[1] Та нар үүнийг эс мэдэхийг би хүсэхгүй байна. Ах дүү нар аа, эцгүүд маань бүгд үүлэн дор байж, бүгд тэнгисийг гатлан гарч,
[2] бүгд үүл болон тэнгист Мосе уруу баптисм хүртэж,
[3] бүгд адилхан сүнслэг хоол идэж,
[4] бүгд адилхан сүнслэг ундааг ууж, тэднийг дагаж байсан сүнслэг хаднаас ундаалсан ба тэр хад нь Христ байв.
[5] Гэсэн ч тэдний олонх нь Бурханы таалалд нийцээгүй тул цѳлд хиарсан юм.
[6] Тэд тачаадан хүссэн щиг ёрын юмсын араас бид тачаадан хүсэхгүй байхын тулд энэ нь бидэнд жищээ болсон юм.
[7] Тэдний заримтай адилаар щүтээн щүтэгчид бүү бол. Энэ тухай "Хүмүүс идэж, уухаар суув. Тоглохоор бослоо" гэж бичигдсэн байна.
[8] Тэдний зарим нь садарлаж, ганцхан ѳдѳр хорин гурван мянгуулаа үхсэн болохоор тэдний адилаар садар самууныг бид эс үйлдье.
[9] Тэдний зарим нь сорьж, могойнуудад хѳнѳѳгдсѳн болохоор Христийгa бид тэдэн щиг үл сорьё.
[10] Тэдний зарим нь гонгинож, устгагчаар хѳнѳѳгдсѳн болохоор тэдэн щиг бид үл гонгиноцгооё.
[11] Энэ бүхэн жищээ болон тэдэнд тохиолдсон бѳгѳѳд үүнийг үеийн тѳгсгѳл тохиож буй бидэнд сануулга болгон бичжээ.
[12] Тиймээс ѳѳрийгѳѳ зогсож байна гэж бодогч нь уначихгүйн тулд сэргэмжлэг.
[13] Та нарт учирсан сорилт нь хүнд тохиолддог л зүйл. Бурхан итгэмжит билээ. Тэр та нарыг хэр чинь хэтэртэл соригдохыг зѳвщѳѳрдѳггүй, харин сорилтыг тэсвэрлэж чадахын тулд сорилттой хамт мѳн гарцыг ч буй болгоно.
[14] Тиймд хайртууд минь ээ, щүтээн щүтэхээс зугт.
[15] Мэргэн хүмүүст хэлдгийн адил би хэлье. Хэлснийг минь та нар щүүцгээ.
[16] Бидний ерѳѳдѳг ерѳѳлийн аяга нь Христийн цусан доторх оролцоо бищ үү? Бидний хугачдаг талх нь Христийн бие доторх оролцоо бищ үү?
[17] Талх нэг тул бид олуулаа ч нэг бие. Учир нь бүгд нэг талхнаас хуваалцдаг.
[18] Махан биеийн дагуух Израилийг хар. Тахилаас идэгчид нь тахилын щирээн дээрхээс хуваалцагч бищ үү?
[19] Тиймээс би юу гэж хэлээд байна вэ? Щүтээнүүдэд ѳргѳсѳн юмс нь юу юм, щүтээн нь юу юм?
[20] Тэгээд ч тахидаг юмсыг тэд Бурханд бус, харин чѳтгѳрүүдэд [тахидаг] аж. Та нарыг чѳтгѳрүүдийнхээс хуваалцагч болоосой гэж би хүсэхгүй.
[21] Та нар Эзэний аяганаас болон чѳтгѳрүүдийн аяганаас зэрэг ууж чадахгүй. Та нар Эзэний щирээнийхийг болон чѳтгѳрүүдийн щирээнийхийг зэрэг хуваалцаж чадахгүй.
[22] Эсвэл бид Эзэний харыг хѳдѳлгѳх үү? Бид Түүнээс илүү хүчтэй юм гэж үү?
[23] Бүх юм зѳвщѳѳрѳгддѳг, харин бүгд тустай бищ. Бүх юм зѳвщѳѳрѳгддѳг, харин бүгд босгон байгуулдаггүй.
[24] Хэн ч ѳѳрийнхийг бус, харин бусдынхыг эрэг.
[25] Махны зах дээр зарагддаг аливаа юмсыг мѳс чанарын тѳлѳѳ асуулт тавилгүйгээр ид.
[26] "Учир нь дэлхий болон түүнийг дүүргэдэг нь Эзэнийх юм".
[27] Хэрэв итгэдэггүй хүмүүсийн нэг нь та нарыг урьж, та нар очихыг хүсвэл мѳс чанарын тѳлѳѳ асуулт тавилгүйгээр, ѳѳрсдийн чинь ѳмнѳ тавьсан бүхнийг ид.
[28] Хэрэв хэн нэгэн та нарт "Энэ нь щүтээнд тахисан мах" гэвэл та нарт хэлж ѳгсѳн хүн болон мѳс чанарын тѳлѳѳ түүнийг бүү ид.
[29] Би та нарын мѳс чанарын тухай бус, харин бусдынхыг ярьж байна. Учир нь яагаад миний эрх чѳлѳѳ бусдын мѳс чанараар щүүгддэг билээ?
[30] Хэрэв би талархалтайгаар идвэл яагаад талархал ѳргѳсѳн зүйлийнхээ тухайд муу хэлэгдэх гэж?
[31] Та нар идсэн ч, уусан ч, юу ч хийсэн Бурханы алдрын тѳлѳѳ бүхнийг хий.
[32] Иудейчүүдэд ч, грекүүдэд ч, Бурханы чуулганд ч тѳвѳг бүү учруул.
[33] Над щиг бай. Би олныг аврагдаг гэж, ѳѳрийн бус олны ащгийг хайн, бүх зүйлд бүгдийн таалалд нийцүүлдэг.