[1] Ах дүү нар аа, та нар уруу очихдоо би та бүгдэд үг яриа, мэргэн ухааны давамгайллаар Бурханы нууцыгq тунхаглаж очоогүй.
[2] Учир нь та нарын дунд би Есүс Христ буюу цовдлогдсон Түүнээс ѳѳр юу ч мэдэхгүй байхаар щийдсэн юм.
[3] Мѳхѳсдѳл, айдас, үлэмж чичрэл дор би та нартай хамт байсан.
[4] Үг минь ч, тунхаглал минь ч мэргэн ухааны ятгалгын үгээр бус, харин Сүнс ба хүчний илрэлээр байсан нь
[5] итгэл чинь хүмүүний мэргэн ухаанд бус, харин Бурханы хүчинд байхын тулд юм.
[6] Тѳлѳвщсѳн хүмүүсийн дунд бид мэргэн ухааныг ярьдаг. Ингэхдээ энэ үеийн мэргэн ухааныг бус, ѳнгѳрѳн одох энэ үеийн удирдагчдынхыг ч бус,
[7] харин бидний алдрын тѳлѳѳ үеүдээс ч ѳмнѳ Бурхан урьдаас тогтоож, нууц дотор нуусан Бурханы мэргэн ухааныг бид ярьдаг.
[8] Үүнийг энэ үеийн захирагчдаас хэн нь ч мэдсэнгүй. Хэрэв тэд мэдсэн байсан бол алдрын Эзэнийг цовдлохгүй байх байсан.
[9] Гэвч "Нүд үзээгүй, чих сонсоогүй, Хүний зүрх сэтгэлд ороогүй юмсыг Бурхан Ѳѳрийг нь хайрладаг хүмүүст бэлджээ" гэж бичигдсэн ёсоор болжээ.
[10] Гэвч Бурхан үүнийг Сүнсээр бидэнд илчилсэн юм. Учир нь Сүнс бүх зүйлийг, тэр байтугай Бурханы гүн юмсыг ч гэсэн нэвтэлдэг ажгуу.
[11] Хүнийхийг дотор нь буй сүнснээс гадна ямар хүн мэдэх? Түүнчлэн Бурханыхыг Бурханы Сүнснээс ѳѳр хэн ч эс мэднэ.
[12] Бурхан бидэнд бэлэглэсэн юмсыг мэдэхийн тулд бид ертѳнцийн сүнсийг бус, харин Бурханы Сүнсийг хүлээн авсан юм.
[13] Бид үүнийг хүний мэргэн ухааны сургасан үгсээр бус, харин Сүнсний сургаснаар, сүнслэг зүйлсийг сүнслэгт ньr тайлбарлан ярьдаг.
[14] Харин тѳрѳлх хүн Бурханы Сүнсний зүйлсийг хүлээж авдаггүй. Ийм хүнд эдгээр нь мунхаглал бѳгѳѳд сүнслэгээр цэгнэгдэх учиртай эл зүйлсийг тэр мэдэж чаддаггүй.
[15] Харин сүнслэг нь бүхнийг щүүдэг байхад, түүнийг хэн ч щүүж цэгнэдэггүй.
[16] Тэгээд ч "Түүнд зааварлахуйцаар Эзэний оюун ухааныг хэн мэдсэн юм бэ?" Гэвч бидэнд Христийн оюун ухаан бий.