Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 3:20

[1] Тэгэхэд ЭЗЭН надад "Чи түрүүчийнх шигээ хоёр чулуун хавтанг засаж янзлаад, уулан дээр Над уруу хүрч ир. Бас нэгэн модон авдар хий.

[2] Чинийбуталсан түрүүчийн хавтангууд дээр байсан үгсийг Би тэр хавтан дээр бичье. Чи түүнийг тэр авдартаа хий" гэв.

[3] Бихуайс модоор нэг авдар хийж, түрүүчийнх шигээ хоёр чулуун хавтанг засаж янзлан, түүнийгээ гартаа бариад уул уруу гарсан.

[4] Чуулганболсон тэр өдөр ЭЗЭН уулан дээр галын дундаас та нарт хандаж айлдсан Арван Хуулиа түрүүчийн адил хавтангууд дээр бичээд, түүнийгээ надад өгсөн билээ.

[5] Тэгээдби буцаж, уулаас буугаад, ЭЗЭНий надад тушаасан ёсоор нөгөөх хавтангуудаа өөрийнхөө хийсэн авдарт хийсэн бөгөөд хавтангууд одоо ч тэндээ байгаа.

[6] (Израилийн хөвгүүд Беерот Бене-Иааканаас, Мосера уруу хөдөлсөн билээ. Аарон тэнд үхэж, түүнийг тэнд оршуулсан. Түүний хүү Елеазар оронд нь тахилч болж үйлчилсэн.

[7] Тэдтэндээсээ Гудгода уруу хөдөлж, мөн цааш Гудгодагаас хөдөлж, горхи элбэгтэй Иотбатад хүрч ирсэн билээ.

[8] Тэрүед ЭЗЭН Леви овгийнхныг ЭЗЭНий гэрээний авдрыг зөөлгөхийн тулд, Түүнд зарагдаж, Түүний нэрээр энэ өдрийг хүртэл ерөөл хийлгэхээр ЭЗЭНий өмнө зогсоохын тулд тусгаарласан.

[9] Тиймээслевичүүд ах дүүсийнхээ дунд хувь ч үгүй, өв ч үгүй. Чиний Бурхан ЭЗЭН тэдэнд айлдсан ёсоор ЭЗЭН тэдний өв юм.)

[10] Би урьдын адил уулан дээр дөчин өдөр, дөчин шөнө байсан. ЭЗЭН тэр үед ч бас намайг сонссон бөгөөд чамайг устгах хүсэлгүй байсан.

[11] ТэгээдЭЗЭН надад хандан "Чи бос. Миний тэдэнд өгөхөөр өвөг дээдэст нь тангарагласан газар уруу тэднийг аваачиж, эзэмшүүлэхийн тулд энэ ард түмнийг тэргүүлэн аян замаа цааш үргэлжлүүл" гэж айлдсан билээ.

[12] Израиль аа! Чиний Бурхан ЭЗЭН чамаас юуг шаарддаг вэ? Зөвхөн ЭЗЭН Бурханаасаа айн эмээхийг, Түүний бүх замаар явахыг, Түүнийг хайрлан, бүх зүрх, бүх сэтгэлээрээ ЭЗЭН Бурхандаа үйлчлэхийг болон

[13] чинийсайн сайхны төлөө өнөөдөр миний чамд тушааж байгаа ЭЗЭНий зарлиг, тушаалыг дагаж мөрдөхийг шаарддаг бус уу?

[14] Тэнгэрхийгээд хамгийн дээд тэнгэр, бас газар дэлхий, түүн дээр байгаа бүхэн чиний Бурхан ЭЗЭНийх юм.

[15] Гэсэнч ЭЗЭН зөвхөн чиний өвөг дээдсийг хайрлахаар таашаан соёрхож, тэдний үр удмынхан болох та нарыг өнөөдрийнхтэй адил бүх ард түмнүүдийн дээгүүр сонгож авсан.

[16] Тиймээста нар зүрхэндээ хөвч хөндүүлж, цаашид хөшүүн хүзүү бүү гарга.

[17] Танарын Бурхан ЭЗЭН бол бурхдын Бурхан, эздийн Эзэн, агуу их, хүчирхэг, аймшигт Бурхан. Тэрээр хүнийг алагчилдаг ч үгүй, хээл хахууль авдаг ч үгүй.

[18] Тэрээрөнчин, бэлэвсэн эмэгтэйн төлөө шударга ёсыг тогтоон, харийн хүнд хоол хүнс, хувцас хунар өгч Өөрийн хайраа харуулдаг.

[19] Танар Египетэд харийн хүн байсан. Тийм учраас та нар харийн хүнийг хайрла.

[20] ЭЗЭНБурханаасаа айн эмээж, Түүнд зарагдан, Түүнээс зууран, Түүний нэрээр тангарагла.

[21] Тэрбол чиний магтаал, Тэр бол чиний Бурхан. Тэрээр чиний нүдээрээ үзсэн тийм агуу их, сүрдмээр зүйлсийг чиний төлөө үйлдсэн.

[22] Египетэдхүрч очсон чиний өвөг дээдэс ердөө далуулаа байсан бол ЭЗЭН Бурхан чинь одоо чамайг тэнгэрийн одод мэт олон болгожээ.

Дэд Хууль — Chapters