[1] Иймд ах дүү нар аа, Бурханы ѳрщѳѳлѳѳр та нараас хичээнгүйлэн гуйя, ѳѳрсдийн биеэ Бурханд тааламжит амьд, ариун тахил болгон ѳргѳ. Энэ нь та нарын сүнслэг мѳргѳл мѳн.
[2] Энэ үеийн явдалд бүү нийцэгтүн. Харин оюун санаагаа щинэчилснээр ѳѳрчлѳгдѳж Бурханы хүсэл юу болохыг, тухайлбал сайн, тааламжит, тѳгс тѳгѳлдѳр хүслийг батлагтун.
[3] Учир нь надад ѳгѳгдсѳн нигүүлслээр би та нарын дунд буй хүн бүрд хэлье. Ѳѳрийнхѳѳ талаар бодох ёстойгоосоо илүү дээгүүр бүү бод. Харин Бурханы хүн бүрд ногдуулсан итгэлийн хэмжээний дагуу эрүүл ухаанаар бод.
[4] Нэг биед олон эрхтэн байдгийн адил мѳн бүх эрхтэнд ижил үйл ажиллагаа байдаггүйн адил,
[5] бид олуулаа Христ дор нэг бие бѳгѳѳд хүн бүр нэг нэгэндээ эрхтэн юм.
[6] Бидэнд ѳгѳгдсѳн нигүүлслээр бэлгүүд маань ялгаатай. Эщ үзүүллэг ч тэр итгэлийнхээ хэрээр
[7] үйлчлэл нь үйлчлэлээр, сургагч нь сургаалаар,
[8] ятгагч нь ятгалгаар, ѳгѳгч нь ѳгѳѳмрѳѳр, удирдагч нь хичээнгүй зүтгэлээр, ѳрщѳѳгч нь баяртайгаар хий.
[9] Хайр нь хоёр нүүргүй байг. Цѳвт мууг жигщ, сайнаас зуурч ав.
[10] Ах дүүсийн хайраар бие биенээ хайрла. Бие биеэ ѳѳрсдѳѳсѳѳ дээгүүр дээдлэн хүндэл.
[11] Хичээл зүтгэлд бүү хойрго бай. Эзэнд үйлчлэн сүнс дор щат.
[12] Найдвар дор баярла, зовлон дор тэвчээртэй бай, залбиралд ѳѳрсдийгѳѳ зориул,
[13] ариунтны хэрэгцээнд хандивла, зочломтгой байхыг эрмэлз.
[14] Та нарыг хавчигч нэгнийг ерѳѳ. Ерѳѳ, харин бүү хараа.
[15] Баяр хѳѳр болж буй хүмүүстэй хамт баярла, уйлж буй хүмүүстэй хамт уйл.
[16] Ѳѳр хоорондоо нэг санаатай байцгаа. Ухаан бодолдоо ч бүү ихэрх. Харин тѳлѳв даруу байхыг эрхэмлэ.k Ѳѳрѳѳ ѳѳрийгѳѳ мэргэн бүү болго.
[17] Хэнд ч хэзээ ч ёрын мууг ёр муугаар бүү хариул. Бүх хүний ѳмнѳ юу нь зѳв болохыг л харгалзан үзэж бай.
[18] Болж ѳгвѳл ѳѳрсдийн хэрээр бүх хүнтэй эвтэй байгтун.
[19] Хайртууд минь, хэзээ ч ѳѳрийн ѳщѳѳ хонзонг бүү ав. Харин Бурханы уур хилэнд зай гарга. Учир нь «"Ѳщѳѳ авалт нь Минийх, Би буцааж тѳлнѳ" гэж Эзэн хэлэв» гэж бичигджээ.
[20] «Дайсан чинь ѳлссѳн бол хоолло, цангасан бол түүнийг ундаал. Ингэснээр чи түүний толгой дээр галтай нүүрс овоолж байгаа хэрэг».
[21] Ёр муугаар бүү дийл, харин ёрын мууг сайнаар дийлэгтүн.