Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 5:36

[1] Хай­рыг мѳщ­гѳг­түн. Сүнс­лэг бэл­гүү­дийг хү­сэн тэмүүл. Ялан­гу­яа эщ үзүү­лэхийг.

[2] Хэл ярихуйгаар ярь­даг нь хү­мүүст бус, ха­рин Бур­ханд ярь­даг. Тэрээр нуу­цуу­дыг сүнсээр ярь­даг ч сонсон ухаарагч нь үгүй ажээ.

[3] Ха­рин эщ үзүүл­дэг хүн бос­гон бай­гуу­лах, урам­щуу­лах, тайт­га­руу­ла­хын тулд хү­мүүст ярь­даг.

[4] Хэл ярихуйгаар ярь­даг нь ѳѳ­рий­гѳѳ бос­гон бай­гуул­даг бол эщ үзүүл­дэг нь чуул­га­ныг бос­гон бай­гуул­даг аж.

[5] Би та бүх­нийг хэл ярихуйгаар яриа­сай гэж хүс­дэг ч, эщ үзүү­лэ­хийг чинь бүр ч илүү хүс­дэг. Чуул­ган бос­гон бай­гуу­лаг­дахын тулд ярьс­наа тайл­бар­лах­гүй л бол хэл ярихуйгаар ярь­даг нэгнээс эщ үзүүл­дэг нь илүү агуу юм.

[6] Ах дүү нар аа, хэ­рэв би та нар уруу очиж хэл ярихуйгаар яри­лаа гэ­хэд илч­лэлт эс­вэл мэд­лэг эс­вэл эщ үзүүл­лэг эс­вэл сур­гаа­лаар ярих­гүй л бол та нарт ямар тус бо­лох би­лээ?

[7] Амь­гүй ат­лаа дуу авиа гар­гагч бищ­гүүр ч бо­соо ят­га ч ял­гаг­дахаар ѳнгѳ гар­гах­гүй бол бищ­гүү­рээр эс­вэл ят­гаар юу тог­лос­ныг яаж мэ­дэх вэ?

[8] Хэ­рэв бү­рээ то­дор­хой бус дуу авиа ­га­ргавал хэн ту­лал­даанд бэл­дэх вэ?

[9] Түүнч­лэн та нар хэл ярихуйгаар ярих­даа ойлгогдох үг ѳгѳх­гүй бол юу ярьж бай­гааг чинь хэн мэдэх юм бэ? Та нар агаарт л ярих бол­но.

[10] Ер­тѳн­цѳд олон ян­зын авиа бай­даг. Утгагүй авиаc нэг ч ү­гүй.

[11] Ий­мээс би ту­хайн авианы ут­гыг мэ­дэх­гүй бол ярил­цагчийн­хаа хувьд баарбарd болж, ми­ний хувьд ярил­цагч маань баарбар бол­но.

[12] Тэрч­лэн та нар сүнс­лэг зүйл­сэд тэ­мүүл­дэг учир чуул­га­ны бос­гон бай­гуу­лал­тад үүгээрээ гаргууд байхыг хичээ.

[13] Тиймд хэл ярихуйгаар яригч нь тайл­бар­ла­хын тулд зал­би­раг.

[14] Учир нь би хэл ярихуйгаар зал­бир­вал ми­ний сүнс зал­бир­даг бѳ­гѳѳд ха­рин ухаанд минь үр жимс үгүй юм.

[15] Тэг­вэл яах вэ? Би сүн­сээр зал­би­рах бол­но, бас ухаа­наар зал­би­рах бол­но. Би сүн­сээр дуу­лах бол­но, бас ухаа­наар дуу­лах бол­но.

[16] Хэ­рэв чи сүнс до­тор ерѳѳвѳл хараахан сургагдаагүй нэг чинь та на­рын та­лар­халд "Амен" гэж яаж хэ­лэх вэ? Юу хэлс­нийг чинь ч тэр мэ­дэх­гүй.

[17] Чи та­ларха­лаа сайн илэр­хийл­дэг байж бо­лох ч бу­сад нь бай­гуу­лаг­дах­гүй.

[18] Би та бүг­дээс илүү­гээр хэл ярихуйгаар ярь­даг тул Бур­ханд та­ларх­даг.

[19] Харин чуул­ган до­тор хэл ярихуйгаар тү­мэн үг хэлс­нээс бус­дыг ч мѳн сур­га­хын тулд ухаа­наа­раа та­ван үг хэ­лэ­хийг би хүс­дэг.

[20] Ах дүү нар аа, ухаа­наа­раа хүүх­дүүд байж бо­лох­гүй. Бу­зар мууд бал­чир болж, ха­рин ухаа­наа­раа тѳ­лѳвщ­сѳн бай.

[21] Хуульд "«Би харь хэлээр бо­лон бусдын амаар энэ ард түмэнд яри­на. Тэг­сэн ч тэд На­майг сон­сох­гүй» гэж Эзэн айл­даж бай­на" гэж би­чигд­сэн бай­даг.

[22] Тий­мээс хэ­л ярихуй нь ит­гэ­гчдийн тѳ­лѳѳ бус, үл ит­гэг­чдийн тѳ­лѳѳх тэм­дэг бол­дог аж. Эщ үзүүл­лэг нь үл ит­гэгчдийн тѳ­лѳѳ бус, харин ит­гэ­гчдийн тѳ­лѳѳ юм.

[23] Тий­мээс хэ­рэв чуул­ган бү­рэн бүт­нээ­рээ хамт­даа цуг­лаад, бүгд хэ­л ярихуйгаар яри­вал хараахан сургагдаагүй хүн эс­вэл үл ит­гэгчид­ орж ир­ээд та на­рыг солиорч байна гэж хэ­лэх­гүй гэж үү?

[24] Та нар бүгд эщ үзүүл­бэл, ит­гэ­дэг­гүй эс­вэл хараахан сургагдаа­гүй хүн орж ир­ээд тэ­рээр бүх­нээр ял­лаг­дан, бүх­нээр щүүг­дэх бѳ­гѳѳд

[25] зүрх­ний нуу­цууд нь илчлэгдэнэ. Ийн­хүү тэрээр нүү­рээ­рээ унаж, Бур­ханд мѳр­гѳ­н, Бур­ха­н та на­рын дунд үнэхээр бай­гааг зар­лана.

[26] Ах дүү нар аа, тэг­вэл яах вэ? Та на­рыг цуг­лах үед хүн тус бүрд дуу­лал, сур­гаал, илч­лэлт, хэл ярихуй ба тайл­бар­лах нь бай­даг. Энэ бү­хэн чинь бос­гон бай­гуу­ла­хын тѳ­лѳѳ байг.

[27] Хэн нэ­гэн нь хэл ярихуйгаар яри­вал, хоё­ул эс­вэл хам­гийн их­дээ гур­вуул ээлж­лэн, нэг нь тайл­бар­лаг.

[28] Хэ­рэв тайл­бар­лагч­гүй бол тэрээр чуул­ганд чи­мээ­гүй байж, ѳѳр­тѳѳ бо­лон Бур­ханд яриг.

[29] Хоёр эс­вэл гур­ван эщ үзүү­лэгч ярьж, бу­сад нь щүүг.

[30] Сууж бай­сан ѳѳр нэгэнд илч­лэлт ир­вэл эх­нийх нь чи­мээ­гүй бол.

[31] Учир нь бүгд су­рал­цан, урам­щуу­лагд­а­хын тулд та нар бүгд нэг нэ­гээ­рээ эщ үзүүлж бол­но.

[32] Эщ үзүү­лэгч­дийн сүнс эщ үзүү­лэгч­дэд за­хи­рагд­даг.

[33] Учир нь Бур­хан бол са­муур­лын бус, ха­рин амар ам­га­лан­гийн Бур­хан мѳн. Ариунтнуудын бүх чуул­га­ны адил

[34] чуул­га­нуу­дад эмэг­тэй­чүүд чи­мээ­гүй байг. Учир нь тэ­дэнд яри­хыг зѳв­щѳѳр­дѳг­гүй. Ха­рин Хууль хэл­дэг щиг тэд за­хи­раг­даж байг.

[35] Хэ­рэв тэд ямарваа юм су­ра­хыг хүс­вэл гэр­тээ нѳх­рѳѳ­сѳѳ асууг. Учир нь эмэг­тэй хүн чуул­ган дээр ярих нь ичгүүртэй.

[36] Бур­ха­ны үг та на­раас гар­сан юм уу? Эсвэл тэр нь ганцхан та нарт л хүр­сэн юм уу?

[37] Хэн нэг нь ѳѳ­рий­гѳѳ эщ үзүү­лэгч эс­вэл сүнс­лэг гэж бод­дог бол тэрээр ми­ний та нарт бич­сэн зүйлс нь Эзэ­ний ту­щаал гэд­гийг мэ­дэж аваг.

[38] Хэ­рэв хэн нэг нь үү­нийг мэ­дэх­гүй бол тэр хүн ѳѳ­рѳѳ мэ­дэг­дэх­гүй бол­но.

[39] Иймд ах дүүс [минь], эщ үзүү­лэ­хийг хүс­эн тэ­мүүл. Хэл ярихуйгаар ярихыг бүү хо­риг­ло.

[40] Гэвч бүх юм зо­хис­той, эмх жур­амтай байг.

1 Ко­ринт — Chapters