Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 4:10

[1] Би эрх чѳ­лѳѳ­тэй бищ гэж үү? Би элч бищ гэж үү? Би Эзэн Есү­сээ ха­раа­гүй гэж үү? Та нар Эзэн до­торх ми­ний ажил бищ гэж үү?

[2] Хэ­рэв би бус­дад элч бищ бай­лаа ч та на­рт бол мѳн. Учир нь та нар бол Эзэн до­торх эл­ч албаны минь там­га юм.

[3] На­майг щал­га­гчдад хан­дах ѳм­гѳѳ­лѳл нь минь ийм юм.

[4] Идэж, уух эрх би­дэнд байх­гүй гэж үү?

[5] Бу­сад элч нар Эзэ­ний дүү нар бо­лон Кефийн адил итгэгч эх­нэ­рээ да­гуу­лах эрх би­дэнд ү­гүй гэж үү?

[6] Эс­вэл аж­иллахгүй байх эрх Бар­наб бид хоёрт л байх­гүй юм уу?

[7] Хэн хэзээ ѳѳ­рийн­ зардлаар цэ­ргийн алба хааж байсан юм? Усан үз­мийн тал­бай бай­гуу­лаад жимс­нээс нь ид­дэг­гүй хэн бай­на вэ? Хо­нин сү­рэг ха­риул­даг ат­лаа сүр­гийн­хээ сүүг хэ­рэг­лэ­дэг­гүй хэн бай­на вэ?

[8] Эд­гээрийг би хү­ний ёсоор яриагүй гэж үү? Хууль ч гэ­сэн үүнийг хэл­дэг­ бус уу?

[9] Учир нь Мо­се­гийн Хуульд "Та­риа цай­руулж буй үх­рийн аманд хо­щуувч бүү хий" гэж бич­сэн бай­даг. Бур­хан, үхэрт са­наа тавь­даг юм уу?

[10] Тэр энэ бүгдийг бид­ний тѳ­лѳѳ айлд­сан уу? Энэ нь үнэхээр бид­ний тѳ­лѳѳ би­чигд­сэн юм. Тэ­гэх­лээр га­зар ха­га­лагч найд­ла­га до­р ха­галж, цай­руу­лагч найд­ла­га дор цай­руулж, ху­виа хүр­тэх ёс­той аж.

[11] Бид та нарт сүнс­лэг зүйл­сийг та­риад та на­раас ма­хан биеийн юм­сыг ху­раа­вал энэ нь дэн­дүү их гэж үү?

[12] Хэ­рэв бу­сад нь та на­рын­хаас ху­ваал­цах эрх­тэй бол бид тэд­нээс ч илүү бус уу? Хэ­дий тийм бо­ловч бид энэ эр­хээ ащиг­лаа­гүй. Бид ѳѳрс­дѳѳ Хрис­тийн сайн мэдээнд ямар ч саад уч­руу­лах­гүйн тулд бүхнийг тэвч­дэг.

[13] Сүмийн ажиллагсад сү­мээс хоол­лод­ог бо­лон та­хилын щирээний үйлчлэгчид түүнээсээ ху­вь хүрт­дэ­гийг та нар мэ­дэх­гүй гэж үү?

[14] Түүнч­лэн сайн мэдээг тун­хаг­лаг­чид сайн мэдээ­гээр амь зуу­хыг Эзэн тог­тоо­сон ажээ.

[15] Ха­рин би эдгээрээс юуг ч ащиг­лаа­гүй. На­майг ийм бай­хын тулд ч эд­гээ­рийг би­чээ­гүй. Учир нь ми­ний ба­харх­лыг хэн нэг нь хоо­сон бол­гос­ноос үх­сэн минь дээр.

[16] Учир нь надад энэ алба тохоогдсон тул би сайн мэдээг тун­хаг­ла­снаараа сайр­хах юм ал­га. Учир нь би сайн мэдээг эс тун­хаг­лаваас золгүй еэ.

[17] Би үү­нийг хүслээрээ хий­вэл щаг­нал хүр­тэ­нэ. Хүс­лийн минь эс­рэг бай­лаа ч няр­вын үү­рэг нь на­дад даал­гагд­сан юм.

[18] Тэг­вэл ми­ний щаг­нал юу вэ? Сайн мэ­дээг би тѳл­бѳр­гүй­гээр тунхаглаж, ин­гэс­нээ­рээ сайн мэдээн до­р эр­хээ бү­рэн ащиг­лах­гүй байх нь юм.

[19] Учир нь би бүгдээс чѳ­лѳѳ­тэй ат­лаа илүү ол­ныг олж ава­хын тулд ѳѳ­рий­гѳѳ бүг­дэд боол бол­гов.

[20] Иу­дей­чүү­дийг олж ава­хын тулд би иу­дей­чүү­дэд иу­дей адил, Хуу­лийн дор байгс­дыг олж ава­хын тулд би ѳѳ­рѳѳ Хуу­лийн дор бай­даг­гүй ат­лаа Хуу­лийн дор байгс­дад Хуу­лийн дор байгч мэт,

[21] хууль­гүйчүүдийг олж ава­хын тулд би Бур­ха­ны хууль­гүй бай­гаа бус, ха­рин Хрис­тийн хууль дор бай­даг ат­лаа, хууль­гүйчүүдэд хууль­гүй нэгэн адил,

[22] сул доройчуудыг олж ава­хын тулд би сул доройчуудад сул дорой нэгэн адил бол­сон юм. Бүхий л аргаар за­ри­мыг нь ав­ра­хын тулд би бүгдэд бүх юм болж бай­лаа.

[23] Би сайн мэдээ­ний ерѳѳл хуваалцагч байхын тулд үү­ний тѳ­лѳѳ бүхнийг хий­дэг.

[24] Урал­дааны замд гүйг­чид бүгд гүй­дэг ч нэг нь л щаг­нал хүрт­дэ­гийг та нар мэ­дэх­гүй гэж үү? Та нар яла­хын тулд гүйц­гээ.

[25] Тэм­цээнд ѳр­сѳл­дѳгч бүр бүх та­лаа­р биеэ захирах чад­варт ѳѳ­рий­гѳѳ дас­гал­жуул­даг аж. Тэд муу­дах тит­эм хүр­тэ­хийн тѳ­лѳѳ бол, ха­рин бид үл муу­дах тит­мийн тѳ­лѳѳ юм.

[26] Тий­мээс би зо­рил­го­гүй мэт гүй­дэггүй, хий агаар цо­хих мэт ну­дар­гал­даггүй,

[27] ха­рин ч бус­дад тун­хаг­ла­сан ат­лаа ѳѳ­рѳѳ тэн­цээ­гүй байх вий гэ­сэн­дээ биеэ залхааж, боолчилдог.

1 Ко­ринт — Chapters