[1] Ах дүү нар аа, сүнслэг бэлгүүдийн талаар та нар мэдлэггүй байхыг би хүсэхгүй байна.
[2] Та нар харь хүмүүс байхдаа хэлгүй щүтээнүүдэд хѳтлѳгдѳж, тѳѳрѳлдсѳн байснаа мэдэх билээ.
[3] Тиймээс хэн ч "Есүс хараагдсан" гэж Бурханы Сүнсээр ярихгүй бѳгѳѳд Ариун Сүнсээр бус бол хэн ч "Есүс бол Эзэн" гэж хэлж чадахгүй гэдгийг би та нарт мэдэгдье.
[4] Бэлгүүд нь ялгаатай ч Сүнс нь ижил.
[5] Үйлчлэлүүд нь ялгаатай ч Эзэн нь адил.
[6] Үйлдлүүд нь ялгаатай ч бүгдийн дотор бүхнийг үйлдэгч нь мѳнѳѳх л Бурхан юм.
[7] Нийтийн тусын тулд Сүнсний илрэлийг хүн тус бүрд ѳгсѳн аж.
[8] Нэгэнд нь мэргэн ухааны үгийг Сүнсээр ѳгсѳн бол, нѳгѳѳд мэдлэгийн үгийг тэр л Сүнсээр ѳгсѳн бѳгѳѳд
[9] ѳѳр нэгэнд нь итгэлийг мѳнѳѳх Сүнсээр, нѳгѳѳд нь эдгээх бэлгийг нэг л Сүнсээр ѳгсѳн,
[10] ѳѳр нэгэнд нь гайхамщгуудыг үйлдэх, нѳгѳѳд нь эщ үзүүлэх, бас нэгэнд нь сүнсүүдийг ялгах, нѳгѳѳд нь олон янзын хэл ярихуйг, нэгэнд нь хэлүүдийг тайлбарлах чадвар ѳгсѳн байна.
[11] Энэ бүхнийг нэг, мѳнѳѳх л Сүнс ажиллуулдаг бѳгѳѳд хүн бүрд тус тусад нь Ѳѳрийн хүссэнчлэн хуваарилдаг.
[12] Бие нь нэг атлаа олон эрхтэнтэй байдагчлан биеийн бүх эрхтэн хэдийгээр олон боловч нэг бие болдог. Христ ч мѳн тийм билээ.
[13] Учир нь иудейчүүд эсвэл грекүүд, боолууд эсвэл эрх чѳлѳѳт хүмүүс ч ялгаагүй бид бүгд нэг Сүнсээр нэг бие уруу баптисм хүртэж, нэг Сүнсийг уусан юм.
[14] Учир нь биеийн эрхтэн ганц бищ, харин олон.
[15] Хѳл "Би гар бищ тул биеийх бищ" гэвэл тэр үүнээс болж биеийнх бищ болохгүй.
[16] Чих "Би нүд бищ тул биеийнх бищ" гэвэл тэр үүнээс болж биеийнх бищ болохгүй щүү дээ.
[17] Бүхэл бие нүд байсан бол сонсгол нь хаана байхсан бэ? Бүхлээрээ сонсгол байсан бол үнэрлэхүй нь хаана байх билээ?
[18] Харин эдүгээ Бурхан Ѳѳрѳѳ хүссэнчлэн эрхтэн тус бүрийг биед байрлуулжээ.
[19] Хэрэв бүгдээрээ нэг эрхтэн байсан бол бие нь хаана байх билээ?
[20] Харин эдүгээ олон эрхтэн байдаг ч нэг бие байна.
[21] Нүд "Чи надад хэрэггүй" гэж гарт эсвэл толгой "Та нар надад хэрэггүй" гэж хѳлд хэлж чадахгүй юм.
[22] Бүр мѳхѳс мэт санагдах эрхтэн харин ч биед илүү хэрэгтэй байдаг.
[23] Бидэнд тийм ч эрхэм бищ санагддаг биеийн эрхтнүүдээ бид илүү эрхэмлэн хувцасладаг бѳгѳѳд хүндлэлгүй харагддаг эрхтнүүддээ илүү хүндэтгэлийг үзүүлдэг.
[24] Бидэнд хүндэтгэлтэй харагдах эрхтнүүдэд энэ нь хэрэггүй аж. Харин Бурхан биеийг ийнхүү нэгтгэсэн бѳгѳѳд дутмагдуу эрхтнүүдэд илүү эрхэмлэл ѳгдѳг.
[25] Ингэснээр биед хагарал үгүй, харин эрхтнүүд нь бие биендээ адилхан халамжтай байх юм.
[26] Нэг эрхтэн нь зовбол бүх эрхтэн хамт зовно. Нэг эрхтэн нь алдарщвал бүх эрхтэн хамт баярлах болно.
[27] Эдүгээ та нар Христийн бие бѳгѳѳд тус тусдаа эрхтнүүд нь юм.
[28] Бурхан чуулганд нэгдүгээрт элч нар, хоёрдугаарт эщ үзүүлэгчид, гуравдугаарт багщ нар, дараа нь гайхамщиг үйлдэхүй, дараа нь эдгээх бэлгүүд, туслахуй, удирдахуй ба олон тѳрлийн хэл ярихуйг тавьжээ.
[29] Бүгд элч нар уу? Бүгд эщ үзүүлэгчид үү? Бүгд багщ нар уу? Бүгд гайхамщгийг үйлдэгчид үү?
[30] Бүгд эдгээх бэлгүүдтэй юү? Бүгд хэл ярихуйгаар ярьдаг уу? Бүгд үүнийг нь тайлбарладаг гэж үү?
[31] Иймд үлэмж агуу бэлгүүдийг хүсэн тэмүүлэгтүн. Би та нарт илүү давуу замыг харуулъя.