Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 2:58

[1] Эш үзүүлэгч, эсвэл мэргэн зүүдэч та нарын дундаас гарч, чамд тэмдэг, гайхамшгийг үзүүлж,

[2] "Чиний мэддэггүй байсан өөр бурхдыг цөмөөрөө даган, тэдэнд зарагдацгаая" гэж хэлээд чамд урьдчилан хэлсэн тэрхүү тэмдэг, гайхамшиг нь биелсэн ч гэсэн

[3] читэр эш үзүүлэгч, эсвэл мэргэн зүүдчийн үгийг бүү сонс. Учир нь ЭЗЭН Бурхан чинь та нарыг бүх зүрх, бүх сэтгэлээрээ ЭЗЭН Бурхандаа хайртай эсэхийг чинь шалган үзэж байгаа юм.

[4] Танар ЭЗЭН Бурханыхаа хойноос дагаж, Түүнээс айн эмээж, Түүний тушаалыг мөрдөж, Түүний дуу хоолойг сонсон дагаж, Түүнд зарагдаж, Түүнээс зуурч,

[5] харинтэр эш үзүүлэгч юм уу, мэргэн зүүдчийг ал. Учир нь тэрээр ЭЗЭН Бурханы чинь чамд яв гэж тушаасан замаас та нарыг уруу татан гаргахын тулд та нарыг Египетийн нутгаас авчирсан, боолчлолын гэрээс зольсон ЭЗЭН Бурханаас чинь урвуулах гэж ятгасан. Т

[6] Хэрэв төрсөн ах дүү чинь, эсвэл хүү, охин чинь, эсвэл өвөр дэх эхнэр чинь, эсвэл амь шигээ хайрладаг дотно нөхөр чинь чамайг сэмхэн ятгаж, "Чиний болон өвөг дээдсийн чинь мэддэггүй байсан бусад бурхад,

[7] чинийэргэн тойронд байгаа чамд ойр юмуу хол, газрын нэг хязгаараас нөгөө хязгаар хүртэлх ард түмнүүдийн бурхдад бүгдээрээ очиж зарагдацгаая" гэсэн ч

[8] читүүнийг бүү дага, бүү сонс, бүү өрөвд, бүү хэлтрүүл, бүү халхал.

[9] Харинчи түүнийг заавал ал. Алахдаа эхлээд чи түүнд гар хүрч, бусад хүмүүс дараа нь гар хүрэх ёстой.

[10] ТэрээрЕгипетийн нутгаас, боолчлолын гэрээс чамайг гаргаж авсан ЭЗЭН Бурханаас чинь чамайг урвуулахыг завдсан тул чи түүн уруу чулуу чулуудаж ал.

[11] Тэгвэлбүх Израиль түүнийг сонсоод, айж, дахин хэзээ ч тийм муу юм та нарын дунд хийж чадахгүй.

[12] Чиний Бурхан ЭЗЭНээс чамайг амьдруулахаар чамд өгч буй аль нэгэн хотод,

[13] танарын дундаас өөдгүй хэсэг хүмүүс гарч ирээд, хотынхныгоо уруу татан, "Явж, та нарын мэддэггүй өөр бурхдад зарагдъя" гэж хэлэхийг чи сонсвол,

[14] читүүнийг сайн эрж, асууж сураглаад, үнэхээр тийм жигшүүрт юм та нарын дунд гарсан байвал

[15] читэр хотын оршин суугчдыг илдний ирээр хиар цохин, тэр хот болон түүний доторх бүгдийг мал сүрэгтэй нь хамт илдний ирээр хүйс тэмтэр.

[16] Бастэндээс булааж авсан бүх зүйлээ хотын төв талбайд цуглуулан хураагаад, тэр хотыг булаан авсан бүх зүйлтэйгээ шатааж, ЭЗЭН Бурхандаа шатаалт тахил болго. Тэр хот үүрд балгас болж, дахин хэзээ ч босохгүй.

[17] Тэрустгагдах юмнаас юунд нь ч бүү гар хүр. Тэгвэл ЭЗЭНий уур хилэн намдаж, чамд өршөөл үзүүлж, чиний өвөг дээдэст тангарагласан ёсоороо чамайг өнөр өтгөн болгоно.

[18] Хэрвээчи ЭЗЭН Бурханыхаа дуу хоолойг сонсоод, өнөөдөр миний чамд тушааж буй бүх тушаалыг дагаж, ЭЗЭН Бурханыхаа мэлмийн өмнө зөв зүйлийг үйлдвэл тийм байх болно.

Дэд Хууль — Chapters