Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 3:02

[1] Ах дүү нар аа, зүрх сэт­гэ­лийн минь хү­сэл бо­лон тэд­ний тѳ­лѳѳ Бур­ханд хан­дах ми­ний зал­би­рал нь тэд­ний ав­рал би­лээ.

[2] Тэд Бур­ха­ны тѳ­лѳѳ хи­чээл зүт­гэл­тэй бо­ловч, энэ нь мэд­лэ­гийн да­гуу бищ гэж би тэд­нийг гэр­чил­дэг.

[3] Бур­ха­ны зѳвт байд­лыг мэ­дэл­гүй, ѳѳрс­дийн­хий­гѳѳ тог­тоо­хыг эр­мэл­зэн тэд Бур­ха­ны зѳвт бай­далд үл за­хи­раг­дав.

[4] Христ хуу­льд тѳгс­гѳл авчирснаар ит­гэ­дэг хүн бүрд зѳвт байдал байх аж.

[5] Хуу­лиас ир­дэг зѳвт байд­лыг хэ­рэг­жүүл­дэг хүн тэр­хүү зѳвт байд­лаар амь­дар­на гэж Мо­се бич­жээ.

[6] Ха­рин ит­гэ­лээс ир­дэг зѳвт бай­дал нь ийн­хүү ярь­даг. «Зүр­хэндээ "Хэн тэн­гэрт га­рах вэ?" гэж бүү хэл» (Энэ нь Хрис­тийг доощ авч­ра­хын тулд юм)

[7] Эс­вэл «"Хэн ёроол­гүй гүнд буух вэ?" гэж бүү хэл». (Энэ нь Хрис­тийг үхэгс­дээс бос­го­хын тулд юм)

[8] Ха­рин энэ нь юу хэл­дэг вэ? «Үг чамд ойрхон, аманд чинь, зүрхэнд чинь бий» гэ­дэг. Энэ нь бид­ний тун­хаг­лаж буй ит­гэ­лийн үг юм.

[9] Хэ­рэв та Есү­сийг Эзэн гэж амаа­раа хү­лээн зѳв­щѳѳрч, Бур­хан Түү­нийг үхэгс­дээс ами­луул­сан гэ­дэгт зүр­хэн­дээ ит­гэ­вэл, ав­раг­дах бол­но.

[10] Хүн зүр­хэн­дээ ит­гэн зѳвт бай­далд хүрч, амаа­раа хү­лээн зѳв­щѳѳ­рч ав­ралд хүр­нэ.

[11] Учир нь Бичээс «Түүнд ит­гэгч нь ич­гүүрт орох­гүй» гэ­дэг.

[12] Иу­дей бо­лон грек хү­ний хоо­ронд ял­гаа байх­гүй. Бүг­дийн Эзэн нэг л бѳ­гѳѳд Түү­нийг дуу­дагч бүг­дэд бая­лаг бял­ха­на.

[13] Учир нь «Эзэ­ний нэ­рээр дуу­дах хэн ч ав­раг­дах бол­но».

[14] Тэг­вэл Түүнд ит­гээ­гүй тэд яаж Түү­нийг дуу­дах вэ? Түү­нийг сон­соо­гүй тэд яаж Түүнд ит­гэх вэ? Тэд тунхаглагчид­гүй­гээр яаж сон­сох вэ?

[15] Ил­гээг­дэ­хээс наащ тэд яаж тунхаглах вэ? «Сайн мэдээг тун­хаг­лагч­дын хѳл юу­тай сай­хан!» гэж би­чигд­сэн бай­даг.

[16] Ха­рин тэд сайн мэдээнд ит­гэ­сэн­гүй. Учир нь Исаиа «Эзэн, бид­ний мэ­дээнд хэн ит­гэ­сэн бэ?» гэж хэл­сэн.

[17] Тий­мээс ит­гэл нь сон­со­хоос, сон­сох нь Хрис­тийн үгээр ир­дэг.

[18] Гэвч би хэлье. Тэд хэ­зээ ч сон­соо­гүй гэж үү? Үнэн­дээ тэд сонс­сон. «Тэд­ний дуу хоо­лой бүх га­зарт, Тэд­ний үгс дэл­хийн зах хяз­гаарт ч хүр­сэн» гэ­сэн бай­даг.

[19] Гэвч би хэлье. Из­раиль үнэн­дээ мэ­дээ­гүй юу? Эх­лээд Мо­се «Би харь хү­мүү­сээр та на­рыг атаар­хуулж, ухаан­гүй харийнхны уур­луул­на» гэ­сэн.

[20] Исаиа зо­риг­той­гоор «Хай­гаа­гүйчуудад Би ол­дож. Су­раг­лаа­гүйчүүдэд Би үзэгдэв» гэж хэл­сэн юм.

[21] Ха­рин Из­раи­лийн та­лаар Тэр «Бү­хэл ѳдѳр­жин Би дуул­га­вар­гүй, зѳ­рүүд ард тү­мэнд га­раа сун­га­сан» гэ­жээ.

Ром — Chapters