[1] ЭЗЭН Бурхан чинь чиний эзэмшихээр очих гэж байгаа тэр газар уруу чамайг оруулж, олон үндэстнийг буюу хитчүүд, гиргашчууд, аморичууд, канаанчууд, перизчүүд, хивичүүд, иебусчууд хэмээх та нараас ч олон, илүү хүчтэй долоон үндэстнийг та нарын өмнө хөөн
[2] ЭЗЭНБурхан чинь тэднийг чамд тушаах үед, чи тэднийг цохигтун. Тэгэхдээ тэднийг бүрмөсөн устгах ёстой. Чи тэдэнтэй ямар ч гэрээ байгуулж болохгүй. Тэдэнд ямар ч өршөөл үзүүлж болохгүй.
[3] Мөнчи тэдэнтэй бүү гэрлэ. Охиноо ч тэдний хөвгүүнд бүү өг. Тэдний охиныг ч бэрээ бүү болго.
[4] Тэрээрхүүг чинь өөр бурхдыг шүтүүлэхийн тулд Миний араас холдуулан эргүүлнэ. Тэгвэл ЭЗЭНий уур хилэн та нарын эсрэг дүрэлзэж, та нарыг даруй устгах болно.
[5] Харинта нар тэдэнд ийнхүү ханд. Тэдний тахилын ширээг нурааж, тэдний босгосон чулуун баганыг эвдэлж, Ашерагийн модон шонг хуга цавчиж, сийлмэл шүтээнүүдийг нь галдан шатаа.
[6] Та нар бол өөрсдийн Бурхан ЭЗЭНд ариун ард түмэн мөн. ЭЗЭН Бурхан чинь энэ дэлхий дээр байгаа бүх ард түмнүүдээс та нарыг Өөрийнхөө өмчлөлийн ард түмэн болгон сонгосон билээ.
[7] Танар бусад үндэстнээс олон байсан учраас ЭЗЭН та нарыг хайрлаж, сонгосон юм бус. Та нар бол бүх үндэстнээс хамгийн цөөхөн нь билээ.
[8] ХаринЭЗЭН та нарыг хайрласан учраас, бас та нарын өвөг дээдэст андгайлсан тангаргаа сахихын тулд та нарыг Тэр хүчирхэг мутраараа гарган авч, боолчлолын гэрээс, Египетийн хаан Фараоны гараас зольсон билээ.
[9] Тиймээсчи мэдэж ав. Чиний Бурхан ЭЗЭН бол Бурхан, Тэр бол итгэмжит Бурхан. Тэр Өөрийг нь хайрлаж, тушаалыг нь дагагчдад мянган үеийг хүртэл гэрээгээ сахиж, хайр энэрлээ үзүүлдэг.
[10] ХаринӨөрийг нь үзэн ядагчдад хариуг өгч, устгана. Тэр Өөрийг нь үзэн ядагчдад хойшлуулалгүй даруй хариу өгдөг.
[11] Тиймучраас миний өнөөдөр та нарт тушааж байгаа тушаал, зарлиг, хууль тогтоолыг та нар үйлдэхийн тулд сахин мөрдөцгөө.
[12] Хэрэв та нар эдгээр бүх хууль тогтоолыг сонсож, түүнийг ёсчлон дагаж мөрдвөл чиний Бурхан ЭЗЭН чиний өвөг дээдэст тангарагласан гэрээгээ сахиж, чамд хайр энэрлээ хүртээх болно.
[13] Тэрээрчамайг хайрлан, ивээж, чамайг өнөр өтгөн болгон, чамд өвлүүлэн өгөхөөр өвөг дээдэст чинь тангарагласан газар нутаг дээр үр хүүхдүүдийг чинь ивээж, газрын чинь үр жимс болох тариа, усан үзмийн шинэ дарс, тосыг ерөөж, бод бог малын төлийг чинь
[14] Чибусад бүх ард түмнээс илүү ивээгдэнэ. Та нарын дунд үргүй, хүүсэр хүн байхгүй болох бөгөөд мал сүргийн чинь дунд үргүй, сувай мал байхгүй болно.
[15] ЭЗЭНбүх өвчнийг чамаас зайлуулна. Тэрээр та нарын мэддэг Египетийн аюулт өвчнүүдээс чамд хүргэхгүй, харин та нарыг үзэн ядагч бүхний дээр тэр өвчнүүдийг буулгана.
[16] ЧинийБурхан ЭЗЭНээс чамд тушаах бүх ард түмнүүдийг чи устгах ёстой. Тэднийг бүү өрөвдөн хар. Тэдний бурхдад бүү зарагд. Тэр чинь чамд урхи болно.
[17] "Эдгээр үндэстэн надаас илүү олон. Би тэднийг яаж зайлуулж чадах вэ?" гэж чи зүрхэндээ хэлж байж магадгүй.
[18] Гэвччи тэднээс бүү ай! Чиний Бурхан ЭЗЭН Фараонд болон бүх Египетэд юу үйлдсэнийг сайн сана.
[19] Танарын нүдээрээ харсан тэр их сорилт, тэмдэг, гайхамшиг, хүчирхэг гар, сунгасан мутраар ЭЗЭН Бурхан чинь чамайг гаргаж авсан. ЭЗЭН Бурхан чинь чиний айж байгаа бүх ард түмнүүдэд тийнхүү үйлдэнэ.
[20] ЧинийБурхан ЭЗЭН тэднээс үлдэгсэд ба чамаас нуугдсан хүмүүсийг устаж дуустал тэдний эсрэг морин зөгийг илгээнэ.
[21] Читэднээс бүү ай! Учир нь та нарын Бурхан ЭЗЭН агуу их, аймшигт Бурхан та нарын дунд байна.
[22] ЧинийБурхан ЭЗЭН чиний өмнө тэдгээр үндэстнүүдийг бага багаар хөөн зайлуулах болно. Чи тэднийг даруй түргэн устгаж болохгүй. Эргэн тойронд чинь хээрийн араатан асар олноор өсөн үржих болуузай.
[23] Харинчиний Бурхан ЭЗЭН тэдгээр ард түмнүүдийг чамд тушааж өгөх бөгөөд тэднийг устаж дуустал нь үлэмжийн үймээн самуунд автуулна.
[24] Тэртэдний хаадыг чиний гарт тушаана. Тэгснээр чи тэдний нэрсийг тэнгэрийн доороос арчин зайлуулна. Чи тэднийг устгаж дуусгах хүртэл чиний өмнө зогсож чадах нэг ч хүн байхгүй.
[25] Читэдний бурхдынх нь сийлмэл хөргүүдийг галд шатаа. Тэдгээрийн алт, мөнгөн бүрхүүлд нь бүү шуна, түүнийг өөртөө бүү ав. Чи түүнээс болж урхидуулуузай. Энэ бол чиний Бурхан ЭЗЭНий жигшин үздэг зүйл.
[26] Читийм жигшүүрт зүйлийг гэр орондоо бүү авчир. Чи бас түүн шиг хараал хүртэх вий. Чи түүнийг бүрмөсөн жигшиж, бүрмөсөн үзэн яд. Юу гэвэл тэр нь хориотой зүйл юм.