Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 4:35

[1] Бид эргэж Башан уруу хүрч очиход Башаны хаан Ог өөрийн бүх ард түмнээ дагуулан Едреид бидэнтэй тулалдахаар ирэв.

[2] ЭЗЭНнадад хандаж "Түүнээс битгий ай. Би түүнийг бүх ард түмэн, газар нутагтай нь чиний гарт тушаасан. Хешбонд сууж байсан аморичуудын хаан Сихоныг яасан шигээ чи түүнд тийн үйлд" гэв.

[3] ИнгээдЭЗЭН Бурхан маань Башаны хаан Ог болон түүний бүх ард түмнийг бидний гарт тушаасанд бид тэднийг нэг ч амьд хүн үлдээлгүй бут цохив.

[4] Бидтэр үед түүний бүх хотыг эзлэн авсан билээ. Аргобын бүх нутаг дэвсгэр буюу Башан дахь Огийн хаант улс, түүний жаран хотоос бидний эзлээгүй нэг ч хот байхгүй.

[5] Тэдгээрхотууд нь бүгд өндөр хэрэм, дааман хаалганууд, хаалтуудаар бэхлэгдсэн байв. Түүнээс гадна хана хэрэмгүй суурингууд нэн олон байжээ.

[6] БидХешбоны хаан Сихонд үйлдсэн шигээ хот болгоны эрчүүд, эмэгтэйчүүд, хүүхдүүдийг хүйс тэмтрэн, тэдгээр хотыг устгасан.

[7] Бидхарин бүх мал адгуус болон хотуудаас дээрэмдсэн зүйлсийг өөрсдөдөө олз болгон авлаа.

[8] Ингэжбид тэр үед Иорданы чанадад байсан аморичуудын хоёр хааны гараас Арноны хөндийгөөс Хермон уул хүртэлх газрыг болон

[9] (Хермон уулыг сидончууд Сирион гэж, аморичууд түүнийг Сенир гэж нэрлэдэг)

[10] тэгштал дахь бүх хотууд, бүх Гилеад, бүх Башан, Башан дахь Огийн хаант улсын хот Салека, Едреи хүртэл эзлэн авсан.

[11] (Рефаимчуудаас зөвхөн Башаны хаан Ог л үлджээ. Түүний ор нь төмрөн ор бөгөөд энгийн хүний тохойгоор бол есөн тохой урт, дөрвөн тохой өргөн байжээ. Тэр нь Аммоны хөвгүүдийн Раббад байгаа)

[12] Тэр үед бид энэ газрыг эзлэн авсан билээ. Би Арноны хөндийн дэргэдэх Ароераас Гилеадын уулархаг нутгийн хагасыг хотуудынх нь хамт Реубен, Гад овгийнхонд өгсөн.

[13] Гилеадынүлдсэн газар нутаг болон Огийн хаант улс бүх Башан, Аргобын бүх нутгийг би Манассе овгийнхны хагаст өгсөн. (Бүх Башаныг Рефаимын нутаг гэж нэрлэж байжээ.

[14] Манассегийнхөвгүүн Иаир нь гешурчуудын болон маакатчуудын хил хүртэлх Аргобын бүх нутгийг авч, Башаныг өөрийн нэрээр Хаввот-Иаир гэж нэрлэсэн нь одоо хүртэл хэвээрээ байна.)

[15] БиГилеадыг Махирт өгсөн билээ.

[16] Биреубенчүүд болон гадчуудад Гилеадаас Арноны хөндий хүртэлх газрыг өгч, тэр хөндийн дундуур хилийг нь тогтоосон. Аммоны хөвгүүдийн хил болох Иаббок гол хүртэл

[17] мөнАраба, Иордан голын хамт Хиннеретээс Арабагийн тэнгис буюу Давст тэнгис, Писга уулын хормой хүртэл баруун хил нь болжээ.

[18] Тэр үед би та нарт "ЭЗЭН Бурхан чинь энэ газрыг та нарт өмчлүүлэхээр өглөө. Эр зоригт эрчүүд та бүхэн зэвсэглээд, Израилийн хөвгүүд болох ах дүү нараа манлайлан голыг гаталцгаа.

[19] Харинта нарын эхнэр, хүүхэд, мал сүрэг чинь (Та нарыг олон малтай гэдгийг би мэднэ.) миний та нарт өгсөн хотуудад үлдэх бөгөөд

[20] ЭЗЭНта нарт өгсөн шигээ та нарын ах дүүст ч амралтыг өгөх хүртэл тийн байх болно. Тэд Иорданы нөгөө талд, та нарын Бурхан ЭЗЭНий өгөх газрыг эзэмшсэний дараа та нар бүгдээрээ миний өгсөн эзэмшил газартаа буцан ирж болно" гэж хэлсэн.

[21] Тэрүед би Иошуад хандан "Та нарын Бурхан ЭЗЭНээс энэ хоёр хаанд учруулсан бүгдийг чи нүдээрээ үзсэн. Чиний гатлан очих гэж буй бүх хаант улсуудад ЭЗЭН бас тийн үйлдэх болно.

[22] Тэднээсбитгий ай. ЭЗЭН Бурхан чинь та нарын төлөө тэмцэгч нэгэн юм" гэж тушаасан билээ.

[23] Би бас тэр үед ЭЗЭНээс гуйж,

[24] "Эзэн БУРХАН! Та зарцдаа Өөрийнхөө агуу их, хүчирхэг мутрыг үзүүлж эхэлсэн. Таных шиг ийм ажлуудыг, хүчит үйлсийг үйлдэж чадах ямар бурхан тэнгэр газарт байна вэ?

[25] Бизалбирч байна. Намайг гатлуулж, Иорданы чанадад орших тэр сайхан газар, тэр үзэсгэлэнт уулс болон Ливаныг үзүүлээч" гэсэн

[26] боловчЭЗЭН та нараас болж, надад уурласан байсан бөгөөд намайг сонссонгүй. ЭЗЭН надад "Боллоо. Чи энэ тухай Надад дахин бүү ярь.

[27] Писгауулын оройд гарч, нүдээ өргөн, зүүн баруун, хойш урагш ширтэн, тэр газрыг өөрийнхөө нүдээр хар. Учир нь чи энэ Иордан голыг гатлах ёсгүй.

[28] Харинчи Иошуад тушааж, түүнд урам зориг, хүч чадал өг. Учир нь тэрээр энэ ард түмнийг тэргүүлэн, Иорданыг гаталж, чиний харах тэр газрыг тэдэнд өвлүүлнэ" гэв.

[29] Тэгэхэдбид Бет-пеорын нөгөө талын хөндийд үлдсэн.

Дэд Хууль — Chapters