Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 3:14

[1] Энэ бол Иорданыг гатлан очоод, эзэмших газар нутаг дээрээ та нарын дагаж мөрдөх тушаал, хууль, зарлиг бөгөөд үүнийг та нарт зааж сургахыг ЭЗЭН Бурхан чинь надад тушаасан юм.

[2] Ингэснээрчи болон чиний хүү, ач хүү чинь насан туршдаа ЭЗЭН Бурханаасаа айн эмээж, миний та нарт тушаасан бүх зарлиг тушаалыг даган мөрдөх бөгөөд чи урт наслах юм.

[3] Израильаа, сонс! Та нар түүнийг дагаж мөрдөхдөө болгоомжтой бай! Тэгвэл чи сайн сайхан явж, өвөг дээдсийн чинь Бурхан ЭЗЭНий чамд амласанчлан чи сүү, балаар бялхсан тэр газар нутаг дээр улам өнөр өтгөн болно.

[4] Израиль аа, сонс! ЭЗЭН бол бидний Бурхан, ЭЗЭН бол ганц.

[5] Чиөөрийн Бурхан ЭЗЭНийг бүх зүрх, бүх сэтгэл, бүх хүч чадлаараа хайрла.

[6] Өнөөдөрминий чамд тушааж байгаа энэ үгсийг чи зүрхэндээ байлгаж,

[7] хөвгүүддээхичээнгүйлэн зааж, гэртээ сууж байхдаа ч, замд явж байхдаа ч, хэвтэж байхдаа ч, өндийн босохдоо ч түүний тухай ярьж бай.

[8] Читүүнийг тэмдэг болгон гартаа уяж, хоёр нүдний хооронд сахиус мэт байлга.

[9] Мөнтүүнийг гэрийнхээ хаалганы хатавчин дээр, дааман хаалган дээрээ бич.

[10] ЭЗЭН Бурхан чинь чамд өгөхөөр чиний өвөг дээдэс Абрахам, Исаак, Иаковд тангарагласан тэр газарт чамайг аваачиж, өөрсдийн чинь барьж босгоогүй том сайхан хотууд,

[11] чинийдүүргээгүй сайн сайхан юмсаар дүүрэн гэрүүд, чиний ухаагүй усан сангууд, бас чиний тарьж ургуулаагүй усан үзмийн цэцэрлэг, чидун жимсний моддыг чамд өгч, чамайг цадтал идүүлэх үед

[12] чиөөрийгөө хяна. Өөрийг чинь боолчлолын гэрээс, Египетийн газар нутгаас авчирсан ЭЗЭНийг чи мартуузай.

[13] Чиөөрийн Бурхан ЭЗЭНээс эмээж, Түүнд зарагдан, Түүний нэрээр тангарагла.

[14] Танар бусад бурхдыг буюу эргэн тойрныхоо ард түмнүүдийн бурхдаас алиныг нь ч бүү дага.

[15] Танарын дунд байгаа ЭЗЭН Бурхан чинь хартай Бурхан учир ЭЗЭН Бурхан чинь та нарт уурлан хилэгнэж, газрын хөрснөөс та нарыг арчин зайлуулуузай.

[16] Та нар өөрсдийнхөө Бурхан ЭЗЭНийг Массад сорьсон шигээ бүү сорь.

[17] Танар ЭЗЭН Бурханыхаа та нарт тушаасан тушаал, гэрчлэл, зарлигийг сайтар сахиж,

[18] ЭЗЭНийөмнө юу нь зөв, сайн болохыг үйлд. Тэгвэл чи сайн сайхан байж, чиний өвөг дээдэст ЭЗЭНий тангарагласан тэр сайхан газар нутагт очин, эзэмшинэ.

[19] ЭЗЭНийайлдсанчлан, чиний хамаг дайснуудыг өмнөөс чинь хөөн гаргана.

[20] Хожим чиний хүү "Бидний Бурхан ЭЗЭНий танд тушаасан гэрчлэл, зарлиг, хуулиуд нь ямар учиртай юм бэ?" гэж чамаас асуувал

[21] чихүүдээ "Бид Египетэд Фараоны боол байсан юм. ЭЗЭН хүчирхэг мутраараа биднийг Египетээс авчирсан.

[22] ЭЗЭНбидний нүдний өмнө агуу их аймшигт тэмдгүүд, гайхамшгуудыг Египетэд, Фараонд болон түүний хамаг гэр оронд үзүүлсэн юм.

[23] Тэрбидний өвөг дээдэст тангарагласан нутагт биднийг оруулж, бидэнд өгөхийн тулд тэндээс авчирсан билээ" гэж хэл.

[24] Биднийүргэлжийн сайн сайхны төлөө, мөн биднийг өнөөдрийнх шиг амьд байлгахын тулд ЭЗЭН эдгээр бүх зарлигийг дагахыг, өөрсдийн Бурхан ЭЗЭНээс эмээхийг бидэнд тушаасан.

[25] БидТүүний тушаасан ёсоор өөрсдийн Бурхан ЭЗЭНий өмнө эдгээр бүх тушаалыг дагахдаа хянуур байх аваас тэр нь бидний зөвт байдал болно.

Дэд Хууль — Chapters