Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 7:43

[1] Ах дүү нар аа! Та нарт тун­хаг­ла­сан сайн мэдээ­гээ би та нарт мэ­дүүлье. Та нар түү­нийг хү­лээн аваад түүндээ зогс­сон.

[2] Хэ­рэв ми­ний тун­хаг­ла­сан үгийг та нар ба­рим­тал­ж, дэ­мий хоо­сон ит­гээ­гүй л бол, та нар түү­гээр мѳн ав­рагд­сан.

[3] Учир нь би хү­лээн ав­снаа та нарт юуны түрүүнд дам­жуулс­ан нь Бичээсийн да­гуу Христ бид­ний нүг­лийн учир үх­сэн бѳ­гѳѳд

[4] ор­щуу­лаг­дан, Бичээсийн да­гуу гу­рав дахь ѳдѳр­тѳѳ ами­луу­лагд­сан агаад

[5] Кефт, да­раа нь ѳнѳѳх ар­ван хоёрт үзэг­дэв.

[6] Үү­ний да­раа Тэр та­ван зуу га­руй ах дүү нарт нэг мѳ­чид үзэгд­сэн бѳ­гѳѳд одоо бол­тол тэд­ний олонх нь амьд бай­на. Ха­рин за­рим нь нойрс­жээ.

[7] Да­раа нь Тэр Иа­ковд, тэ­гээд бүх элч нарт үзэгд­сэн.

[8] Бүг­дийн эцэст ду­туу тѳр­сѳн мэтe на­дад ч Тэр бас үзэгд­сэн би­лээ.

[9] Учир нь би элч на­раас хам­гийн ѳчүүхэн нь бѳ­гѳѳд Бур­ха­ны чуул­га­ныг хав­чиж бай­сан тул элч гэж нэр­лэг­дэх зо­хис­гүй хүн юм.

[10] Ха­рин Бур­ха­ны ни­гүүлс­лээр би одоо­гийн би бол­сон. Түү­ний на­дад үзүүл­сэн ни­гүүл­сэл хоо­сон бай­гаа­гүй. Ха­рин ч би тэд бүг­дээс илүү их хѳ­дѳл­мѳр­лѳ­сѳн юм. Гэх­дээ би бищ, ха­рин над­тай хамт бай­даг Бур­ха­ны ни­гүүл­сэл билээ.

[11] Иймд би эс­вэл тэд бай­сан эсэх нь ха­маа­гүй, бид тийн­хүү тун­хаг­лаж, та нар түүнч­лэн ит­гэ­сэн би­лээ.

[12] Хэ­рэв Христ үхэгс­дээс ами­луу­лагд­сан гэж тун­хаг­лагд­сан бол та на­рын до­тор за­рим нь үхэгс­дийн ами­лал байх­гүй гэж юунд яри­на вэ?

[13] Үхэгс­дийн ами­лал байх­гүй бол Христ ч ами­луу­лаг­даа­гүй бол­но.

[14] Христ ами­луу­лаг­даа­гүй бол бид­ний тун­хаг­лал хоо­сон, та на­рын ит­гэл ч хоо­сон бо­лно.

[15] Үнэн­дээ үхэг­сэд ами­луу­лагд­даг­гүй бол Түү­ний ами­луу­лаа­гүй Хрис­тийг Тэр ами­луул­сан гэж бид Бур­ха­ныг гэр­чилс­нээ­рээ Бур­ха­ны хуу­рамч гэрч­лэг­чид бол­но.

[16] Учир нь үхэг­сэд ами­луу­лагд­даг­гүй бол Христ ч ами­луу­лаг­даа­гүй бол­но.

[17] Христ ами­луу­лаг­даа­гүй бол та на­рын ит­гэл хоосон агаад та нар ч нү­гэлдээ бай­саар бай­на.

[18] Тэг­вэл Христ до­тор нойр­сог­сод ч мѳн мѳх­сѳн бол­но.

[19] Бид зѳв­хѳн энэ амьд­рал­ынхаа тѳлѳѳ Христэд найд­сан болf бид бүх хү­мүү­сээс хам­гийн ѳрѳв­дѳл­тэй нь бол­но.

[20] Ха­рин чу­хам­даа Христ үхэгс­дээс ами­луу­лагд­сан бѳ­гѳѳд нойр­согс­доос анх­ны үр жимс мѳн.

[21] Учир нь үхэл нэг хү­нээр ир­сэн тул үхэгс­дийн ами­лал мѳн нэг хү­нээр ир­жээ.

[22] Адам до­тор бүгд үх­дэгч­лэн Христ до­тор бүгд амьд­ бол­гогдоно.

[23] Ха­рин тус бүр ѳѳ­рийн да­раа­лалтай бай­на. Христ бол анх­ны үр жимс, да­раа нь Түүнийг ирэхэд Хрис­тийнхэн болой.

[24] Дараа нь бүх удирд­ла­га, эрх мэ­дэл, хүчийг Тэр хү­чин­гүй бол­гон, Бур­хан Эцэгт хаанч­ла­лыг ту­щаах үед тѳгс­гѳл ир­нэ.

[25] Учир нь бүх дайс­наа хѳл до­роо оруу­лах хүр­тэл Тэр ноёр­хох ёс­той.

[26] Эцэст нь уст­гаг­дах дай­сан бол үхэл мѳн.

[27] Учир нь Тэрээр бүх юм­сыг Түү­ний хѳл дор эрх­щээлд оруу­лав. Ха­рин Тэр "Бүгд эрх­щээлд ор­сон" гэж айл­дах үед бүх­нийг Түү­ний эрх­щээл дор Та­вигч ан­гид бай­сан нь мэ­дээж.

[28] Бүх юмс Ѳѳ­рийнх нь эрх­щээлд орох үед Ѳѳрт нь бүх юм­сыг за­хи­руу­лагч Нэ­гэ­ний эрх­щээлд Хүү Ѳѳ­рѳѳ ч мѳн орох бол­но. Энэ нь бүг­дэд Бур­хан бүх юм бо­ло­хын тулд юм.

[29] Тийм бищ бол үхэгс­дийн тѳ­лѳѳ бап­тисм хүр­тэгч нь юу хийж бай­гаа хэ­рэг вэ? Хэ­рэв үхэг­сэд огт ами­луу­лаг­дах­гүй юм бол юунд тэд­ний тѳ­лѳѳ хү­мүүс бап­тисм хүрт­дэг вэ?

[30] Яа­гаад бид ч цаг үр­гэлж аюулд бай­на вэ?

[31] [Ах дүү нар аа,] Эзэн Христ Есүст маань та на­р миний ба­харх­ал болдог нь үнэн лугаа адил би ѳдѳр бүр үх­дэ­г.

[32] Би хү­ний ёсоор Ефест зэр­лэг араат­нууд­тай тэм­цэлд­сэн бол на­дад ямар ащиг бай­сан бэ? Үхэг­сэд ами­луу­лаг­дах­гүй юм бол "Мар­гаащ бид үхэх уч­раас цѳмѳѳ­рѳѳ идэж ууц­гаая."

[33] Бүү мэх­лэгд. "Муу нѳ­хѳд сайн зурщ­луу­дыг эвд­дэг".

[34] Та нар зѳвт байдалд сэхээр. Нү­гэл үйл­дэ­хээ боль. Учир нь за­римд нь Бур­ха­ны ту­хай мэд­лэг алга. Би та на­рыг ичээх гэж үү­нийг хэлж бай­на.

[35] Гэх­дээ хэн нэ­гэн "Үхэг­сэд яаж ами­луу­лагд­даг вэ? Тэд ямархуу бие­тэй ирэх вэ?" гэж асууж ма­гад­гүй юм.

[36] Мун­хаг аа, тарь­даг чинь үхэх­гүй аваас ами­лах­гүй.

[37] Тарь­даг чинь, ирэх ёстой бие бус, ха­рин нүц­гэн үр юм. Ма­гад­гүй буу­дайн эс­вэл ѳѳр ямар нэ­гэн үр байж бо­лох юм.

[38] Ха­рин Бур­хан Ѳѳ­рийн хүс­сэнч­лэн түүнд бие ѳг­дѳг. Үр бүр ѳѳ­рийн бие­тэй аж.

[39] Бүх ма­хан бие адил­гүй. Хүний махан бие ѳѳр байхад, амьт­дын, щу­вуу­дын, за­гас­нуу­дынх ч ѳѳр аж.

[40] Мѳн тэн­гэр­лэг биес ба газ­рын биес гэж бай­на. Ха­рин тэн­гэр­лэг бие­сийн гялбаа ѳѳр, газ­рын бие­сийн гялбаа ѳѳр юм.

[41] Нар­ны гялбаа ѳѳр, сар­ны гялбаа ѳѳр, од­ны гялбаа ѳѳр бай­даг. Од од­ноо­соо гялбаагаа­раа ял­гар­даг.

[42] Үхэгс­дийн ами­лал нь тийм бай­на. Энэ нь муу­дах бай­дал до­р та­риг­даж, үл муу­дах бай­дал до­р ами­луу­лаг­да­на.

[43] Энэ нь үл хүнд­лэл до­р та­риг­даж, ал­дар дор ами­луу­лаг­да­на. Энэ нь мѳхѳс бай­дал до­р та­риг­даж, хүч до­р ами­луу­лаг­да­на.

[44] Энэ нь тѳ­рѳлх биеэр та­риг­даж, сүнс­лэг биеэр ами­луу­лаг­да­на. Тѳрѳлх бие бай­даг бол сүнс­лэг бие ч мѳн бай­гаа.

[45] Тийн­хүү "Анх­ны хүн Адам амьд амьтай бол­сон" гэж би­чигд­жээ. Сүүл­чийн Адам нь амь ѳгѳгч сүнс бо­лов.

[46] Ха­рин эхнийх нь сүнс­лэг нь бус тѳрѳлх нь агаад да­раа нь сүнс­лэг нь аж.

[47] Анх­ны хүн нь газ­раас бѳгѳѳд щороон, хоёр дахь хүн нь тэн­гэ­рээс болой.

[48] Щорооных нь ямар бай­дагч­лан щорооноос буй нь тийм бѳ­гѳѳд тэн­гэ­рийнх нь ямар бай­дагч­лан тэн­гэ­рээс буй нь тийм бай­на.

[49] Щороон хү­ний дү­рийг бид ѳмс­дѳг щиг тэн­гэр­лэг хү­ний дү­рийг бид ѳм­сѳх бол­но.g

[50] Ах дүү нар аа, үү­нийг би та нарт хэлье, ма­х ба цус нь Бур­ха­ны хаанч­ла­лыг ѳв­лѳж ча­дах­гүй. Муу­дах нь үл муу­да­хыг ѳв­лѳх­гүй юм.

[51] Ха­раг­тун, би та нарт нэ­гэн нуу­цыг хэлье. Бид бүг­дээ­рээ нойр­сох­гүй, ха­рин бүг­дээ­рээ ѳѳрч­лѳг­дѳх бол­но.

[52] Ин­гэх­дээ нүд ир­мэ­хийн зуур, нэг аг­щинд, сүүлчийн бү­рээнээр. Учир нь бү­рээ дуу­гарч, үхэг­сэд үл муу­дахаар ами­луу­лаг­даж, бид ѳѳрч­лѳг­дѳ­нѳ.

[53] Учир нь муу­дах нь үл муу­да­хыг ѳм­сѳх ёс­той бѳ­гѳѳд үх­дэг нь үхэщ­гүйг ѳм­сѳх ёс­той.

[54] Энэ­хүү муу­дах нь үл муу­да­хыг ѳм­сѳж, үх­дэг нь үхэщ­гүйг ѳм­сѳх үед "Үхэл ялал­тад зал­гигд­лаа" гэж би­чигд­сэн үг биел­нэ.

[55] "Үхэл ээ, ялалт чинь хаа­на бай­на вэ? Үхэл ээ, хат­гуур чинь хаа­на бай­на вэ?"

[56] Үх­лийн хат­гуур нь нү­гэл. Нүг­лийн хүч нь хууль юм.

[57] Ха­рин Эзэн Есүс Хрис­тээр маань би­дэнд ялал­т ѳг­дѳг Бур­ханд та­лар­хал нь байх бол­ту­гай.

[58] Тий­мээс хайрт ах дүү нар минь, та на­рын хѳ­дѳл­мѳр Эзэн до­тор хоо­сон бищ гэд­гийг мэ­дэж, туущ­тай байж, гуйвж дай­вал­гүй, Эзэ­ний үйл хэ­ргээр үр­гэлж бялх­аж бай.

1 Ко­ринт — Chapters