Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 5:02

[1] Дэлхий дээр та нар амьдран суух хугацаандаа өвөг дээдсийн чинь Бурхан ЭЗЭН чамд эзэмшүүлэхээр өгсөн газар нутагт даган биелүүлэх ёстой зарлиг, хууль тогтоол энэ байна.

[2] Танарын хөөн гаргах тэдгээр үндэстнүүдийн бурхаддаа зарагдаж байсан өндөр уул, дов толгод, аливаа ногоон модон доорх бүх л газруудыг бүрмөсөн устга.

[3] Танар тэдний тахилын ширээг нь нурааж, чулуун баганыг нь хугалж, Ашерагийн модон шонг нь галд шатааж, бурхдынх нь сийлмэл хөргүүдийг тас цавчиж, тэндээс тэдний нэрийг арчин зайлуул.

[4] Танар ЭЗЭН Бурхандаа ингэж хандаж болохгүй.

[5] Харинта нарын Бурхан ЭЗЭН Өөрийнхөө нэрийг тавин, Өөрөө суухаар танай овгуудаас сонгох тэр газрыг та бүхэн хайж, тэнд та нар оч.

[6] Танар өөрсдийн шатаалт тахил, өөрсдийн тахил, өөрсдийн аравны нэг хувийн өргөл, өөрсдийн гарын дээдлэн барих өргөл, тангаргийн өргөл, сайн дурын өргөл, өөрсдийн бод, бог малын ууган төл тэргүүтнээ тэнд авчрах ёстой.

[7] Танар ЭЗЭН Бурханыхаа өмнө тэндээ хооллож, гараараа хийсэн бүхнийг чинь чиний Бурхан ЭЗЭН ивээсэн учраас гэр хотлоороо наргиж цэнгэцгээ.

[8] Өнөөдөрэнд бидний үйлдэж байгааг хийж болохгүй. Учир нь энд хүн бүр өөрийнхөө нүдэнд зөв гэж үзсэнээ үйлдэж байна.

[9] Танар амралт болон ЭЗЭН Бурханы чинь та нарт өгч буй өвд хүрэх арай болоогүй байна.

[10] Харинта нар Иорданыг гатлан, ЭЗЭН Бурханыхаа та нарт өв болгон өгч буй тэр газар суух болно. Тэр эргэн тойрны чинь дайснуудаас чамайг ангижруулан, чи айх аюулгүй амьдрах болно.

[11] Тэрцагт ЭЗЭН Бурхан чинь Өөрийн нэрийг оршоохоор сонгож авах тэр газарт та нар миний тушаасан бүхнийг авч очих ёстой. Та нар өөрсдийн шатаалт тахил, өөрсдийн тахил, аравны нэг хувийн өргөл, өөрсдийн гарын дээдлэн барих тахил, өөрсдөө ЭЗЭНд тангараг

[12] танар хөвгүүд, охид, зарц шивэгчдийнхээ хамт ЭЗЭН Бурханыхаа өмнө баясан цэнгэнэ. Мөн танай хотод буй левичүүд, та нарын дунд хувь ч үгүй, өв ч үгүй тул бас та нартай хамт баясан цэнгэнэ.

[13] Чихарсан газар бүрдээ шатаалт тахилаа өргөж болохгүй, болгоомжтой бай.

[14] Харинтанай овгуудын аль нэгнээс ЭЗЭНий сонгож авах тэр газарт л чи шатаалт тахилаа өргөж, миний чамд тушаасан бүхнийг тэнд үйлд.

[15] Харин ЭЗЭН Бурханы чинь чамд өгсөн ивээлийн дагуу чи өөр өөрийнхөө хотын дотор малаа дураараа нядалж махыг нь идэж болно. Бузартсан ба цэвэр хүний аль нь ч түүнээс гөрөөс, бугын мах иддэг шигээ идэж болно.

[16] Зөвхөнцусыг нь идэж болохгүй, түүнийг газарт ус шиг асга.

[17] Чиүр тариа, шинэ дарс, тосныхоо аравны нэг хийгээд бод бог малынхаа ууган төл, тангарагласан ёсоороо төлөх аливаа тангаргийн өргөл, өөрийн сайн дурын өргөл, гарын дээдлэн барих тахилыг хотынхоо дотор бүү ид.

[18] Харинчи ЭЗЭН Бурханыхаа сонгож авах тэр газарт өөрийн Бурхан ЭЗЭНий өмнө хөвгүүд, охид, зарц, шивэгчид, хотынхоо левичүүдтэй хамт түүнийг идэж, бас өөрийнхөө хийж бүтээсэн бүхний төлөө ЭЗЭН Бурханыхаа өмнө баясан цэнгэ.

[19] Чиболгоомжтой байж, нутагтаа амьдран суух хугацаандаа левичүүдийг бүү орхи.

[20] ЭЗЭН Бурхан чинь чамд амласан ёсоороо хил хязгаарыг чинь тэлж өгөх үед чи мах идэхийг хүсэж "Би мах идье" гэж хэлээд хүссэнийхээ зоргоор мах идэж болно.

[21] ХэрэвЭЗЭН Бурхан чинь нэрээ тавихаар сонгосон тэр газар чамаас хэтэрхий хол байвал миний чамд тушаасан ёсоор ЭЗЭНий өгсөн мал сүргээс нядалж, хотынхоо дотор хүссэнээрээ идэж болно.

[22] Гөрөөс, бугын махыг иддэг шиг та нар идэж болно. Бузартсан, эсвэл цэвэр хүн мөн адил түүнээс идэж болно.

[23] Харинчи цус идэхээс болгоомжил. Цус бол амь учраас тэр амийг махтай хамт идэж болохгүй.

[24] Читүүнийг идэлгүй газарт ус шиг асга.

[25] Чицусыг бүү ид. ЭЗЭНий зөв гэж үздэг зүйлийг үйлдэж байх юм бол чи болон чиний хөвгүүд сайн сайхан явах болно.

[26] Харинчи өөрт байгаа ариун зүйлсээ, тангаргийн өргөлөө авч ЭЗЭНий сонгож авсан тэр газарт оч.

[27] Чишатаалт тахил өргөхдөө мах, цус хоёрыг ЭЗЭН Бурханыхаа тахилын ширээн дээр өргө. Тахилуудыг өргөхдөө цусыг нь ЭЗЭН Бурханыхаа тахилын ширээн дээр асгаад, махыг нь идэх ёстой.

[28] Минийчамд тушааж буй энэ бүх үгсийг чи сайтар сонсоод даган биелүүл. Чи ЭЗЭН Бурханыхаа сайн, зөв гэж үздэг зүйлийг үйлдэж байх юм бол чи болон чиний хөвгүүд үүрд сайн сайхан явах болно.

[29] Чиний хөөн гаргахаар очиж буй тэр үндэстнүүдийг ЭЗЭН Бурхан чинь та нарын өмнө хүйс тэмтрэн, чи тэднийг хүйс тэмтрэн нутагт нь оршин суух үед

[30] чиболгоомжтой байж, чиний өмнө тэд устгагдсаны дараа өөрөө тэдэнд бүү урхидуул. Мөн тэдний бурхдыг сураглаж "Тэдгээр үндэстэн бурхаддаа хэрхэн зарагдаж байсан бэ? Би ч мөн тэгье" гэж бүү хэл.

[31] ЭЗЭНБурхандаа чи ингэж хандаж болохгүй. Тэд ЭЗЭНий үзэн яддаг жигшүүрт үйлдлийг бурхаддаа зориулан хийж, улмаар өөрсдийнхөө хөвгүүд, охидыг ч галд шатаан, бурхаддаа өргөдөг.

[32] Миний та нарт тушаасан болгоныг та нар дагаж мөрдөж, түүн дээр бүү нэм, бүү хас.

Дэд Хууль — Chapters