[1] Тэгээд Мосе Моабын тал газраас Небо ууланд авирч, Иерихогийн эсрэг талд орших Писгагийн оргилд гарав. ЭЗЭН түүнд бүх газрыг буюу Гилеадаас Дан хүртэл,
[2] бүхНафтали, Ефраим ба Манассегийн газар, баруун далай хүртэлх Иудагийн бүх газар,
[3] Негев, далдуу модны хот Иерихогийн хөндий тал газрыг Зоар хүртэл үзүүлжээ.
[4] ЭЗЭНтүүнд хандан —Энэ бол "Би үүнийг та нарын үр удамд өгнө" гэж айлдан Абрахам, Исаак, Иаковд Миний тангарагласан газар юм. Би түүнийг өөрийн чинь нүдээр харууллаа. Харин чи тийшээ гатлан очиж болохгүй гэж айлджээ.
[5] ТэгээдЭЗЭНий зарц Мосе ЭЗЭНий айлдсан ёсоор Моабын нутагт үхжээ.
[6] ТүүнийгБет-пеорын эсрэг талд орших Моаб нутгийн хөндийд оршуулжээ. Харин түүний булшийг өнөөг хүртэл хэн ч мэдэхгүй.
[7] Мосеүхэхдээ зуун хорин настай байсан ч нүднийх нь гал буурсангүй, хүч тэнхээ нь ч харьсангүй.
[8] Израилийнхөвгүүд Мосегийн хойноос Моабын талд гуч хоног уйлан гашуудацгаажээ. Тэгээд Мосегийн хойноос уйлан гашуудах хугацаа дуусжээ.
[9] Мосе Нуны хүү Иошуа дээр гар тавин томилсон учраас тэр мэргэн ухааны сүнсээр дүүрэн болжээ. Израилийн хөвгүүд ЭЗЭНээс Мосед тушаасан ёсоор Иошуагийн үгийг даган, гүйцэлдүүлжээ.
[10] Түүнээсхойш ЭЗЭНтэй нүүр нүүрээрээ учирч, таньж мэдсэн Мосе шиг эш үзүүлэгч Израильд гарсангүй.
[11] ЭЗЭНМосег Фараоны эсрэг, түүний бүх зарц нар, түүний бүх газар нутгийн эсрэг Египетийн нутагт гүйцэлдүүлэх бүх тэмдэг, гайхамшгуудын төлөө болон
[12] бүхизраильчуудын өмнө Мосегийн гүйцэтгэсэн бүх хүчит үйлс, үлэмжийн айдас хүйдсийн төлөө илгээсэн юм.