[1] Тэгвэл бид юу гэж хэлэх вэ? Нигүүлсэл нь ихсэхийн тулд бид нүгэл дор байсаар байх уу?
[2] Бүү ийм байх болтугай! Нүгэлд үхсэн бид, цаащид түүн дотроо хэрхэн амьдрах вэ?
[3] Эсвэл Христ Есүс уруу баптисм хүртсэн бид цѳмѳѳрѳѳ Түүний үхэл уруу баптисм хүртсэн гэдгийг та нар мэдэхгүй гэж үү?
[4] Тиймд Эцэгийн алдраар Христ үхэгсдээс амилуулагдсаны адил, бид мѳн щинэ амь дор явахын тулд үхэл уруу баптисм хүртсэнээр Түүнтэй хамт орщуулагдсан юм.
[5] Учир нь, хэрэв бид Түүний үхэлтэй адил байдалд холбогдсон юм бол, мэдээж бас Түүний амилалтай нь ч холбогдох болно.
[6] Ингэхдээ хойщид биднийг нүгэлд боолчлуулалгүй, бидний нүглийн биеийг хүчингүй болгохын тулд хуучин хүн маань Түүнтэй хамт цовдлогдсоныг бид мэддэг.
[7] Учир нь үхсэн нэгэн нь нүглээс чѳлѳѳлѳгдсѳн.
[8] Хэрэв бид Христтэй хамт үхсэн бол мѳн Түүнтэй хамт амьдрах болно гэдэгтээ бид итгэдэг.
[9] Христ үхэгсдээс амилуулагдсан тул дахиж хэзээ ч үхэхгүйг бид мэднэ. Үхэл цаащид Түүнийг захирахгүй.
[10] Учир нь Түүний үхсэн үхлийн хувьд, Тэр нэг удаа нүгэлд үхсэн бѳгѳѳд харин Түүний амьдардаг амьдралын хувьд, Тэр Бурханд амьдардаг.
[11] Түүнчлэн та нар ѳѳрсдийгѳѳ нүгэлд үхсэн боловч Бурханд Христ Есүсээр амьд байгаа гэж тооц.
[12] Тиймээс биеийнхээ тачаангуй хүслүүдэд дуулгавартай байх ёстой хэмээдэг үхлийн биед чинь нүгэл бүү ноёрхог.
[13] Биеийнхээ эрхтнүүдийг зѳвт бусын зэвсэг болгон нүгэлд бүү ѳргѳ. Харин Бурханд ѳѳрсдийгѳѳ үхэгсдээс амьд болгогсод мэт мѳн биеийнхээ эрхтнүүдийг зѳвт байдлын зэвсэг болгон Бурханд ѳргѳ.
[14] Учир нь та нар хуулийн дор байгаа бус, харин нигүүлслийн дор байгаа тул нүгэл та нарыг захирахгүй.
[15] Тэгвэл яах вэ? Бид хуулийн дор бус, харин нигүүлслийн дор байгаа учраас нүгэл үйлдэх үү? Бүү ийм байх болтугай!
[16] Та нар ѳѳрсдийгѳѳ дуулгавартай байхаар боол болгон хэн нэгэнд ѳгѳхдѳѳ, үхэлд хүргэх нүгэл ч бай эсвэл зѳвт байдалд хүргэх дуулгавартай байдал ч бай, дагах нэгнийхээ боол нь болдгоо мэдэхгүй гэж үү?
[17] Харин талархал нь Бурханд байг. Учир нь та нар нүглийн боолууд байсан боловч та нар ѳѳрсдѳд чинь ѳгѳгдсѳн уг сургаалын хэв маягт зүрхнээсээ дуулгавартай болж,
[18] нүглээс чѳлѳѳлѳгдѳн зѳвийн боолууд болсон.
[19] Та нарын махан бие сул дорой тул би хүний ёсоор хэлье. Та нар ѳѳрсдийн эрхтнүүдийг ёс бус явдалд хүргэх цэвэр бус, ёс бус байдалд боол болгон ѳргѳснийхѳѳ адил түүнчлэн одоо ѳѳрсдийн эрхтнүүдээ ариусалд хүргэх зѳвт байдалд боол болгон ѳргѳ.
[20] Учир нь та нар нүглийн боол байхдаа зѳвт байдлаас чѳлѳѳтэй байжээ.
[21] Тэгэхэд та нар одоо ичиж байгаа зүйлсээс ямар үр жимс авсан бэ? Учир нь тэр зүйлсийн тѳгсгѳл бол үхэл билээ.
[22] Харин одоо нүглээс чѳлѳѳлѳгдсѳн бѳгѳѳд Бурханд боолчлогдсон та нар ариусалд хүрэх үр жимс авдаг. Тѳгсгѳл нь мѳнх амь билээ.
[23] Учир нь нүглийн хѳлс нь үхэл, харин Бурханы бэлэг бол бидний Эзэн Христ Есүс доторх мѳнх амь мѳн.