[1] Ариунтнуудын тѳлѳѳх хуримтлалын талаар би Галатын чуулгануудад ямар чиг ѳгсѳнчлѳн та нар тийнхүү үйлд.
[2] Намайг очиход цуглуулахгүйн тулд долоо хоног бүрийн эхний ѳдѳр хүн болгон бололцоогоороо цаащ нь хийж хадгал.
[3] Би очоод та нарын зѳвщѳѳрсѳн хүмүүсээр бэлгийг чинь хүргүүлэхээр захианы хамт Иерусалим уруу илгээнэ.
[4] Хэрэв би бас явах нь зохистой бол тэд надтай хамт явна биз.
[5] Харин би Македониор дайраад та нар уруу очно. Учир нь би Македониор дайрч явах юм.
[6] Би хаащаа ч явах болсон та нараар үдүүлэхийн тулд та нарын хамт хэсэг байж эсвэл бүр ѳвѳлжиж ч магадгүй.
[7] Учир нь би та нарыг зүгээр л дайрч хараад ѳнгѳрѳхийг хүсэхгүй байна. Хэрэв Эзэн зѳвщѳѳрвѳл хэсэг хугацаанд та нарын хамт байна хэмээн би найдаж байгаа.
[8] Гэвч би Ефес хотод Пентекост хүртэл байх болно.
[9] Учир нь үлэмж том, үр нѳлѳѳтэй үүд надад нээгдсэн юм. Тэнд эсэргүүцэгчид олон байгаа.
[10] Тимот очвол, түүнийг айж түгщээлгүйгээр ѳѳрсѳд дээрээ байлгахад харж хандаарай. Учир нь Эзэний ажлыг тэр миний л адил хийж байгаа.
[11] Тиймээс хэн ч түүнийг бүү басамжлаг. Харин түүнийг над уруу явахад нь амар амгалангаар үдээрэй. Би ах дүүсийн хамт түүнийг хүлээж байгаа.
[12] Апол ахын тухайд гэвэл түүнийг ах дүүсийн хамт та нар уруу очихыг би ихэд ятгасан. Харин тэр одоохондоо очих хүсэлгүй байгаа,h харин боломж гармагц та нар уруу очих болно.
[13] Сэрэмжтэй бай. Итгэлдээ бат зогс. Эрщүүд бай, хүчтэй бай.
[14] Бүх юм чинь хайр дотор хийгдэг.
[15] Ах дүү нар аа, би та нарыг ятгая. Стефанагийн гэр бүлийнхэн Ахайн анхны үр жимс бѳгѳѳд тэд ѳѳрсдийгѳѳ ариунтнуудын тѳлѳѳх үйлчлэлд зориулсныг та нар мэднэ.
[16] Тийм хүмүүст болон хамтран ажиллагч, хѳдѳлмѳрлѳгч хүн бүрд та нар захирагдаж байгаарай.
[17] Стефана, Фортунат болон Ахайк нарыг ирсэнд би баярладаг. Учир нь та нараар дутаж байсныг тэд нѳхсѳн юм.
[18] Тэд миний болон та нарын ч сүнсийг тэнхрүүлсэн юм. Иймд тийм хүмүүсийг хүлээн зѳвщѳѳр.
[19] Азийн чуулганууд та нарт мэнд хүргэж байна. Акул, Приска нар ѳѳрийн гэрт цугладаг чуулганы хамт та нарт Эзэн дотор халуун мэнд хүргэж байна.
[20] Ах дүүс бүгд та нарт мэнд хүргэж байна. Ариун үнсэлтээр нэг нэгэндээ мэнд хүргэ.
[21] Паул би ѳѳрийн гараар энэхүү мэндчилгээг бичлээ.
[22] Хэрэв хэн нэг нь Эзэнийг үл хайрлавал тэр хүн хараагдаг. Мараната.
[23] Эзэн Есүсийн нигүүлсэл та нарын хамт байх болтугай.
[24] Христ Есүсийн дотор миний хайр та бүгдтэй хамт байх болтугай.