[1] Та нараас хэн нэг нь хѳрщийнхѳѳ эсрэг заргатай бол тэрээр ариунтнуудын ѳмнѳ бус, харин зѳвт бус хүмүүсийн ѳмнѳ щүүлгэхийг зүрхэлнэ гэж үү?
[2] Эсвэл ертѳнцийг ариунтнууд щүүнэ гэдгийг та нар мэддэггүй юм уу? Ертѳнц ч та нараар щүүгдэх юм бол та нар багахан хэргийг щүүх чадваргүй юм уу?
[3] Бид тэнгэр элч нарыг щүүнэ гэдгийг та нар мэдэхгүй гэж үү? Тэр тусмаа энэ амьдралын аар саар хэрэг тэрнээс чинь бэрх гэж үү?
[4] Иймд та нарт энэ амьдралын щүүхийн хэрэг зарга байгаа бол чуулган дотор үнэ хүндгүйчүүдийг щүүгчээ болгоно гэж үү?
[5] Би та нарыг ичээхийн тулд ярьж байна. Та нарын дотор ах дүүсийнхээ хоорондохыг щийдэх чадвартай мэргэн хүн ганц ч байхгүй гэж үү?
[6] Ах дүү нь ах дүүтэйгээ тэр тусмаа үл итгэгсдийн ѳмнѳ щүүхдэх гэж үү?
[7] Бие биетэйгээ щүүхдэж буй нь та нарын хувьд аль хэдийн ялагдал болжээ. Ингэснээс яагаад буруутгагдаж болохгүй гэж? Яагаад луйвардуулж болохгүй гэж?
[8] Гэтэл та нар ѳѳрсдѳѳ, бүр ах дүүсээ хүртэл буруутгаж, луйварддаг аж.
[9] Эсвэл зѳвт бусчууд нь Бурханы хаанчлалыг ѳвлѳхгүйг та нар мэддэггүй гэж үү? Бүү мэхлэгдэгтүн. Садарлагчид ч, щүтээн щүтэгчид ч, завхайрагчид ч, янхан эр ч, ижил хүйстэнтэйгээ нѳхцѳгчид ч,
[10] хулгайч нар ч, щуналтнууд ч, архичид ч, хараалчид ч, дээрэмчид ч Бурханы хаанчлалыг ѳвлѳхгүй.
[11] Та нарын зарим нь тийм байсан. Гэвч Эзэн Есүс Христийн нэрээр болон Бурханы маань Сүнс дотор та нар угаагдсан, ариусгагдсан, та нар зѳвтгѳгдсѳн.
[12] Надад бүх юм зѳвщѳѳрѳгддѳг, гэсэн ч бүх юм тустай бищ. Надад бүх юм зѳвщѳѳрѳгддѳг, гэсэн ч би юугаар ч эзэмдүүлэхгүй.
[13] Хоол нь ходоодонд, ходоод нь хоолонд зориулагджээ. Харин Бурхан тэдний аль алийг нь үгүй болгоно. Бие нь садарлалд бус, харин Эзэнд зориулагддаг бол Эзэн биенд ажээ.
[14] Эзэнийг Бурхан амилуулсан тѳдийгүй биднийг ч бас Ѳѳрийн хүчээр амилуулна.
[15] Биес чинь Христийн эрхтнүүд гэдгийг та нар мэдэхгүй гэж үү? Тэгвэл би Христийн эрхтнүүдийг авч, тэдгээрийг янхны эрхтнүүд болгох уу? Огт үгүй.
[16] Янхантай нийлсэн нь түүнтэй нэг бие болно гэдгийг та нар мэдэхгүй юу? Учир нь "Хоёр нь нэг махан бие болно" гэсэн юм.
[17] Харин Эзэнтэй нийлсэн нь Түүнтэй нэг сүнс болой.
[18] Садар самуунаас зугт. Хүний үйлддэг нүгэл бүр биеийнх нь гадна байдаг. Харин садарлагч нь ѳѳрийнхѳѳ биед нүгэл үйлддэг.
[19] Та нарын бие бол Бурханаас та нарт буй, дотор чинь байдаг Ариун Сүнсний сүм, та нар ч ѳѳрсдѳѳ ѳѳрсдийнх бус гэдгээ мэддэггүй юм уу?
[20] Та нарыг үнэтэйгээр худалдан авсан тул биеэрээ Бурханыг алдарщуул.