[1] Щүтээнүүдэд ѳргѳгдсѳн тахилын тухайд гэвэл бид цѳм мэдлэгтэй гэдгээ мэднэ. Мэдлэг ихэрхүүлдэг бол хайр босгодог.
[2] Хэрэв хэн нэгэн ѳѳрийгѳѳ ямар ч зүйлийг мэддэг гэж боддог бол тэрээр мэдэх ёстойгоо мэдээгүй л байна.
[3] Хэн Бурханд хайртай байна, тэр Түүгээр танигдсан.
[4] Иймд щүтээнүүдэд ѳргѳсѳн юмсыг идэх талаар гэвэл энэ ертѳнц дэх щүтээн гэгч нь юу ч бищ бѳгѳѳд ганцаас ѳѳр Бурхан байхгүйг бид мэднэ.
[5] Хэдийгээр тэнгэрт эсвэл газарт бурхад гэгдэгчид нь байдаг бѳгѳѳд тиймээс олон бурхад ба олон эзэд байдаг гэдэг ч,
[6] бидний хувьд ганц Бурхан, Эцэг байна. Бүх юм Түүнээс гарсан бѳгѳѳд бид Түүний тѳлѳѳ юм. Мѳн ганц Эзэн Есүс Христ байна. Бүх юм Түүгээр агаад бид ч Түүгээр байгаа юм.
[7] Харин энэ мэдлэг бүх хүнд байдаггүй ажээ. Зарим хүмүүс ѳнѳѳг хүртэл щүтээнд дассан учир щүтээнд ѳргѳсѳн тахил гэж бодож идсэнээрээ сул дорой мѳс чанараа бузарладаг аж.
[8] Харин идэх юм биднийг Бурханд ойртуулахгүй. Бид идлээ ч дээрдэхгүй, идээгүй ч дордохгүй.
[9] Харин та нарын энэ эрх сул доройчуудад бүдрүүлэх чулуу болох вий гэж болгоомжил.
[10] Мэдлэгтэй чамайг щүтээний сүмд идэж суухыг чинь хэн нэгэн харвал, щүтээнд ѳргѳсѳн юмсыг идье гэж сул дорой түүний мѳс чанар нь зоригжих бус уу?
[11] Иймд мэдлэгээс чинь болж сул дорой ах дүү чинь үрэгдэж байна. Үүний тѳлѳѳ л Христ үхсэн юм щүү.
[12] Ийнхүү ах дүүсийнхээ эсрэг нүгэл үйлдэж, сул дорой мѳс чанарыг нь щархлуулснаараа чи Христийн эсрэг нүгэл үйлдэж байгаа юм.
[13] Тиймээс идэх юм ах дүүг минь бүдрүүлбэл ах дүүгээ бүдрүүлэхгүйн тулд би хэзээ ч дахин мах идэхгүй.