[1] —Тэнгэр ээ, чих тавин сонс! Би үгээ хэлье. Газар аа, үгийг минь сонс!
[2] Миний сургаал бол орох бороо, миний хэлэх үг бол унах шүүдэр, шинэ зүлгэн дээр буух борооны дусал, өвс ногоон дээр орох аадар юм.
[3] Би ЭЗЭНий нэрийг тунхаглана. Сүр хүчийг бидний Бурханд өг.
[4] Тэр бол Хад, Түүний үйлс нь төгс. Түүний бүх зам мөр нь шударга. Итгэмжит Бурханд худал хуурмаг үгүй. Тэр бол зөвт бөгөөд шударга.
[5] Тэд Түүнд мууг үйлдсэн. Тэд Түүний хүүхдүүд биш. Учир нь тэд гэм зэмтэй, гаж буруу үеийнхэн.
[6] Тэнэг мунхаг хүмүүс ээ! Та нар ЭЗЭНд ингэж хариу барьж байгаа юм уу? Тэр чамайг худалдаж авсан Эцэг чинь биш үү? Тэр чамайг бүтээж, бий болгосон.
[7] Эртний өдрүүдийг санацгаа. Үе үеийн он жилүүдийг шүүн тунгаацгаа! Эцгээсээ асуу, тэр чамд тайлбарлаж өгнө. Ахмадаасаа асуу, тэд чамд хэлж өгнө.
[8] Хамгийн Дээд Нэгэн үндэстнүүдэд өвийг нь өгөх үед, Адамын хөвгүүдийг хуваах үед Тэрээр Израилийн хөвгүүдийн тоо ёсоор ард түмнүүдийн хил хязгаарыг тогтоожээ.
[9] ЭЗЭНий хувь бол Өөрийнх нь ард түмэн, Иаков бол Түүний сонгож авсан өв.
[10] ЭЗЭН түүнийг эзгүй зэлүүд, араатан архирах цөлөөс олжээ. Тэр түүнийг эргэн тойрч, хайрлан халхалж, Өөрийнхөө мэлмийн цэцгий мэт хамгаалсан.
[11] Үүрээ сандаан дэгдээхий дээрээ далавчаа дэлгэн дэвж, дэгдээхийгээ жигүүр дээрээ аван зөөх бүргэд мэт
[12] ЭЗЭН ганцаараа түүнийг удирдсан ба Түүнтэй хамт ямар ч харийн бурхан байсангүй.
[13] ЭЗЭН түүнийг газрын өндрийг унуулан явуулж, талбайн ургацыг идүүлж, хаднаас бал, цахиур хаднаас тос гаргаж түүнд хөхүүлсэн.
[14] Үхрийн сүүний ээдэм, хонины сүү, хурганы өөх, Башан үүлдрийн хуц, ямаа шилмэл сайн буудайг идүүлж, усан үзмийн улаан дарсыг уулгасан.
[15] Гэхдээ Ешурун таргалж, өшиглөлөө. Чи таргалж, бүдүүрч, гялалзан, өөрийг чинь бүтээсэн Бурханыг хаяж, өөрийг чинь аварсан Хадыг үл ойшоожээ.
[16] Тэд харийн бурхдаар Түүний хардалтыг хөдөлгөн, жигшүүрт юмсаар Түүний хилэнг өдөөжээ.
[17] Тэд Бурханд биш, харин чөтгөрүүдэд тахил өргөжээ. Тэдгээр нь өөрсдийнх нь мэддэггүй байсан бурхад, саяхан гарч ирсэн шинэ бурхад, өвөг дээдсийн чинь айдаггүй байсан бурхад юм.
[18] Өөрийг чинь төрүүлсэн Хадыг чи үл хайхран, чамайг гаргасан Бурханыг чи мартжээ.
[19] ЭЗЭН үүнийг хараад, үзэн ядсан билээ. Яагаад гэвэл хөвгүүд охид нь Түүнийг хилэгнүүлсэн юм.
[20] Тэгээд Тэр айлдсан нь "Би тэднээс нүүрээ буруулна. Тэдний төгсгөл нь ямар байхыг Би харна. Учир нь тэд гаж буруу үеийнхэн, итгэлгүй хөвгүүд.
[21] Тэд бурхан бус зүйлээр Миний хардалтыг хөдөлгөн, тэд өөрсдийн шүтээнүүдээрээ хилэнг минь хөдөлгөлөө. Тиймээс Би бас ард түмэн биш хүмүүсээр тэднийг атаархуулж, мунхаг үндэстнээр тэдний уурыг хөдөлгөнө.
[22] Миний хилэнгийн гал дүрэлзэн Үхэгсдийн орны гүнд хүртэл шатааж, газрыг ургацтай нь залгин, уулсын суурьд ч гал тавина.
[23] Би тэдэн дээр гай гамшгийг овоолж, сумаа тэдэн дээр буулгана.
[24] Тэд өлсгөлөнгөөр үрэгдэн, гал шиг халуун, гашуун сүйрлээр сөнөх болно. Би бас тэдэн уруу араатны шүд, тоос шороонд мөлхөгчдийн хорыг илгээнэ.
[25] Гадаах нь сэлмэнд, доторх нь айдаст нэрвэгдэнэ. Идэр залуус, охид, нялхас, өтгөс бүгдээрээ мөхнө.
[26] «Би тэднийг тастчин хүн төрөлхтний дурдатгалаас арчин хаяна» гэж Би айлдах байсан.
[27] Гэвч дайсны өдөөн хатгалганд түгшиж байна. Өстнүүд нь буруугаар ойлгож, «Бидний гар агуу, энэ бүхнийг ЭЗЭН хийсэн юм биш ээ!» гэж хэлэх болуузай".
[28] Тэд бол зөвлөдөггүй үндэстэн. Тэдэнд мэдлэг байхгүй.
[29] Хэрвээ тэд ухаантай байгаад үүнийг ойлгож, өөрсдөө эцэст нь юу болохыг бодсон бол!
[30] Тэдний Хад тэднийг худалдаагүйсэн бол, ЭЗЭН тэднийг гаргаж өгөөгүй байсан бол яахин нэг нь мянгыг хөөж, хоёр нь түмийг зугтаалгах вэ?
[31] Дайсны хад бол манай Хадтай адилгүй. Түүнийг манай дайснууд ч өөрсдөө ялгадаг.
[32] Тэдний усан үзмийн мод нь Содомын усан үзмийн модноос, Гоморрагийн талбайгаас гарсан юм. Тэдний усан үзэм нь цөс, хонгорцог нь гашуун юм.
[33] Тэдний усан үзмийн дарс нь могойн хор, наж могойн үхлийн хор юм.
[34] "Тэр нь Надад хадгалагдаж, Миний агуулахад лацдуулсан байгаа бус уу?
[35] Өшөө авалт нь Минийх. Тэдний хөл алдах тэр цагт Би хариугаа авна. Тэдний гамшгийн өдөр ойртож байна. Тэдэнд нүүрлэн тулгарах зүйлс нь тэдэн уруу яарч байна" гэнэ.
[36] ЭЗЭН Өөрийн ард түмнийг шүүнэ. Тэрээр тэднийг хүч чадалгүй болсныг, хүлээстэй, чөлөөтэй хэн ч үлдээгүйг харах үедээ Өөрийн зарц нарыг өрөвдөнө.
[37] ЭЗЭН айлдсан нь "Тэдний бурхад хаа байна вэ? Тэдний хоргодсон хад хаа байна вэ?
[38] Тэдний тахилын өөхийг хэн идэж, ундаан өргөлийн дарснаас хэн уусан бэ? Тэд босож та нарт туслаг. Тэд та нарын нуугдах газар болог.
[39] Намайг, Намайг Тэр гэдгийг одоо мэдэж ав. Надаас өөр ямар ч бурхан байхгүй. Үхүүлж, амьдруулагч нь Би билээ. Шархдуулж, эдгээгч нь Би билээ. Миний мутраас аварч чадах хэн ч байхгүй.
[40] Үнэхээр Би тэнгэр өөд мутраа өргөн Өөрийн амьд буйгаар тангараглая.
[41] Би гялалзсан сэлмээ хурцлан хууль цаазаа гартаа барин, дайснуудаасаа өшөө хонзонгоо авч, Намайг үзэн ядагсдад хариу барина.
[42] Би сумаа цусанд согтоож, сэлмэндээ мах үмхүүлнэ. Тэр нь алагдагсад ба олзлогдогсдын цус, дайсны удирдагчид байх болно".
[43] Үндэстнүүд ээ! Та нар Түүний ард түмэнтэй баярлацгаа. Учир нь Тэр зарц нарынхаа цусан өшөөг авч, дайснуудаасаа өс хонзонгоо авч, Өөрийн газар нутаг болон ард түмнийхээ төлөө эвлэрүүллийг хийнэ гэв.
[44] Тэгээд Мосе Нуны хөвгүүн Иошуатай гарч ирээд, энэ дууны бүх үгийг ард түмэнд дуудан сонордуулжээ.
[45] Мосеэнэ бүх үгийг бүх Израильд хэлж дуусаад,
[46] тэдэндхандан —Миний өнөөдөр та нарт хатуу тунхагласан үг бүхнийг зүрхэндээ шингээж, хөвгүүддээ тушаан, энэ хуулийн үг бүрийг сахин мөрдүүл.
[47] Энэбол та нарт дэмий хоосон үг бус, үнэндээ та нарын амь амьдрал юм. Энэ үгсийн ачаар та нар Иорданыг гатлан эзэмшихээр явах гэж буй газар нутаг дээр урт наслана гэв.
[48] Яг тэр өдөр ЭЗЭН Мосед хандан —
[49] Иерихогийн нөгөө тал дахь, Моабын газар нутаг дээрх Абаримын энэ уул, Небо ууланд гарч, Израилийн хөвгүүдэд эзэмшил болгон Миний өгч буй Канаан нутгийг хар.
[50] Чинийах Аарон Хор ууланд үхэж, өвөг дээдэс уруугаа одсон шиг, чи бас өгсөж гарсан уулан дээрээ үхэж, өвөг дээдэс уруугаа одох болно.
[51] Учирнь та нар Зиний цөлд Мериба-кадешийн усны дэргэд Израилийн хөвгүүдийн дунд Надад итгэлгүй хандан, Миний ариун болохыг Израилийн хөвгүүдийн дунд илэрхийлээгүй.
[52] Тиймээсчи тэр газрыг алсаас харж болно. Харин чи Израилийн хөвгүүдэд Миний өгч буй тэр газар уруу тийш орж болохгүй гэж айлдав.