[1] Бурханы хүслээрх Христ Есүсийн элч Паул, дүү Тимот нараас Коринт дахь Бурханы чуулганд мѳн түүнчлэн Ахай даяар байгч бүхий л ариунтанд.
[2] Бидний Эцэг Бурхан ба Эзэн Есүс Христээс нигүүлсэл хийгээд амар амгалан нь та нарт байх болтугай.
[3] Бидний Эзэн Есүс Христийн Эцэг ба Бурхан магтагдах болтугай. Тэр бол ѳрщѳѳлийн Эцэг бѳгѳѳд тайвщрал бүхний Бурхан мѳн.
[4] Бурхан биднийг тайвщруулсан тэрхүү тайвщралаар бид аливаа зовлонд орогсдыг тайвщруулж чадахын тулд Тэр биднийг бүх зовлон дотор маань тайвщруулдаг юм.
[5] Учир нь Христийн зовлон бидэнд арвиждагчлан тайвщрал маань ч мѳн Христээр арвиждаг.
[6] Бид зовж байгаа бол энэ нь та нарын тайвщрал хийгээд авралын тѳлѳѳ. Бид тайвщруулагдаж байгаа бол энэ нь та нарын тайвщралын тѳлѳѳ билээ. Энэ тайвщрал нь бид ч гэсэн эдэлдэг тэрхүү ижил зовлонг та нар тэсвэрлэхэд үр нѳлѳѳтэй байдаг.
[7] Та нарын талаарх бидний найдвар бат билээ. Та нар зовлонг маань хуваалцдаг щигээ тайвщралыг маань ч хуваалцдагийг бид мэднэ.
[8] Ах дүү нар аа, Азид байхад бидэнд учирсан зовлонг, хүч чадлаасаа хэтэрсэн хүнд дарамтад байснаас амьд үлдэх горьдлого ч тасарсныг та нар эс мэдэхийг бид хүсэхгүй байна.
[9] Гэхдээ бид ѳѳрсдѳѳ үхлийн ял дор байсан нь ѳѳрсдѳдѳѳ бус, харин үхэгсдийг амилуулдаг Бурханд найдахын тулд билээ.
[10] Тэр биднийг тийм сүрхий үхлээсi аварсан, аврах ч болно. Тэр биднийг аврах ч болно гэдэгт бид Түүнд найддаг.
[11] Ийнхүү гуйлтаараа та нар бидэнд туслан, олон хүний залбирлаар бэлэг нь соёрхогдсоноор бидний ѳмнѳѳс талархал ѳргѳгдѳнѳ.
[12] Тэгээд ч бид энэ хорвоод, ялангуяа та нарын дунд биеэ авч явахдаа Бурханаас ариун байдалj хийгээд бурханлаг чин сэтгэл дотор, махан биеийн мэргэн ухаанаар бус, харин Бурханы нигүүлсэлд байв. Энэ нь бидний мѳс чанарын гэрчлэл буюу сайрхал маань байж болох юм.
[13] Та нарын унщиж, мэддэгээс ѳѳр юм бид та нарт бичдэггүй. Та нар эцэс болтол бүрэн мэднэ гэдэгт би найдахдаа
[14] та нар биднийг зарим талаар мэдсэн щиг [бидний] Эзэн Есүсийн тэр ѳдѳр бид та нарын, та нар бидний сайрхал болно хэмээснийх билээ.
[15] Энэхүү итгэлээр би эхлээд та нар уруу очихыг хүссэн нь та нар давхар нигүүлслийг аваасай гэсэнд юм.
[16] Би танайхаар дайрч Македонид очиж, Македониос дахин та нар уруу ирээд, Иудей уруу та нараар үдүүлэх гэсэн юм.
[17] Иймд би үүнийг тѳлѳвлѳхдѳѳ гоомой хандсан гэж үү? Эсвэл би юм тѳлѳвлѳхдѳѳ махан биеийнхээ дагуу тѳлѳвлѳж, түүнчлэн нэг дор "За, за", "Үгүй, үгүй" гэдэг гэж үү?
[18] Харин Бурхан итгэмжтэйн адил бидний үг та нарт "За ба үгүй" байсангүй.
[19] Учир нь биднээр, тухайлбал надаар болон Силван, Тимотоор та нарын дунд тунхаглагдсан Бурханы Хүү, Христ Есүс нь "За ба үгүй" байсангүй. Харин Түүний дотор "За" байдаг.
[20] Учир нь Бурханы бүх амлалт Түүний дотор "За" ажээ. Тиймд бид Бурханы алдрын тулд Түүгээр дамжуулан "Амен" гэдэг.
[21] Христ дотор биднийг та нартай хамт бататгаж тосолсон нь Бурхан мѳн.
[22] Тэр биднийг бас тамгалсан ба зүрхэнд маань Сүнсийг барьцаа болгон ѳгсѳн аж.
[23] Би дахиж Коринтод очоогүй нь та нарыг хэлтрүүлэхийн тулд агаад үүний тулд би Бурханыг сэтгэлдээ гэрч болгон дууддаг.
[24] Бид та нарын итгэлийг захирдаггүй. Харин бид баяр баясгалангийн чинь тѳлѳѳ хамтран ажиллагчид юм. Учир нь та нар итгэлээрээ зогсдог.