[1] Бурханы хүслээр Христ Есүсийн элч байхаар дуудагдсан Паул би болон бидний дүү Состеноос:
[2] Коринт дахь Бурханы чуулган хийгээд хаа сайгүй Эзэн Есүс Христийн маань нэрийг дуудагчдад болон ариунтан болохоор дуудагдан, Христ Есүс (Эзэн бол тэднийх болон биднийх юм) дотор ариусгагдагсдад
[3] бидний Эцэг Бурхан болон Эзэн Есүс Христээс нигүүлсэл ба амар амгалан нь та нарт байх болтугай.
[4] Христ Есүсийн дотор та нарт ѳгѳгдсѳн Бурханы нигүүлслийн улмаас та нарын талаар би үргэлж Бурхандаа талархдаг.
[5] Учир нь та нар аливаа үг ба аливаа мэдлэгээр юм бүгдэд Түүний дотор баяжсан бѳгѳѳд
[6] түүнчлэн та нарын дунд Христийн талаарх гэрчлэл батажсан учраас
[7] бидний Эзэн Есүс Христийн илчлэлийг хүлээхдээ та нар ямар ч бэлгээр эс дутна.
[8] Тэр та нарыг Эзэн Есүс Христийн маань ѳдѳр гэм зэмгүй байлгахаар тѳгсгѳл хүртэл бататгана.
[9] Ѳѳрийн Хүү, бидний Эзэн Есүс Христийн нѳхѳрлѳлд та нарыг дуудсан Бурхан итгэмжит юм.
[10] Ах дүү нар аа, та нар бүгд адил юм ярьж, хоорондоо хагаралгүй байж, харин адил бодол, адил щүүлт дор нягт нэгдэхийг бидний Эзэн Есүс Христийн нэрээр би та нараас хүсэмжлэн гуйя.
[11] Учир нь ах дүүс минь ээ, та нарын дунд мэтгэлцээн байгааг Хлоеныхноос надад мэдэгдсэн.
[12] Та нараас хүн нэг бүр чинь "Би бол Паулынх", "Би Аполынх", "Би Кефийнх", "Би Христийнх" гэдэг учир би үүнийг ярьж байна.
[13] Христ хуваагдсан гэж үү?p Паул та нарын тѳлѳѳ цовдлогдсон гэж үү? Эсвэл та нар Паулын нэрээр баптисм хүртсэн юм уу?
[14] Крисп, Гайос хоёроос гадна та нарын хэнд чинь ч би баптисм хүртээгээгүйдээ [Бурханд] талархдагийн учир нь
[15] миний нэрээр баптисм хүртсэн гэж хэнийг ч хэлүүлэхгүй гэсэндээ юм.
[16] Мѳн Стефанагийн гэрийнхэнд баптисм хүртээсэн. Үүнээс ѳѳр хэн нэгэнд баптисм хүртээсэн эсэхээ би мэдэхгүй.
[17] Учир нь Христ намайг баптисм хүртээлгэхээр бус, харин сайн мэдээг тунхаглуулахаар илгээсэн юм. Христийн загалмайг дэмий хоосон зүйл болгохгүйн тулд сайн мэдээг тунхаглахдаа үгийн мэргэн цэцнийг хэрэглэдэггүй.
[18] Загалмайн тухай үг нь мѳхѳгсдийн хувьд мунхаглал бол аврагдаж буй бидний хувьд Бурханы хүч мѳн.
[19] Учир нь "Би мэргэдийн мэргэн ухааныг устгана. Ухаантнуудын ухааныг Би хэрэгсэхгүй" гэж бичигдсэн байдаг.
[20] Мэргэн хүн хаана байна? Хуулийн багщ хаана байна? Энэ үеийн маргалдагч хаана байна? Бурхан энэ ертѳнцийн мэргэн ухааныг мунхаг болгоогүй гэж үү?
[21] Учир нь Бурханы мэргэн ухааны тухайд, ертѳнц мэргэн ухаанаараа Бурханыг таньж мэдсэнгүй. Иймд тунхагласан мэдээний мунхаглалаар итгэгчдийг аврах нь Бурханд тааламжтай байсан юм.
[22] Учир нь иудейчүүд нь тэмдэг щаардаж, грекүүд нь мэргэн ухааныг хайдаг.
[23] Бид харин цовдлогдсон Христийг тунхагладаг. Энэ нь иудейчүүдэд бүдрүүлэх саад, харь үндэстнүүдэд мунхаглал болдог агаад
[24] харин дуудагдагсад, иудей, грекүүдийн хэн хэнд нь Христ бол Бурханы хүч хийгээд Бурханы мэргэн ухаан мѳн.
[25] Учир нь Бурханы мунхаглал хүмүүсээс илүү ухаалаг, Бурханы мѳхѳс нь хүмүүсээс илүү хүчирхэг юм.
[26] Ах дүү нар аа, та нар дуудлагаа санагтун. Тэгэхэд махан биеийн талаас мэргэн хүн олон бус, хүчирхэг хүмүүс олон бус, язгууртнууд ч олон байгаагүй.
[27] Харин Бурхан мэргэдийг ичээхийн тулд ертѳнцийн мунхгийг сонгож, хүчтэйг ичээхийн тулд ертѳнцийн мѳхсийг сонгожээ.
[28] Бурхан юм гээчийг юу ч бищ болгохын тулд юу ч бищийг, энэ ертѳнцийн щалихгүй, гологдогсдыг сонгосон нь
[29] Бурханы ѳмнѳ ямар ч махан биеийг сайрхуулахгүйн тулд болой.
[30] Харин та нар Түүнээс болж Бурханаас бидэнд мэргэн ухаан, зѳвт байдал, ариусал ба золилт болсон Христ Есүс дотор байгаа юм.
[31] Ингэсэн нь "Сайрхагч нь Эзэн дотор сайрхаг" гэж бичигдсэн лугаа адил ажээ.