[1] Өнөөдөр миний та нарт тушааж буй бүх тушаалыг та нар ёсчлон дага. Тэгвэл та нар амьдран, өнөр өтгөн болж, та нарын өвөг дээдэст ЭЗЭНий тангарагласан тэр газарт орж, түүнийг эзэмших юм.
[2] ЭЗЭНБурхан чинь чамайг энэ дөчин жилийн турш цөлд удирдсан бүх л зам мөрийг дурсан сана. Энэ нь чиний зүрхэнд юу байсныг, Түүний тушаалыг дагах эсэхийг чинь мэдэхийн тулд, чамайг номхтгож, шалгаж сорихын тулд байсан юм.
[3] Хүнзөвхөн талхаар амьдардаггүй, харин хүн ЭЗЭНий амнаас гарах үг бүхнээр амьдардаг гэдгийг чамд ойлгуулахын тулд Тэрээр чамайг номхтгон, чамайг өлсгөж, чиний мэддэггүй, чиний өвөг дээдэс ч мэддэггүй байсан "манна"-гаар чамайг хооллож байсан.
[4] Энэдөчин жилийн турш чиний өмссөн хувцас элэгдээгүй, чиний хөл цэврүүтээгүй.
[5] Эцэгнь хүүгээ хүмүүжүүлдэг шиг ЭЗЭН Бурхан чинь чамайг сахилгажуулж байсныг зүрхэндээ санаж яв.
[6] ТиймээсТүүний замаар явж, Түүнээс эмээхийн тулд чи өөрийн Бурхан ЭЗЭНий тушаалыг сахь.
[7] ЧинийБурхан ЭЗЭН чамайг сайхан газарт аваачиж байна. Тэр газар бол хөндий толгодоор нь гол горхи, булаг шанд урсдаг,
[8] улаанбуудай, арвай, усан үзэм, инжир, анар жимсний орон, чидуны тос, бал бурмын орон юм.
[9] Читэнд идэх хоол хүнсээр хомсдохгүй, юугаар ч дутахгүй, хад чулуу нь төмөр бөгөөд толгодоос нь зэс малтан гаргаж болно.
[10] Чиидэж цадаад тэр сайхан газрыг чамд өгснийх нь төлөө ЭЗЭН Бурханаа магтана.
[11] Өнөөдөр миний чамд тушааж буй Түүний тушаал, хууль, зарлигийг сахилгүй, өөрийн Бурхан ЭЗЭНийг мартахаас болгоомжлоорой.
[12] Чиидэж цадаад, сайхан байшин барьж, тэндээ амьдран,
[13] малсүрэг чинь үржин олширч, алт мөнгө чинь арвижиж, чамд байгаа бүхэн чинь өсөн нэмэгдэх үед
[14] чинийзүрх бардам болж, өөрийн Бурхан ЭЗЭНийг мартуузай. Тэр Египетийн нутгаас, боолчлолын гэрээс чамайг гаргаж аваад,
[15] өргөнуудам, аймшигт цөл дундуур, галт могой, хилэнцэт хорхойтой, усгүй ангамал газраар удирдан дагуулж, чиний төлөө цахиур чулуунаас ус гаргаж өгсөн билээ.
[16] Чамайгномхтгон, чамайг сорьж шалгаад, эцэст нь чамайг сайн сайхан амьдруулахын тулд Тэрээр чиний өвөг дээдэс ч мэддэггүй байсан "манна"-гаар цөлд чамайг хооллож байсан билээ.
[17] "Би хүч тэнхээ, гарынхаа чадлаар энэ хөрөнгө чинээг өөртөө бий болгосон юм" гэж чи зүрхэндээ хэлүүзэй.
[18] Харинөвөг дээдэст чинь тангарагласан Өөрийнхөө гэрээг өнөөдрийнх шиг батлахын тулд Тэр чамд хөрөнгө чинээ олох хүч чадлыг өгдөг учраас чи өөрийн Бурхан ЭЗЭНийг санагтун.
[19] Хэрэвчи өөрийн Бурхан ЭЗЭНийг мартаж, өөр бурхдыг дагаж, тэдэнд үйлчлэн, тэдэнд мөргөвөөс чи гарцаагүй устах болно хэмээн би өнөөдөр та нарын эсрэг гэрчилж байна.
[20] Танар ЭЗЭН Бурханыхаа дуу хоолойг сонсоогүйн төлөө та нарын өмнө ЭЗЭНий устгасан тэдгээр үндэстнүүдийн нэгэн адил та нар устгагдах болно.