[1] Тиймээс чи өөрийн Бурхан ЭЗЭНийг хайрлан, Түүний захиа даалгавар, хууль тогтоол, зарлиг, тушаалыг үргэлж дагаж яв.
[2] Танарын Бурхан ЭЗЭНий сахилгажуулалтыг мэдээгүй, хараагүй хөвгүүдтэй чинь би яриагүй гэдгийг өнөөдөр ойлго. Тэд Түүний сүр жавхлан, Түүний хүчирхэг гар, Түүний сунгасан мутрыг,
[3] Египетийнтөвд Египетийн хаан Фараон болон бүх газар нутагт нь Түүний үйлдсэн тэмдэг, үйлсийг нь,
[4] танарын хойноос хөөн ирсэн тэднийг Улаан тэнгисийн усанд живүүлэх үедээ Египетийн цэргүүд, тэдний агт морьд, тэрэгнүүдэд ЭЗЭНий юу хийснийг болон ЭЗЭН тэднийг бүрмөсөн устгасныг,
[5] танарыг энд ирэх хүртэл цөлд та нарт Түүний юу хийснийг,
[6] Реубенийхүү, Елиабын хөвгүүд болох Датан, Абирам нарыг хэрхсэнийг, тэр үед газар амаа ангайлган бүх Израилийн дундаас тэднийг, тэдний гэр бүл, тэдний майхан, тэднийг дагасан амьтай бүхнийг залгисныг хараагүй.
[7] Харинта нар ЭЗЭНий үйлдсэн энэ бүх агуу үйлсийг нүдээрээ үзсэн билээ.
[8] Тиймээс та нар миний өнөөдөр та нарт өгч буй тушаал бүрийг даган мөрд. Ингэснээр та нар хүчирхэг болж, Иорданыг гатлан, эзэмших гэсэн тэр газраа орж, түүнийг эзэмших юм.
[9] Ингэснээртэдэнд болон тэдний үр хүүхдэд өгөхөөр өвөг дээдэст чинь ЭЗЭНий тангарагласан сүү, балаар бялхсан тэр газарт та нар урт наслах юм.
[10] Чинийэзэмшихээр очих гэж байгаа тэр газар бол чиний гарч ирсэн Египетийн газар нутагтай адилгүй. Египетэд та нар үр суулгаад, ногооны талбай мэт хөлөөрөө усалдаг байсан.
[11] Харинчиний эзэмшихээр Иорданыг гатлах гэж байгаа тэр газар бол тэнгэрийн хур бороогоор ундаалдаг хөндий, толгодын орон бөгөөд
[12] чинийБурхан ЭЗЭНий асран хамгаалдаг орон юм. Чиний Бурхан ЭЗЭНий мэлмий жилийн эхнээс аваад эцэс хүртэл үргэлж түүнийг тольдон байдаг билээ.
[13] Хэрэв та нар өнөөдөр миний та нарт тушааж байгаа тушаалыг сайтар сонсож, ЭЗЭН Бурханаа хайрлаж, Түүнд бүх зүрх, бүх сэтгэлээрээ зарагдвал
[14] ЭЗЭНта нарын газар дээр хур бороог цаг улиралд нь оруулж, хавар намрын бороог илгээж, та нар үр тариа, шинэ дарс, тос авах болно.
[15] Тэрээрмал сүргийн чинь төлөө өвс ногоог хээр талд ургуулан, та нар идэж, өег цатгалан байх болно.
[16] Танар болгоомжтой бай! Та нарын зүрх мэхлэгдэн эргэж, өөр бурхдад зарагдан тэдэнд мөргөх вий.
[17] ТэгвэлЭЗЭНий уур хилэн та нарын эсрэг дүрэлзэн тэнгэрийг хаагаад бороо орохгүй, газраас үр тариа ч ургахгүй болно. Та нар ЭЗЭНий өгч буй сайн газраас даруй устана.
[18] Тиймээс та нар миний энэ үгсийг зүрхэндээ, сэтгэлдээ тогтоож, түүнийг тэмдэг болгон бугуйндаа уяж, хоёр нүдний хоорондох сахиус мэт байлга.
[19] Танар түүнийг хөвгүүддээ зааж, гэртээ сууж байхдаа ч, замд явж байхдаа ч, хэвтэхдээ ч, босохдоо ч түүний тухай ярьж бай.
[20] Танар үүнийг хаалганыхаа хатавч, дааман хаалган дээр бич.
[21] Тэгвэлта нарын өвөг дээдэст өгөхөөр ЭЗЭНий тангарагласан газар дээр та нарын болон хөвгүүдийн чинь амьдрал газрын дээр тэнгэрийн орших хоногууд мэт уртасна.
[22] Танар хэрэв миний та нарт тушааж буй энэ бүх тушаалыг сахин, үйлдэж, ЭЗЭН Бурханаа хайрлаж, Түүний бүх замаар явж, Түүнээс зууран байвал
[23] ЭЗЭНэдгээр бүх үндэстнийг та нарын өмнөөс хөөн гаргаж, та нар өөрсдөөсөө илүү хүчтэй, илүү том улсуудыг эзэмших болно.
[24] Танарын хөлийн ул гишгэх газар бүхэн чинь та нарынх болно. Танай хил хязгаар нь цөлөөс Ливан хүртэл, Евфрат мөрнөөс баруун тэнгис хүртэл үргэлжлэх болно.
[25] ЭЗЭНБурхан чинь та нарт айлдсан ёсоороо та нарын хөл хүрсэн бүх л газрын хүмүүсийг та нараас айх айдас хүйдсээр хучна. Тиймээс та нарын эсрэг хэн ч босож чадахгүй.
[26] Өнөөдөр би та нарын өмнө ерөөл, хараал хоёрыг тавьж байна.
[27] Хэрэвта нар өнөөдөр миний тушааж буй ЭЗЭН Бурханыхаа тушаалыг сонсвол ерөөгдөх болно.
[28] Хэрэвта нар ЭЗЭН Бурханыхаа тушаалыг сонсолгүй, харин миний өнөөдөр та нарт тушааж буй ёс журмаас хазайж, урьд мэддэггүй байсан өөр бурхдыг дагаваас хараагдах болно.
[29] ЭЗЭНБурхан чинь чиний эзэмшихээр очиж буй тэр газарт чамайг аваачин оруулах үед чи Геризим уулан дээр ерөөлийг, Ебал уулан дээр хараалыг тавь!
[30] Тэрхоёр уул Иорданы нөгөө талд, наран шингэх зүг уруу чиглэсэн замын баруун талд, Гилгалын харалдаа, Морегийн царс модны дэргэд Арабад оршин суудаг канаанчуудын нутагт байдаг биш үү?
[31] Танар ЭЗЭН Бурханаас чинь та нарт өгч байгаа тэр газрыг эзэмшихээр очихын тулд Иордан голыг гатлах гэж байна. Та нар түүнийг эзэмшин, тэндээ оршин суух болно.
[32] Минийөнөөдөр та нарын өмнө таниулж байгаа бүх зарлиг, хууль тогтоолыг та нар ёсчлон дага.