Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 5:23

[1] Тэгээд бид буцаж, ЭЗЭНий надад айлдсан ёсоор Улаан тэнгис хүрэх замын дагуух цөл газар уруу хөдөлж, Сеир уулыг олон хоног тойрон явцгаасан.

[2] ЭЗЭНнадад айлдахдаа

[3] "Та нар энэ уулыг их удаан тойрлоо. Одоо умард зүг эргэ.

[4] Ардтүмэнд тушаан «Та нар Сеирт сууж байгаа өөрсдийн садан төрөл болох Есавын хөвгүүдийн нутгийн хил хязгаарыг дайран өнгөрнө. Тэд та нараас айх болно. Та нар тун болгоомжтой бай!

[5] Тэднийгбүү өдөө! Би та нарт тэдний газар нутгаас нэг мөр ч өгөхгүй. Учир нь Би Сеир уулыг Есавд эзэмшил болгон өгсөн билээ.

[6] Танар тэднээс хоол хүнс мөнгөөрөө худалдан авч ид, бас тэднээс усаа мөнгөөрөө авч уу.

[7] БурханЭЗЭН чинь чиний хийсэн бүхэнд чамайг ивээж байсан. Энэ их цөлөөр туулахыг чинь мэдээд өнгөрсөн дөчин жилийн турш ЭЗЭН Бурхан чинь чамтай хамт байснаар чи юугаар ч дутаагүй» гэж хэл" хэмээсэн.

[8] Бид Сеирт нутаглан суудаг өөрсдийн садан төрөл болох Есавын хөвгүүдийг орхин гараад Арабаг дайрч Елат, Езион-геберийг өнгөрөөд, тэндээсээ эргэж, Моабын цөлийн замаар явцгаалаа.

[9] ТэгэхэдЭЗЭН надад "Моабчуудыг бүү зовоо, тэднийг дайнд бүү өдөө. Би тэдний газар нутгаас чамд эзэмшил болгон өгөхгүй. Учир нь Би Арыг Лотын хөвгүүдэд эзэмшил болгон өгсөн билээ.

[10] (Эрт урьд емчүүд тэнд амьдарч байсан бөгөөд аварга, өнөр өтгөн, анакчууд шиг өндөр байсан тул

[11] тэднийганакчуудын нэгэн адил Рефаим гэж үздэг байжээ. Харин моабчууд тэднийг емчүүд гэж нэрлэдэг байжээ.

[12] Эртурьд хоричууд Сеирт нутаглаж байсан бөгөөд харин Есавын хөвгүүд тэднийг өмнөөсөө зайлуулан устгаж, тэдний оронд нутаглан суужээ. Энэ нь Израиль ЭЗЭНий өв болгон өгсөн нутаг дээр үйлдсэнтэй адил болжээ.)

[13] Одообосож, Зеред горхийг гаталцгаа" гэсэнд бид Зеред горхийг гаталсан билээ.

[14] БидКадеш-барнеагаас хөдлөөд Зеред горхийг гаталсан үе хүртэл буюу ЭЗЭНий тэдэнд тангарагласан ёсоор тэр үеийн дайчид бүгдээрээ хуарандаа сөнөх хүртэл гучин найман жил өнгөрчээ.

[15] Хуарангаастэднийг устгахын тулд бүгдийг нь устаж дуустал ЭЗЭНий мутар тэдний эсрэг байв.

[16] Ард түмний дундаас бүх дайчид бүрэн устсаны дараа

[17] ЭЗЭНнадад айлдахдаа

[18] "Чи өнөөдөр Моабын хил Арыг давах болно.

[19] Аммоныхөвгүүдийн харалдаа очихдоо тэднийг бүү зовоо, тэднийг битгий өдөө. Би Аммоны хөвгүүдийн газар нутгаас чамд эзэмшил болгон өгөхгүй. Учир нь Би түүнийг Лотын хөвгүүдэд эзэмшил болгон өгсөн билээ.

[20] (Тэнд урьд рефаимчууд нутаглаж байсан учир түүнийг Рефаимын газар гэдэг байжээ. Харин аммончууд тэднийг Замзуммин гэж нэрлэдэг байсан.

[21] Тэрард түмэн аварга, өнөр өтгөн, анакчууд шиг өндөр байжээ. Харин ЭЗЭН аммончуудын өмнө тэднийг устгаж, аммончууд тэднийг хөөн гаргаад, оронд нь оршин суух болжээ.

[22] Энэнь ЭЗЭН Сеирт амьдран суудаг Есавын хөвгүүдийн өмнөөс хоричуудыг устгасантай адил болжээ. Тэд хоричуудыг хөөн зайлуулаад, тэдний оронд одоо хүртэл оршин суусан.

[23] Кафтораасирсэн кафторчууд Газ хүртэлх тосгодод амьдран сууж байсан Авви хүмүүсийг устгаж, тэдний оронд оршин суужээ).

[24] Босож, хөдлөн, Арноны хөндийг гатал. Хар! Би Хешбоны хаан, Амори хүн Сихоныг болон газар нутгийг нь чиний гарт өгсөн билээ. Тэдэнтэй байлдаад, тэр газар нутгийг эзлэн авч эхэл.

[25] Биөнөөдрөөс эхлээд тэнгэрийн доорх ард түмнүүдийг чамаас айж эмээдэг болгоно. Тэд чиний алдар цууг сонсоод чичирч, чамаас болж зовж шаналах болно" гэсэн.

[26] Би Кедемотын цөлөөс Хешбоны хаан Сихонд элч нарыг илгээж, эв найрамдлын хэл хүргүүлэхдээ

[27] "Намайг газар нутгаараа нэвтрүүлээч. Би зөвхөн гол замаар явах бөгөөд баруун зүүн тийш хазайхгүй.

[28] Чиидэх хоолыг минь надад мөнгөөр худалд, уух усыг минь надад мөнгөөр өг. Намайг зөвхөн явганаар өнгөрүүлээч.

[29] Сеиртсуудаг Есавын хөвгүүд болон Арт суудаг моабчуудын надад үйлдсэн шиг та нар намайг Иордан голыг гатлан бидний Бурхан ЭЗЭНээс бидэнд өгч байгаа тэр газар уруу орох хүртэл нэвтрүүлж өгнө үү?" гэв.

[30] ХаринХешбоны хаан Сихон биднийг нутгаараа нэвтрэн өнгөрөхийг зөвшөөрсөнгүй. Учир нь ЭЗЭН Бурхан чинь түүнийг чиний гарт тушаахын тулд сүнсийг нь хатууруулан, зүрхийг нь зөрүүд болгон өнөөдрийнх шиг болгосон байна.

[31] ЭЗЭНнадад хандан "Би Сихон болон түүний газар нутгийг чамд тушааж эхэлсэн. Чи тэр газрыг эзэмшихийн тулд одооноос эзлэн ав" гэж айлдсан билээ.

[32] Тэгэхэд Сихон бүх ард түмнээ дагуулан, Иахазд бидэнтэй тулалдахаар гарч ирэв.

[33] БиднийБурхан ЭЗЭН түүнийг бидэнд тушааж, бид түүнийг хөвгүүдтэй нь болон бүх ард түмэнтэй нь бут цохив.

[34] Тэрцагт бид түүний бүх хотуудыг эзлэн авч, хот болгоны эрчүүд, эмэгтэйчүүд болон үр хүүхдийг нь хүйс тэмтрэн, нэг ч хүн үлдээсэнгүй.

[35] Бидзөвхөн мал адгуус болон эзэлсэн хотуудаасаа олзолсон зүйлсийг авлаа.

[36] Арноныхөндийн захад орших Ароер болон тэр хөндий дэх хотоос Гилеад хүртэл бидэнд дийлдэхээргүй тийм өндөр хот нэг ч байсангүй. Бидний Бурхан ЭЗЭН тэр бүгдийг бидэнд тушаасан.

[37] Харинчи Аммоны хөвгүүдийн нутаг, Иаббок голын эрэг дагуу, уулархаг нутаг дахь хотууд болон ЭЗЭН Бурхан маань биднийг очихыг тушаагаагүй аливаа газар л ойртон очоогүй билээ.

Дэд Хууль — Chapters