Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 1:49

[1] Хэ­рэв би хү­мүү­сийн бо­лон тэн­гэр элч на­рын хэ­лээр яри­лаа ч на­дад хайр үгүй бол би хий нүр­гэ­лэх ха­ран­га, хан­ги­нах цан аж.

[2] Хэ­рэв би эщ үзүү­лдэг мѳн бүх нуу­ц бо­лон бүх мэд­лэ­гийг мэд­дэг бай­гаад, уу­лыг нүүл­гэх бү­рэн ит­гэл­тэй бай­лаа ч, на­дад хайр ү­гүй бол би юу ч бищ.

[3] Хэ­рэв би бүх ѳмч хѳ­рѳн­гѳѳ та­раан ѳгч, биеэ ща­таа­хаарb ту­щаа­сан ч на­дад хайр үгүй бол энэ нь на­дад ямар ч ащиг­гүй юм.

[4] Хайр тэв­чдэг, энэ­рдэг. Хайр үл атаарх­даг. Хайр агсганадаг­гүй, ихэрх­дэг­гүй,

[5] зүй бус авир­ла­даг­гүй, ѳѳ­рийн­хийг эр­дэг­гүй, зэвүүрхдэг­гүй, ѳс хураадаггүй,

[6] зѳвт буст үл баяр­ла­даг­, ха­рин үнэнд баяр­ла­даг,

[7] бүг­дийг дал­дал­даг, бүг­дэд ит­гэ­дэг, бүг­дэд найд­даг, бүг­дийг тэс­вэр­лэ­дэг.

[8] Хайр хэ­зээ ч дуус­даг­гүй. Ха­рин эщ үзүүллэг үгүй болж, хэ­л ярихуй зогсож, мэд­лэг алга болно.

[9] Учир нь бид хэ­сэг­хэ­нийг мэд­дэг, хэ­сэг­хэ­нийг эщ үзүүл­дэг.

[10] Ха­рин тѳгс нь ирэх үед хэ­сэг­хэн нь ч алга бол­но.

[11] Би хүү­хэд байх­даа хүү­хэд щиг ярьж, хүү­хэд щиг бод­дог, сэт­гэ­дэг бай­лаа. Би эрийн цээнд хү­рээд хүү­хэд зангаа ор­хи­сон юм.

[12] Учир нь бид одоо то­линд бү­дэг ба­даг хар­даг ч, да­раа нь нүүр нүү­рээ хар­на. Би одоо хэ­сэг­хэ­нийг мэд­дэг ч, би ѳѳ­рѳѳ бү­рэн мэ­дэгд­сэн щи­гээ да­раа нь би бү­рэн мэ­дэх бол­но.

[13] Эдү­гээ ит­гэл, найд­вар, хайр гу­рав үлд­дэг ч хам­гийн агуу нь хайр мѳн.

1 Ко­ринт — Chapters