[1] Тиймд махан биеэрээ ѳвѳг маань болсон Абрахам юуг олсон гэж бид хэлэх вэ?
[2] Хэрэв Абрахам үйлсээрээ зѳвтгѳгдсѳн бол тэр сайрхах юмтай. Гэхдээ Бурханы ѳмнѳ бищ.
[3] Бичээс юу гэдэг вэ гэвэл «Абрахам Бурханд итгэсэн. Энэ нь түүнийг зѳвд тооцуулсан байна» гэдэг.
[4] Ажил хийдэг хүний хувьд цалин нь ѳглѳг бус, харин тѳлбѳр гэж тооцогддог.
[5] Харин үйлс хийдэггүй боловч, бурханлаг бус хүнийг зѳвтгѳдѳг Түүнд итгэдэг хүний хувьд итгэл нь зѳвд тооцогддог.
[6] Түүнчлэн бас үйлсгүйгээр Бурханд зѳв гэж тооцогдсон хүний ивээгдсэнийг Давид
[7] «Хууль бус явдал нь уучлагдаж, Нүглүүд нь далдлагдсан хүмүүс ерѳѳлтэй.
[8] Эзэн нүглийг нь огт үл тооцох тэр хүн ерѳѳлтэй» гэжээ.
[9] Тэгвэл энэ ерѳѳл нь хѳвч хѳндүүлсэн хүмүүст хамаатай юу? Эсвэл хѳвч хѳндүүлээгүй хүмүүст хамаатай юм уу? Учир нь бид «Итгэл нь Абрахамыг зѳвд тооцуулсан» гэж ярьдаг.
[10] Тийм бол энэ нь яаж тооцуулсан юм бэ? Хѳвч хѳндүүлсэн байхдаа юм уу, эсвэл хѳвч хѳндүүлээгүй байхдаа юм уу? Хѳвч хѳндүүлсэн байхдаа бищ, хѳвч хѳндүүлээгүй байхдаа юм.
[11] Абрахам хѳвч хѳндүүлээгүй үедээ итгэлийнхээ зѳвийн тамгаар хѳвч хѳндѳх ёслолын тэмдгийг хүлээн авчээ. Тэр хѳвч хѳндүүлэлгүй итгэдэг бүх хүний эцэг нь болж, тэднийг зѳвд тооцуулахын тулд ингэжээ.
[12] Мѳн хѳвч хѳндүүлээд зогсохгүй бас хѳвч хѳндүүлээгүй байхад нь бидний эцэг Абрахамд байсан итгэлийн мѳрѳѳр мѳщгѳгч хүмүүст хѳвч хѳндѳлтийн эцэг болов.
[13] Учир нь ертѳнцийн ѳв залгамжлагч байх болно гэж Абрахамд болон үр удамд нь ѳгѳгдсѳн амлалт нь Хуулиар бус, харин итгэлийн зѳвт байдлаар байсан аж.
[14] Хэрэв Хуулиар байгсад нь ѳв залгамжлагчид юм бол, итгэл нь хоосон болгогдсон бѳгѳѳд амлалт устгагдсан юм.
[15] Хууль уур хилэнг авчирдаг. Харин хаана хууль алга байна, тэнд бас зѳрчил гэж байхгүй.
[16] Тиймээс нигүүлслийн дагуу байхын тулд тэр амлалт нь итгэлээр ирдэг. Ингэснээр тэрхүү амлалт нь бүх үрд, зѳвхѳн Хуулийн үр удамд тѳдийгүй мѳн Абрахамын итгэлийн үрд ч баталгаатай байх юм. Абрахам нь
[17] (Энэ нь «Би чамайг олон үндэстний эцэг болгосон» гэж бичигдсэнчлэн ажээ) үхэгсдэд амь ѳгѳгч, байхгүйг байгаагаар дуудагч, түүний итгэсэн Бурханы ѳмнѳ бид бүгдийн эцэг юм.
[18] «Чиний үр удам ийм болно» гэж урьд нь айлдсан ёсоор тийнхүү олон үндэстний эцэг болохын тулд тэр найдах аргагүй үед найдаж итгэсэн.
[19] Тэр зуугаад насалсан тул биеийнхээ бараг үхсэнийг болон Сарагийнх нь умай үхмэл болсныг мэдсэн хэдий ч итгэлээр дорой болсонгүй.
[20] Харин Бурханы амлалтын талаар тэр үл итгэн тээнэгэлзэлгүй, харин ч итгэлээр хүчирхэгжихдээ Бурханд алдрыг нь ѳргѳн,
[21] Бурхан амласнаа биелүүлэх чадвартай гэдэгт бүрэн итгэлтэй байлаа.
[22] Тиймээс энэ нь түүнийг зѳвт гэж тооцуулсан ажээ.
[23] «Тэр зѳвт гэж тооцогдсон» гэж бичигдсэн нь зѳвхѳн түүний тѳлѳѳ бус,
[24] Эзэн Есүсийг маань үхэгсдээс амилуулсан Түүнд итгэж, зѳвт гэж тооцогдох мѳн бидний тѳлѳѳ билээ.
[25] Есүс бидний нүгэл хилэнцээс болж тущаагдсан бѳгѳѳд биднийг зѳвтгѳхийн тѳлѳѳ амилуулагдсан юм.