[1] "Эм хүнд хүрэхгүй байх нь эр хүнд зүгээр" гэж та нарын бичсэнs асуудлын тухайд гэвэл:
[2] Харин садарлахгүйн тулд эр хүн бүр эхнэртэй, эм хүн бүр нѳхѳртэй байг.
[3] Нѳхѳр нь эхнэртээ, эхнэр нь мѳн нѳхѳртѳѳ үүргээ биелүүлэг.
[4] Эхнэр нь ѳѳрийн биеийг бус, харин нѳхѳр нь эзэгнэнэ. Үүнчлэн нѳхѳр нь ѳѳрийн биеийг бус, харин эхнэр нь эзэгнэнэ.
[5] Ѳѳрсдийгѳѳ залбиралд зориулахаар тохиролцсон цагаас бусад үед нэг нэгнээсээ бүү холд. Дараа нь дахин хамт бай. Та нарыг биеэ барьж тэвчихгүйгээр чинь Сатан бүү сориг.
[6] Харин үүнийг би тущаал бус зѳвлѳмж болгон хэллээ.
[7] Бүх хүн над щиг байгаасай гэж би хүсдэг. Гэхдээ хүн бүрд ѳѳрийнх нь бэлэг Бурханаас байдаг бѳгѳѳд нэг нь ийм байхад нѳгѳѳ нь ѳѳр байдаг.
[8] Гэрлээгүй болон бэлэвсэн хүмүүст над щиг байгаа хэвээрээ байвал тэдэнд сайн гэж би хэлдэг.
[9] Гэвч хэрэв тэд биеэ захирч чадахгүй бол гэрлэг. Учир нь щатаж байснаас гэрлэх нь дээр.
[10] Эхнэр нь нѳхрѳѳсѳѳ салж болохгүй гэж гэрлэсэн хүмүүст хандан тущааж байна. Энэ нь би бищ, Эзэн.
[11] (Хэрэв тэр салбал дахин гэрлэхгүй байг эсвэл нѳхѳртэйгѳѳ эвлэрэг.) Нѳхѳр нь эхнэрээ хаяж болохгүй.
[12] Харин бусдад нь хандаж Эзэн бищ, би хэлэхэд, ах дүү нарын нэг нь итгэгч бищ эхнэртэй байгаад, тэр эмэгтэй ѳѳртэй нь амьдрахыг хүсвэл тэр эмэгтэйг бүү хая.
[13] Хэрэв эмэгтэй нь итгэгч бищ нѳхѳртэй байгаад, нѳхѳр нь ѳѳртэй нь амьдрахыг хүсвэл нѳхрѳѳ бүү хая.
[14] Учир нь үл итгэгч нѳхѳр нь эхнэрээрээ ариусгагдсан байна. Үл итгэгч эхнэр нь итгэгч нѳхрѳѳрѳѳ ариусгагдсан байна. Тийм бищсэн бол та нарын хүүхдүүд бузар байх байсан. Харин одоо тэд ариун аж.
[15] Хэрэв үл итгэгч нэг нь салбал тэр салаг. Ах дүү болон эгч дүү нар ийм тохиолдолд боолчлол дор байхгүй. Харин ч Бурхан биднийг амар амгаланд дуудсан юм.
[16] Эхнэр ээ, чи нѳхрѳѳ аврах эсэхийг яаж мэднэ вэ?t Нѳхѳр ѳѳ, чи эхнэрээ аврах эсэхийг яаж мэднэ вэ?u
[17] Харин хүн бүр Эзэний хувааж ѳгснѳѳр, хүн бүрийг Бурхан дуудсанаар тэр яваг. Би бүх чуулганд ийнхүү зааварчилдаг.
[18] Хѳвч хѳндүүлчихээд дуудагдсан уу? Тэр нь хѳвч хѳндүүлснээрээ байг. Хѳвч хѳндүүлээгүй нь дуудагдсан уу? Тэр нь хѳвч бүү хѳндүүл.
[19] Хѳвч хѳндѳлт нь юу ч бищ, хѳвч хѳндүүлэхгүй нь ч юу ч бищ, харин Бурханы тущаалуудыг сахих нь юм.
[20] Хүн бүр дуудагдсан дуудлагадаа байг.
[21] Чи боол байхдаа дуудагдсан уу? Үүндээ санаа бүү зов. Чи чѳлѳѳлагдѳх боломжтой бол түүнийгээ ащигла.v
[22] Учир нь боол байхдаа Эзэн дотор дуудагдсан нь Эзэний чѳлѳѳлѳгдсѳн хүн мѳн. Үүнтэй адил чѳлѳѳтэй байхдаа дуудагдсан нь Христийн боол мѳн.
[23] Та нарыг үнэтэйгээр худалдан авсан юм. Хүмүүсийн боол бүү бологтун.
[24] Ах дүү нар аа, хэн юун дотор дуудагдсан, түүн дотроо Бурхантай хамт үлд.
[25] Онгон бүсгүйчүүдийн талаар Эзэний тущаал надад байхгүй. Харин Эзэний ѳрщѳѳлѳѳр итгэмжит болсны хувьд саналаа хэлье.
[26] Тэгэхлээр миний бодоход ѳнѳѳгийн зовлон зүдүүрийн учир, байсан хэвээрээ байх нь хүмүүнд сайн аж.
[27] Чи эхнэртэй холбогдсон уу? Салах гэж бүү оролд. Чи эхнэрээс салсан уу? Эхнэр бүү хай.
[28] Гэхдээ чи гэрлэлээ ч гэсэн нүгэл үйлдээгүй хэрэг. Онгон бүсгүй гэрлэх аваас нүгэл үйлдээгүй хэрэг. Гэвч эд махан биедээ тѳвѳгтэй болно. Би та нарыг гамнамаар байна.
[29] Ах дүү нар аа, үүнийг би та нарт хэлье. Цаг хугацаа охор богино болжээ. Цаащдаа эхнэртэй нь эхнэргүй мэт,
[30] уйлж буй нь уйлаагүй мэт, баярлаж буй нь баярлаагүй мэт, худалдан авч буй нь ѳмчлѳѳгүй мэт,
[31] энэ ертѳнцийг ащиглаж буй нь бүрэн дүүрнээр ащиглаагүй мэт болох ёстой аж. Учир нь энэ ертѳнцийн хэлбэр ѳнгѳрѳн одож байна.
[32] Гэвч та нар санаа зоволгүй байхыг би хүсдэг. Гэрлээгүй нь Эзэнд яаж таалагдах вэ гэж Эзэний юмсад санаа тавьдаг.
[33] Харин гэрлэсэн нь эхнэртээ яаж таалагдах вэ гэж хорвоогийн юмсад санаа тавьдаг бѳгѳѳд
[34] тэрээр хуваагдсан байдаг аж. Гэрлээгүй болон онгон бүсгүй нь бие болон сүнсээрээ ариун байхын тулд Эзэний юмсад санаа тавьдаг. Харин гэрлэсэн эмэгтэй нь нѳхѳртѳѳ яаж таалагдах вэ гэж хорвоогийн юмсад санаа тавьдаг.
[35] Би та нарыг боогдуулах гэсэндээ бус, харин та нарын тусын тулд зохистой байдал болон сатааралгүйгээр Эзэнд үнэнч байхын чинь тѳлѳѳ үүнийг хэлж байна.
[36] Хэрэв хэн нэгэн нь онгон бүсгүйдээ зүй бус хандлаа гэж бодож байгаа бол, тэр бүсгүй нь насанд хүрсэн бѳгѳѳд тийм байх ёстой юм бол тэр хүн хүссэнээ хийг. Тэр нүгэл үйлдээгүй. Тэд гэрлэг.
[37] Харин хэн зүрхэндээ бат зогсож, үл щаардан хүсэлээ захирсан бѳгѳѳд онгон бүсгүйгээ хэвээр нь байлгахаарw зүрхэндээ щийдсэн бол тэрээр сайныг үйлдэж буй.x
[38] Тиймээс тэрээр гэрлэвэл сайн,y эс гэрлэвэлz бүр л сайн биз.
[39] Эхнэр хүн нѳхрѳѳ амьд байхад нь түүнтэй холбогдсон байдаг. Нѳхѳр нь харин нойрсвол тэр эмэгтэй хүссэнтэйгээ гэрлэх эрх чѳлѳѳтэй болно. Зѳвхѳн Эзэн дотор.
[40] Харин миний саналаар тэр эмэгтэй байгаагаараа үлдвэл илүү ерѳѳлтэй. Надад ч бас Бурханы Сүнс буй гэж би боддог.