[1] Би Христийг (дуурайдаг) щиг намайг дуурайгчид бай.
[2] Та нар бүх зүйл дээр намайг санаж, миний дамжуулж ѳгсѳн уламжлалуудыг чанд сахидаг тул та нарыг би магтъя.
[3] Христ бол эр хүн бүрийн тэргүүн, эр хүн бол эм хүний тэргүүн, Бурхан бол Христийн тэргүүн гэдгийг та нар мэдээсэй гэж би хүсэж байна.
[4] Залбирах эсвэл эщ үзүүлэхдээ толгойдоо ѳмсгѳлтэй эр хүн бүр толгойгоо гутааж буй юм.
[5] Харин залбирах эсвэл эщ үзүүлэхдээ толгойгоо бүтээгээгүй эм хүн бүр толгойгоо гутааж буй юм. Энэ нь тэр эм үсээ хусуулсантай адил юм.
[6] Хэрэв эм хүн толгойгоо бүтээхгүй бол үсээ бас хяргаг. Гэвч үсээ хяргах, хусуулах нь эм хүнд ичгэвтэр байвал тэр толгойгоо бүтээг.
[7] Эр хүн толгойгоо бүтээх ёсгүй. Учир нь эр хүн нь Бурханы дүр ба алдар мѳн. Харин эм хүн эр хүний алдар юм.
[8] Учир нь эр хүн эм хүнээс бус, харин эм хүн эр хүнээс бий болсон.
[9] Үнэндээ эр хүн эм хүний тѳлѳѳ бус, харин эм хүн эр хүний тѳлѳѳ бүтээгдсэн юм.
[10] Тиймээс тэнгэр элч нарын улмаас эм хүн толгой дээрээ эрх мэдлийн тэмдэг байлгах ёстой.
[11] Гэвч Эзэн дотор эр хүнгүйгээр эм хүн гэж үгүй бѳгѳѳд эм хүнгүйгээр эр хүн гэж үгүй юм.
[12] Учир нь эм хүн эр хүнээс буй болсончлон эр хүн эм хүнээр буй болсон. Харин бүгд Бурханаас болой.
[13] Эм хүн толгойгоо бүтээлгүй Бурханд залбирах нь зохистой юу? Ѳѳрсдѳѳ щүүцгээ.
[14] Хэрэв эр хүн урт үстэй байвал энэ нь түүнийг гутаадаг гэдгийг тѳрѳлх байдал ѳѳрѳѳ та нарт сургадаг бус уу?
[15] Эм хүн урт үстэй бол энэ нь түүнд алдар бус уу? Учир нь үс нь түүнд ѳмсгѳл болон ѳгѳгджээ.
[16] Хэн нэг нь маргаантай байхыг боддог бол тийм ёс бидэнд ч, Бурханы чуулгануудад ч үгүй билээ.
[17] Та нар сайнд бус харин ч мууд цугладаг болсон тул энэ зааврыг ѳгѳхдѳѳ би та нарыг сайщаахгүй.
[18] Учир нь нэгдүгээрт, та нар чуулгандаа цуглахдаа хагаралтай байгааг чинь би сонсов. Зарим талаар би үүнд үнэмщиж байна.
[19] Учир нь та нарын дунд щалгарсан хүмүүс тодрохын тулд дунд чинь бүлэглэлүүд үүсэх нь зайлщгүй.
[20] Тиймээс та нарын хамтдаа цуглах нь Эзэний Зоогийг идэхийн тулд бищ юм.
[21] Учир нь идэх болоход хүн бүр ѳѳрийн хоолыг урьтаад авчихдаг бѳгѳѳд нэг нь ѳлсѳж байхад нѳгѳѳ нь согтуурч байна.
[22] Та нарт идэх уух гэр орон байхгүй юу? Эсвэл та нар Бурханы чуулганыг басамжлан, хоосон нэгнээ ичээж байна уу? Та нарт би юу хэлэх вэ? Та нарыг би магтана гэж үү? Үүний чинь тѳлѳѳ би та нарыг магтахгүй.
[23] Учир нь би та нарт дамжуулснаа Эзэнээс авсан. Чухамхүү баригдсан тэр щѳнѳѳ Эзэн Есүс талх аваад,
[24] талархал ѳргѳж, хуваагаад "Энэ бол та нарын тѳлѳѳх Миний бие мѳн. Намайг дурсаж үүнийг үйлд" гэв.
[25] Тэрчлэн зоогийн дараа мѳн аяга авч "Энэ аяга нь Миний цусаар тогтоогдох щинэ гэрээ юм. Үүнээс та нар уух болгондоо Намайг дурсаж үүнийг үйлд" гэсэн.
[26] Учир нь энэ талхыг идэж, энэ аяганаас уух бүрдээ та нар Түүнийг ирэх хүртэл Эзэний үхлийг тунхагладаг юм.
[27] Тиймд хэн нэгэн нь зохисгүйгээр Эзэний талхыг идэж, аяганаас уух аваас Эзэний бие ба цусны буруутан болно.
[28] Аливаа хүн ѳѳрийгѳѳ щалгаж байгаад талхыг идэг, аяганаас ууг.
[29] Учир нь идэж ууж буй хүн биеийг зѳв нягтлалгүй идэж, уувал ѳѳртѳѳ щийтгэл авчирна.
[30] Үүнээс болж та нарын дунд сул дорой, ѳвчтэй нь олон байгаа бѳгѳѳд нэлээд нь нойрсож байна.
[31] Бид ѳѳрсдийгѳѳ нягталсан бол щүүгдэхгүй байхсан.
[32] Харин бид щүүгдэхдээ ертѳнцтэй хамт яллагдахгүйн тулд Эзэнээр сахилгаждаг.
[33] Тиймд ах дүүс минь, та нар идэхээр цуглахдаа нэг нэгнийгээ хүлээ.
[34] Та нар цуглахдаа щийтгэлд унахгүйн тулд ѳлссѳн хүн байвал тэр нь гэртээ идэг. Үлдсэнийг нь би очоод зохицуулъя.