[1] Хореб ууланд Израилийн хөвгүүдтэй байгуулсан гэрээнээс нь гадна ЭЗЭНий Мосед тушааж, Моабын нутагт израильчуудтай байгуулсан гэрээний үгс нь энэ болой.
[2] Мосе бүх Израилийг дуудан тэдэнд хэлсэн нь —Египетийн нутагт Фараонд болон түүний бүх түшмэдэд, түүний бүх газар нутагт ЭЗЭНий үйлдсэн бүхнийг та нар нүдээрээ үзсэн.
[3] Танар их сорилт, агуу тэмдэг, гайхамшгийг нүдээрээ үзсэн билээ.
[4] ХаринЭЗЭН өнөөдрийг хүртэл та нарт ойлгох ухаан, харах нүд, сонсох чихийг өгөөгүй.
[5] Бицөлд та нарыг дөчин жил удирдсан. Та нарын өмссөн хувцас чинь элэгдээгүй, хөлийн чинь гутал ч урагдаагүй билээ.
[6] Бибол чиний Бурхан ЭЗЭН гэдгийг та нарт мэдүүлэхийн тулд та нарт талх ч идүүлээгүй, дарс, хатуу ундаа ч уулгаагүй.
[7] Танарыг энд хүрч ирэхэд Хешбоны хаан Сихон, Башаны хаан Ог бидэнтэй байлдахаар ирсэн боловч бид тэднийг бут цохисон.
[8] Бидтэдний газар нутгийг аваад, Реубен, Гад, Манассе овгийнхны хагаст өв болгон өгсөн билээ.
[9] Тиймээста нар энэ гэрээний үгийг сахин мөрд! Тэгвэл та нарын хийсэн бүхэн сайн сайхан болно.
[10] Өнөөдөр та бүхэн, танай тэргүүнүүд, танай овгууд, танай ахмадууд, танай түшмэд, Израилийн бүх эрчүүд,
[11] танарын балчир хүүхдүүд, та нарын эхнэрүүд, танай хуаранд суудаг харийн хүмүүс, модыг чинь хагалдаг хүнээс аваад, усыг чинь зөөдөг хүн хүртэл бүгд
[12] ЧинийБурхан ЭЗЭНий гэрээнд нэгдэж, ЭЗЭН Бурханы чинь өнөөдөр чамд хандан өргөж байгаа тангарагт оролцохоор ЭЗЭН Бурханыхаа өмнө зогсож байна.
[13] ЭЗЭНчамд айлдсан ёсоороо мөн чиний өвөг дээдэс Абрахам, Исаак болон Иаковд тангарагласан ёсоороо, өнөөдөр чамайг Өөрийн ард түмэн болгон, Өөрөө чиний Бурхан болох гэсэн юм.
[14] Би энэ гэрээг болон энэ тангаргийг зөвхөн та нартай хийгээгүй
[15] бөгөөдөнөөдөр энд бидний Бурхан ЭЗЭНий өмнө бидэнтэй хамт зогсож байгаа хүн бүхэнтэй, мөн өнөөдөр энд бидэнтэй хамт байхгүй байгаа хүн бүхэнтэй хийж байна.
[16] Египетгазарт бидний хэрхэн амьдарч байсан, мөн та нарын туулсан үндэстнүүдийн дундуур бидний хэрхэн гарч ирснийг та нар мэдэх билээ.
[17] Танар мөн тэдэнд байгаа жигшүүртэй зүйлс, мод, чулуу, мөнгө, алтан шүтээнийг харсан.
[18] Өнөөдөрта нарын дотор байгаа нэг ч эр юм уу, эм хүн эсвэл гэр бүл юм уу, овог бидний Бурхан ЭЗЭНээс сэтгэл урваж, тэдгээр үндэстний бурхдад очиж зарагдах болуузай. Та нарын дотор хорт үр, гашуун үндэс бий болуузай.
[19] Энэхараалын үгийг сонсогч нь зүрхэндээ өөрийгөө тайвшруулж, "Би сэтгэлээ хатууруулж, устай газар, хуурай газрыг устгасан ч би амар тайван байна" гэж бодох болуузай.
[20] ЭЗЭНтүүнийг хэзээ ч өршөөхгүй. Харин ч ЭЗЭНий уур хилэн, хар хор нь түүний эсрэг шатаж, энэ номд бичигдсэн хараал бүхэн түүн дээр бууж, ЭЗЭН түүний нэрийг тэнгэрийн доороос арчина.
[21] ЭЗЭНэнэхүү хуулийн номд бичигдсэн гэрээний бүх хараалын дагуу түүнийг муу ёр болгон Израилийн бүх овгуудаас тусгаарлан салгана.
[22] Та нарын хойч үе удам чинь хийгээд алс газраас хүрч ирэх харийн хүмүүс тэр газрын гай гамшиг болон ЭЗЭНий тэр газарт дэлгэрүүлсэн өвчнийг хараад,
[23] "Энд тэндгүй хүхэр давс болж, галд шатан, тариа ч тарьж болохгүй, үржил шимгүй, өвс ногоо ч ургахгүй байгаа нь ЭЗЭН уур хилэнгээрээ хөмрүүлсэн Содом, Гоморра, Адма, Зебойимын сүйрэл шиг болжээ" гэж хэлнэ.
[24] Бүхүндэстнүүд "ЭЗЭН энэ газарт яагаад ийм зүйлийг хийв ээ? Яагаад ийнхүү уур хилэнгээр шатав аа?" гэж хэлбэл
[25] хүмүүс"Тэдний өвөг дээдсийн Бурхан ЭЗЭН Египетийн нутгаас тэднийг гаргахдаа байгуулсан гэрээг тэд хаяж,
[26] өөрсдөөч мэдэхгүй, ЭЗЭН ч тэдэнд өгөөгүй өөр бурхдад очиж зарагдан, мөргөснөөс тийм болжээ.
[27] Тиймучраас ЭЗЭН энэ газарт хилэгнэж, энэ номд бичигдсэн бүх хараалыг түүн дээр буулган,
[28] ЭЗЭНбас уур хилэн, зэвүүцлээрээ тэднийг тэр газраас хуу татан өөр газар уруу тарааж шидсэн нь өнөөдрийнхтэй адил болжээ" гэж хэлэх болно.
[29] Нууц зүйлс нь бидний Бурхан ЭЗЭНд хамаарах бөгөөд харин илэрч мэдэгдсэн зүйлс нь бидэнд, бидний хөвгүүдэд үүрд хамаарна. Биднээр энэ хуулийн бүх үгсийг мөрдүүлэхийн тулд тэр болой.