[1] Хэрэв чи өөрийн Бурхан ЭЗЭНд дуулгавартай байж, миний өнөөдөр чамд тушааж буй Түүний бүх тушаалыг хичээнгүйлэн дагаж мөрдвөөс ЭЗЭН Бурхан чинь чамайг газар дэлхий дээрх бүх улс үндэстнээс илүү өндөрт тавина.
[2] Хэрэвчи өөрийн Бурхан ЭЗЭНд дуулгавартай байвал эдгээр бүх ерөөл чам дээр бууж, чамд хүрнэ.
[3] Чихотод ч ерөөгдөнө, хөдөөд ч ерөөгдөнө.
[4] Биеэсчинь төрөх үр хүүхэд, газрын чинь ургац, мал амьтдын чинь төл, үхэр, хонины чинь төл ерөөгдөнө.
[5] Чинийсагс, талх исгэдэг сав ерөөгдөнө.
[6] Чиорохдоо ч ерөөгдөнө, гарахдаа ч ерөөгдөнө.
[7] Чиний эсрэг босох дайснуудыг ЭЗЭН чиний өмнө ялагдахад хүргэнэ. Тэд чам уруу нэг замаар довтолж, чамаас долоон замаар зугтана.
[8] ЭЗЭНчиний тариа будааны агуулах, чиний гар оролцох бүх зүйлд ерөөл айлдана. ЭЗЭН Бурханаас чинь чамд өгч буй тэр газарт Тэр чамайг ерөөнө.
[9] Хэрвээчи ЭЗЭН Бурханыхаа тушаалыг сахиж, Түүний замаар явбаас ЭЗЭН чамд тангарагласан ёсоороо чамайг Өөрийн ариун ард түмэн болгон байгуулна.
[10] Тэгвэлчамайг ЭЗЭНий нэрээр дуудагдахыг газар дэлхий дээрх бүх ард түмэн хараад, чамаас айх болно.
[11] ЭЗЭНийчамд өгөхөөр чиний өвөг дээдэст тангарагласан газар дээрээ чиний эд хөрөнгийг, биеэс чинь төрөх үр хүүхэд, малын чинь төл, газрын чинь ургацыг арвин болгоно.
[12] Газардээр чинь цаг улиралд нь хур бороо оруулж, гарын чинь аливаа ажил үйлсийг ивээхийн тулд ЭЗЭН чиний төлөө огторгуйн сайхан сан хөмрөгөө нээнэ. Олон үндэстэн чамаас зээлнэ. Харин чи зээлэхгүй.
[13] Хэрэвминий өнөөдөр чамд тушааж буй ЭЗЭН Бурханыхаа тушаалыг чи сахин үйлдэхийн тулд тэдгээрийг сонсвол ЭЗЭН чамайг сүүл болгохгүй, толгой болгоно. Чи доор орохгүй ямагт дээр нь байна.
[14] Өнөөдөрминий та нарт тушааж буй аливаа үгнээс баруун тийш, зүүн тийш хазайн, өөр бурхдад үйлчлэхээр дагаж болохгүй.
[15] Чи хэрвээ ЭЗЭН Бурханыхаа үгийг сонсохгүй, миний өнөөдөр чамд тушааж буй бүх тушаал, зарлигийг дагаж мөрдөхгүй байвал энэ бүх хараал чам дээр бууж, чамд хүрнэ.
[16] Чихотод ч хараагдана, хөдөөд ч хараагдана.
[17] Чинийсагс, талх исгэдэг сав хараагдана.
[18] Биеэсчинь төрөх үр хүүхэд, газрын чинь ургац, үхэр, хонины чинь төл хараагдана.
[19] Чиорохдоо ч хараагдана, гарахдаа ч хараагдана.
[20] Чи бузар мууг үйлдэж, Намайг мартсанаас чинь болж ЭЗЭН чамайг устгах хүртэл, үтэр сөнөөх хүртэл чиний дээр гараараа хийдэг бүх зүйлд чинь хараал, үймээн сандрал, хатуу зэмлэл илгээх болно.
[21] ЭЗЭНчиний эзэмшихээр очиж буй газраас чинь чамайг усттал тахлаар нэрвэнэ.
[22] ЭЗЭНчамайг хатгаа, халуурал, халуун ханиад, халуун чичиргээ, ган гачиг, салхины гамшиг, хөгц мөөгөнцрөөр бут ниргэнэ. Энэ бүх гай гамшиг чамайг сөнөтөл чинь дагана.
[23] Чинийтолгой дээрх тэнгэр нь хүрэл болж, чиний доорх газар нь төмөр болно.
[24] ЭЗЭНчиний газар нутаг дээр орох борооны оронд тоос шороо буулгаж, тэр нь чамайг усттал тэнгэрээс орох болно.
[25] ЭЗЭНчамайг дайснуудын чинь өмнө ялагдахад хүргэнэ. Чи тэдний өөдөөс нэг замаар довтолж, тэднээс долоон замаар зугтана. Чи дэлхийн хамаг улс оронд ад үзэгдэнэ.
[26] Чинийхүүр огторгуйн бүх шувууд, газрын араатан амьтдын хоол болох бөгөөд тэднийг хэн ч үргээн айлгахгүй.
[27] ЭЗЭН чамайг Египетийн хатиг, шамбарам, яр шарх, хамуу өвчнөөр цохих бөгөөд чи эдгэрч чадахгүй.
[28] ЭЗЭНчамайг галзуу, сохор, солио өвчнөөр цохино.
[29] Сохорхүн харанхуйд тэмтчихийн адил чи гэгээн цагаан өдөр ч тэмтчин, зам мөр чинь бүтэмжгүй, чи дандаа дарлагдан дээрэмдүүлж, хэн ч чамайг аврахгүй.
[30] Чибүсгүй хүнд сүй тавих боловч өөр хүн түүнийг чинь хүчирхийлнэ. Чи байшин барих боловч түүндээ суухгүй, чи усан үзмийн цэцэрлэг тариалах боловч үр жимсийг нь хүртэхгүй.
[31] Чинийүхрийг нүдний чинь өмнө нядлах боловч чи түүнээс идэж чадахгүй. Чиний илжгийг улаан нүүрэн дээр чинь булаах боловч чи түүнийг буцааж авч чадахгүй. Чи хонио дайснуудад алдах боловч чамд туслах хэн ч байхгүй.
[32] Чихөвгүүд, охидоо өөр ард түмнүүдэд алдаж, өдөржин тэдний хойноос харуулдсаар нүд чинь сүүмийж, гар чинь ямар ч хүч чадалгүй болно.
[33] Газрынчинь ургац, ажил хөдөлмөрийн чинь үр жимсийг чиний таньж мэдэхгүй үндэстэн идэж, чи үргэлж дарлагдан нухлагдана.
[34] Тиймээсчи үзэж харсан бүхнээсээ болоод галзуурна.
[35] ЭЗЭНөвдөг, хөлийг чинь эдгэшгүй хатиг яранд бариулж, та нар хөлийнхөө улнаас толгойнхоо оройг хүртэл шавсан тэр хатиг ярнаасаа ангижирч чадахгүй.
[36] ЭЗЭНчамайг болон чиний дээрээ залах хааныг чиний болон өвөг дээдсийн чинь таньж мэдэхгүй улс үндэстэн уруу аваачна. Чи тэнд мод, чулуугаар хийсэн өөр бурхдад зарагдана.
[37] ЭЗЭНчамайг хөөн аваачих бүх үндэстний дунд чи адлагдан, зүйр үг, хэл амны бай болно.
[38] Чи талбайдаа арвин үр суулгах боловч царцаанд идүүлсний улмаас бага ургац авна.
[39] Чиусан үзэм тарьж ургуулах боловч өтөнд идүүлсний улмаас усан үзэм ч авч чадахгүй, дарс ч ууж чадахгүй.
[40] Чинийбүх газар нутаг дээр чидун жимсний мод байх боловч жимс нь унаснаас болоод, тосоор нь биеэ тосолж чадахгүй.
[41] Чихөвгүүд охид төрүүлэх боловч тэд олзлогдох тул чамтай хамт байж чадахгүй.
[42] Чинийбүх мод, газрын чинь ургацыг голионууд эзэмшинэ.
[43] Танарын дунд байгаа харийн хүн чамаас дээшилж, улам улам дэвшин, чи улам улам буурна.
[44] Тэрээрчамд зээл өгнө. Харин чи түүнд зээл өгч чадахгүй. Тэр толгой болж, чи сүүл болно.
[45] ЧиЭЗЭН Бурханыхаа үгийг дагаж, Түүний чамд тушаасан зарлиг тушаалыг сахиагүй учир энэ бүх хараал чам дээр бууж, чамайг нэхэн дагасаар эцэст нь чамайг устгана.
[46] Тэрбүх хараал чамд болон чиний үр хүүхдүүдэд тэмдэг, гайхшрал болж үүрд байна.
[47] Чиалив бүхнээр элбэг дэлбэг байсан ч гэсэн ЭЗЭН Бурхандаа баяр хөөртэй зүрх сэтгэлээр зарагдаагүй учраас
[48] ЭЗЭНээсчиний эсрэг илгээх дайснуудад чи өлсөж цанган, нүцгэрч, алив бүхнээр дутагдан байж зарагдана. Тэр чамайг устгах хүртэл хүзүүнд чинь төмөр буулга углана.
[49] ЭЗЭН алсаас, газар дэлхийн хязгаараас хэл нь чамд үл ойлгогдох нэг үндэстнийг бүргэдийн шүүрэлт мэт чам уруу авчирна.
[50] Тэрүндэстэн бол ширүүн догшин царайтай бөгөөд настныг үл хүндэлж, хүүхдийг эс өрөвддөг.
[51] Тэдчамайг устгах хүртэл малын чинь төл, газрын ургацыг чинь иднэ. Тэд бас чамайг мөхтөл тариа будаа, дарс, тос, үхэр, хонины төлийг чамд үлдээхгүй.
[52] Тэдчиний найдвар болсон өндөр, бат бэх хана хэрмүүдийг нуран унах хүртэл чамайг газар нутаг дээрх бүх хотуудад чинь бүсэлнэ. Тэд ЭЗЭН Бурханаас чинь чамд өгсөн газрын бүх хотуудад чамайг бүслэх болно.
[53] Чидайснууддаа бүслэгдэж шахагдан зовох үедээ, ЭЗЭН Бурханаас чамд хайрлаж, бие махбодоос чинь тасран гарсан үр хүүхдийнхээ, хөвгүүд охидынхоо махыг иднэ.
[54] Танарын дунд маш эмзэг зөөлөн сэтгэлтэй эр байсан ч гэсэн тэрээр ах дүү, хайртай эхнэр, амьд үлдсэн хүүхдүүддээ ч өсөрхөн,
[55] өөрийнидэх хүүхдийнхээ махнаас тэдний хэнд нь ч өгөхгүй. Чиний дайснууд бүх хотуудыг чинь бүслэн, зовоон, түүнд юу ч үлдээгээгүй учраас тэр юм.
[56] Мөнта нарын дунд эмзэг зөөлөн сэтгэлтэй бүсгүй, газар шороон дээр хөлөө ч тавьж үзээгүй тийм эмзэг зөөлөн сэтгэлтэй бүсгүй байлаа ч гэсэн хайртай нөхөр, хүү охиндоо өсөрхөн,
[57] хөлийнхоорондоос нь унжих эхэсээ төрсөн үртэйгээ хамт нууцаар иднэ. Чиний дайснууд бүх хотуудыг чинь бүслэн, зовоон, тэрээр юу ч олоогүй учраас тэр юм.
[58] Хэрэв чи энэ номд бичигдсэн хуулийн бүх үгийг чиний Бурхан ЭЗЭН хэмээх энэ эрхэм, сүрдмээр нэрээс айн эмээхийн тулд хичээнгүйлэн дагахгүй бол
[59] ЭЗЭНчиний гай гамшиг, чиний үр удмын гай гамшгийг аймшигтай болгож, тэр нь улам бүр хүндрэн удаан үргэлжлэх гай гамшиг, муухай ужиг өвчин болно.
[60] ЭЗЭНчиний айж байсан Египетийн бүх өвчнийг чам дээр буцаан авчирч, тэдгээр нь чамайг нэрвэнэ.
[61] ЭЗЭНбас энэхүү хуулийн номд бичигдээгүй бүх өвчин, бүх тахлыг чамайг усттал чинь чам дээр авчирна.
[62] Танар тэнгэрийн одод шиг тоо томшгүй олон байсан ч ЭЗЭН Бурханыхаа үгийг дагаагүй учраас хэдүүлхнээ болж үлдэнэ.
[63] ЭЗЭНта нарыг сайн сайхан, өнөр өтгөн болгохдоо баярласан шигээ та нарыг устган сөнөөхдөө баярлах болно. Та нар эзэмшихээр очиж буй тэр газраасаа хагацна.
[64] ЭЗЭНчамайг газар дэлхийн нэг өнцгөөс нөгөө өнцөг хүртэл бүх ард түмнүүдийн дунд тараах болно. Тэнд чи өөрөө ч мэдэхгүй, өвөг дээдэс чинь ч мэдэхгүй мод, чулуун бурхдад зарагдах болно.
[65] Читэдгээр үндэстний дотор амар амгаланг олж чадахгүй, хөлөө амраах газар ч олж чадахгүй. Харин тэнд ЭЗЭН зүрхийг чинь чичрүүлж, зовхийг чинь буулган, сэтгэлийг чинь самууруулна.
[66] Амьамьдрал чинь дээсэн дөрөөн дээр тогтож, өдөр шөнөгүй айж эмээн, амьдралдаа ямар ч итгэлгүй байх болно.
[67] Зүрхнийайдас, үзсэн харсан зүйлээсээ болоод чи өглөө нь "Орой болоосой", орой нь "Ээ, өглөө болоосой" гэх болно.
[68] Минийчамд "Чи үүнийг дахин хэзээ ч үзэхгүй" гэж өмнө нь хэлсэн тэр замаар ЭЗЭН чамайг хөлөг онгоцоор Египетэд буцааж аваачна. Тэнд та нар өөрсдийгөө дайснууддаа боол шивэгчид болгон худалдах гэсэн ч хэн ч та нарыг авахгүй гэв.