[1] Чи өөрийн Бурхан ЭЗЭНд өө сэвтэй, ямар нэгэн согогтой үхэр, хонийг бүү өргө. Учир нь тэр чинь чиний Бурхан ЭЗЭНий өмнө жигшүүрт зүйл юм.
[2] ЭЗЭН Бурханаас чинь чамд өгч буй хотуудын аль нэгэнд, та нарын дунд суудаг эрэгтэй, эмэгтэй хэн нэгэн хүн Түүний гэрээг зөрчин, ЭЗЭН Бурханы чинь өмнө муу үйл хийж,
[3] минийтушаасны эсрэг өөр бурхдад очиж, зарагдан тэдэнд, эсвэл нар, сар, тэнгэрийн алив эрхэст мөргөвөөс
[4] энэнь чамд мэдэгдэж, чи түүний тухай сонссон бол сайтар шалгаж үз. Хэрэв тэр нь үнэн байгаад, Израильд ийм жигшүүрт хэрэг гарсан гэдэг нь батлагдвал
[5] читийм бузар муу хэрэг хийсэн тэр эрийг, эсвэл тэр эмийг хотын дааман хаалга уруу аваачиж, чулуу чулуудаж ал.
[6] Алуулаххүнийг хоёроос гурван гэрчийн амаар алагтун. Харин ганц гэрчийн амаар бүү ал.
[7] Түүнийгалах үед эхлээд түүний эсрэг гэрч нарын гар хүрч, дараа нь бусад бүх хүмүүсийн гарыг хүргэ. Та нар өөрсдийнхөө дундаас муу муухай хэргийг тэгж зайлуул.
[8] Хэрэв хотын чинь доторх маргаанаас бие биеийнхээ цусыг урсгасан юм уу, бие биетэйгээ маргалдсан, эсвэл бие биеэ зодсон зэрэг шийдвэрлэхэд хэцүү хэрэг гарвал чи босож ЭЗЭН Бурханыхаа сонгож авах газар уруу явж,
[9] Левиовгийн тахилч юм уу, тэр үед байх шүүгч дээр очиж тэдний тухай асууж лавла. Тэгвэл тэд чамд хэрхэн шүүн хэлэлцэхийг заана.
[10] ЧиЭЗЭНий сонгон авах газраас тэдний чамд өгсөн шийдвэрийн ёсоор гүйцэтгэ. Чи тэдний заасан бүхнийг ёсоор гүйцэтгэхийг анхаар.
[11] Тэднийчамд зааж өгөх хуулийн зүйл анги, тэдний чамд хэлж өгсөн шийдвэрийн ёсоор гүйцэтгэ. Тэдний чамд хэлсэн үгээс баруун тийш ч, зүүн тийш ч бүү хазай.
[12] ЭЗЭНБурхандаа үйлчлэхээр тэнд зогсож буй тахилч юм уу, шүүгчийг сонсохгүй давлиун загнах хүн байвал тэр хүнийг алах ёстой. Израилиас муу муухайг ингэж зайлуул.
[13] Тэгвэлбүх хүмүүс түүнийг сонсож, айгаад дахин тийм давлиун явдал гарахгүй.
[14] ЭЗЭН Бурханаас чинь чамд өгч буй тэр газарт чи хүрч очоод, түүнийг эзэмшиж, тэнд оршин суухдаа "Бидний эргэн тойронд байгаа бүх үндэстнүүдийнх шиг өөрсдийнхөө дээр хааныг залъя" гэвэл
[15] чизаавал ЭЗЭН Бурханыхаа сонгох хүнийг л өөрийнхөө дээр суух хаанаар зал. Чи ах дүүсийнхээ хэн нэгийг өөрийнхөө дээр суух хаан болго. Харин чиний ах дүү биш, харийн хүнийг өөрийнхөө дээр суух хаанаа бүү болго.
[16] Тэрээрөөрийнхөө төлөө адуугаа өсгөх ч ёсгүй, адуугаа өсгөхөөр хүмүүсийг Египет уруу буцаах ч ёсгүй. Учир нь ЭЗЭН "Та нар энэ замаар дахин хэзээ ч буцах ёсгүй" гэж та нарт айлдсан билээ.
[17] Тэрхүн өөртөө олон эхнэр авч зүрх нь уруу татагдах ёсгүй. Тэрээр өөртөө зориулан алт мөнгөө арвижуулж болохгүй.
[18] Тэрээр хаан ширээнд залрангуутаа Леви овгийн тахилч нарын өмнө байдаг энэ номоос энэ хуулийг өөртөө хуйлмал ном дээр хуулан бичиж аваад,
[19] өөртөөхадгалж түүнийгээ амьдралынхаа бүхий л өдрүүдийн турш унших ёстой. Энэ нь тэр хүн энэ хуулийн бүх үгсийг, эдгээр зарлигийг хянан сахиснаараа өөрийн Бурхан ЭЗЭНээс айн эмээхийг сурахын тулд бөгөөд
[20] түүнийзүрх нь ах дүү нараасаа дээгүүр өргөгдөхгүйн тулд, хууль дүрмээс баруун тийш ч, зүүн тийш ч хазайхгүйн тулд юм. Ингэснээр тэр өөрөө болон хөвгүүд нь Израилийн дунд урт удаан хаанчилна.