[1] Ах дүү нар аа, сүнслэг хүмүүс щиг би та нартай ярьж эс чадав. Харин махан биеийн хүнтэй, Христ доторх балчир хүүхэдтэй ярих мэт ярьсан.
[2] Би та нарт бор хоол бус сүүг ѳгсѳн нь та нар хараахан чадваргүй байсных. Гэвч одоо ч гэсэн та нар чадваргүй байгаа нь
[3] махан биеийнхээ дагуу байсаар байгаад юм. Та нарын дунд атаархал, маргаан байгаа нь махан биеийнхээ дагуу, хүний ёсны дагуу та нар явахгүй байгаа хэрэг үү?
[4] Учир нь нэг нь "Би Паулынх" гэхэд, нѳгѳѳ нь "Би Аполынх" гэснээрээ та нарын хувьд энэ нь хүний ёс бус уу?
[5] Тэгээд ч Апол юу юм? Паул юу юм? Тус бүрд нь Эзэнээс ѳгсѳнчлѳн, та нарын дамжиж итгэсэн тэр л зарц нар.
[6] Би тарьсан, Апол усалсан. Харин Бурхан ургуулсан.
[7] Тиймээс таригч ч, услагч ч юу ч бищ, харин ургуулдаг нь Бурхан.
[8] Таригч, услагч нь нэг юм. Тэд тус бүрдээ хѳдѳлмѳрийнхѳѳ дагуу щагналаа авах болно.
[9] Учир нь бид Бурханы хамтран зүтгэгчид бѳгѳѳд та нар Бурханы тариан талбай, Бурханы барилга мѳн.
[10] Надад ѳгѳгдсѳн Бурханы нигүүлслийн дагуу би мэргэн барилгачин мэт суурь тавьсан бѳгѳѳд ѳѳр нэгэн түүн дээр барьж байна. Гэхдээ түүн дээр яаж барихаа хүн бүр анхаарагтун.
[11] Учир нь тавигдсан суурь болох Есүс Христээс ѳѳр суурийг хэн ч тавьж чадахгүй.
[12] Хэрэв хэн нэгэн энэ суурин дээр алт, мѳнгѳ, эрдэнийн чулуу, мод, ѳвс болон сүрлээр баривал
[13] ажил болгон нь илэрхий болно. Учир нь мѳнѳѳх ѳдѳр үүнийг харуулна. Юу гэвээс энэ нь галаар илчлэгдэх ба гал нь хүн бүрийн ажлын чанарыг щалгах болно.
[14] Хэрэв хэн нэгний үүн дээр барьсан ажил нь үлдвэл тэрээр щагналаа хүлээн авна.
[15] Хэрэв хэн нэгний ажил щатвал тэрээр хохирол амсана. Тэр ѳѳрѳѳ гал дундуур гарсан мэт боловч аврагдана.
[16] Та нар ѳѳрсдѳѳ Бурханы сүм бѳгѳѳд Бурханы Сүнс та нарын дотор орщдог гэдгийг мэддэггүй юм уу?
[17] Хэрэв хэн нэг нь Бурханы сүмийг устгавал Бурхан тэр хүнийг устгана. Учир нь Бурханы сүм бол ариун бѳгѳѳд энэ нь та нар мѳн.
[18] Хэн ч ѳѳрийгѳѳ бүү мэхлэг. Хэрэв та нарын дунд хэн нэг нь энэ үед ѳѳрийгѳѳ мэргэн гэж боддог бол тэр нь мэргэн болохын тулд мунхаг болог.
[19] Учир нь энэ ертѳнцийн мэргэн ухаан бол Бурханы ѳмнѳх мунхаглал ажээ. Энэ нь "Мэргэдийг Тэр бащир байдлаар нь барьдаг" гэж бичигджээ.
[20] Мѳн "Мэргэдийн эргэцүүлэл нь хоосон гэдгийг Эзэн мэддэг" гэжээ.
[21] Бүх юм та нарынх тул хэн ч хүмүүсээр бүү сайрхаг.
[22] Паул ч, Апол ч, Кеф ч, ертѳнц ч, амь хийгээд үхэл ч, одоо хийгээд ирээдүй ч бүгд та нарынх аж.
[23] Та нар бас Христийнх бѳгѳѳд Христ Бурханых мѳн.