ­гэн юм.

[35] Хэн бид­нийг Хрис­тийн хай­раас сал­гах юм бэ? Гам­щиг уу, зүд­рэл үү, хавч­ла­га уу, ѳлс­гѳ­лѳн үү, нүц­гэрэл үү, аюул уу, илд үү?

[36] «Та­ны тѳ­лѳѳ бид бү­хэл ѳдѳр­жин­гѳѳ хядуулж, Бид няд­лаг­дах хонь мэт тоо­цог­дож байв» гэж би­чигд­сэн юм.

[37] Ха­рин бид энэ бүх­ний до­тор бид­нийг хайр­ла­даг Түү­гээр дамжин да­вуу­лан дийл­дэг.

[38] Учир нь үхэл ч, амь ч, тэн­гэр элч нар ч, эрх ба­риг­чид ч, ѳнѳѳ­гийн юмс ч, ирэх юмс ч, хүч ч,

[39] ѳн­дѳр ч, гүн ч, ѳѳр ямар ч бү­тээл бид­ний Эзэн Христ Есү­с дорх Бур­ха­ны хай­раас бид­нийг сал­гаж ча­дах­гүй гэдэгт би бат ит­гэл­тэй бай­на.

Ром — Chapters