Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 2:58

[1] Чи ЭЗЭН Бурханыхаа чамд өв болгон өгч буй газар нутагт орж, түүнийг эзэгнэн суухдаа

[2] ЭЗЭНБурханаас чинь чамд өгч буй тэр газрын хөрснөөс ургуулж авсан бүх ургацынхаа дээжээс хэсгийг авч, сагсанд хийгээд, чиний Бурхан ЭЗЭН Өөрийн нэрийг байлгахаар сонгож авсан тэр газар уруу аваачиж,

[3] тэндбайх тахилч уруу хүрч очоод, "«ЭЗЭНээс бидэнд өгөхөөр бидний өвөг дээдэст тангарагласан тэр газар хүрч ирлээ» гэж өнөөдөр би таны Бурхан ЭЗЭНд хэлье" гэж хэл.

[4] Тэгэхэдтахилч чиний гараас сагсыг чинь аваад, ЭЗЭН Бурханы чинь тахилын ширээний өмнө тавина.

[5] Чибас ЭЗЭН Бурханыхаа өмнө "Миний өвөг эцэг бол тэнүүлч Арамей хүн байсан. Тэр хэдхэн хүн дагуулаад, Египетэд очиж, тэнд суурьшаад, агуу, хүчирхэг, өнөр өтгөн үндэстэн болсон билээ.

[6] Харинегипетчүүд биднийг харгислан зовоож, хүнд ажилд зүтгүүлсэн.

[7] Тэгээдбид өвөг дээдсийнхээ Бурхан ЭЗЭНд хандан хашхирсанд ЭЗЭН бидний дууг сонсон, бидний зовлон зүдгүүр дарлалыг үзээд,

[8] ЭЗЭНхүчирхэг гар, сунгасан мутраараа, агуу их сүр хүч, тэмдэг, гайхамшгаараа Египетээс гарган авсан билээ.

[9] Тэрбиднийг энд авчраад, энэ газар нутаг, сүү балаар бялхсан нутгийг бидэнд өгсөн.

[10] ЭЗЭНТаны надад өгсөн тэр газрын ургацын дээжийг би одоо авчирлаа" гэж хэлээд, өргөлөө ЭЗЭН Бурханыхаа өмнө тавьж, ЭЗЭН Бурханыхаа өмнө мөргө.

[11] ЭЗЭНБурханаас чинь чамд болон чиний гэр бүлийнхэнд өгсөн бүх сайн сайхны төлөө чи болон левичүүд, чиний дунд байгаа харийнхан баярлах ёстой.

[12] Гурав дахь жил буюу аравны нэгийг өргөх жилд бүх ургацынхаа аравны нэгийг хурааж дуусаад, түүнийг левичүүд, харийнхан, өнчин хүн, бэлэвсэн эмэгтэйд өгөөд хотынхоо хаалганы дотор цадтал нь идүүл.

[13] ЧиЭЗЭН Бурханыхаа өмнө "Би ариун хувийг гэрээсээ авч гараад, Таны надад тушаасан бүх тушаалын тань дагуу левичүүд, харийнхан, өнчин хүн, бэлэвсэн эмэгтэйд түгээсэн. Би Таны тушаалыг зөрчөө ч үгүй, мартаа ч үгүй.

[14] Биэнэхүү ариун хувиас гашуудлын үед идээгүй, бузартсан үедээ ч хүрээгүй, үхэгсдийн төлөө өргөөгүй. Би ЭЗЭН Бурханыхаа дуу хоолойг сонсон, Таны надад тушаасан бүгдийг ёсоор биелүүлсэн.

[15] Татэнгэр дэх ариун газраас доош харж, Өөрийн ард түмэн Израилийг болон бидний өвөг дээдэст тангарагласан ёсоороо бидэнд өгсөн тэр газар буюу сүү балаар бялхсан газрыг ерөөгөөч" гээрэй.

[16] ЭЗЭН Бурхан чинь өнөөдөр чамд энэ зарлиг хууль тогтоолыг дагаж мөрдүүлэхээр тушааж байна. Тиймээс чи тэдгээрийг бүх зүрх, бүх сэтгэлээрээ хичээнгүйлэн дагаж мөрд.

[17] Өнөөдөрчи ЭЗЭНийг өөрийн Бурхан гэж зарлан, Түүний замаар явж, Түүний зарлиг тушаал, хууль тогтоолыг сахиж, дуу хоолойг нь сонсохоо тунхаглалаа.

[18] ЭЗЭНч бас чамд амласан ёсоороо өнөөдөр чамайг Өөрийнхөө эрхэм нандин ард түмэн хэмээн зарлан, Өөрийнхөө бүх тушаалыг сахиулна гэдгийг тунхагласан.

[19] Мөнчамайг Өөрийн бүтээсэн бүх улс үндэстний дээр магтаал, алдар, хүндлэлээр дээдлэн, айлдсан ёсоороо чамайг ЭЗЭН Бурханы ариун ард түмэн болгохоор тунхагласан гэв.

Дэд Хууль — Chapters