[1] Зедекиа хаан болохдоо хорин нэгэн настай байсан бөгөөд тэрээр Иерусалимд арван нэгэн жил хаанчлав. Түүний эх нь Либнагийн Иеремиагийн охин Хамутал гэдэг нэртэй байв.
[2] ТэрээрИехоиакимын үйлдсэн бүхэн шиг ЭЗЭНий мэлмийд бузар мууг үйлджээ.
[3] Учирнь тэднийг Өөрийн оршихуйгаас зайлуултал энэ бүхэн нь ЭЗЭНий уураар дамжуулан Иерусалим болон Иудад тохиолдов. Зедекиа Вавилоны хааны эсрэг тэрслэв.
[4] Түүнийхаанчлалын ес дэх жилийн аравдугаар сарын арванд Вавилоны хаан Небухаднезар болон түүний цэргүүд Иерусалимын эсрэг ирж, түүний харалдаа буудаллан, түүний бүх эргэн тойронд бүслэлтийн хэрэм босгов.
[5] ИйнхүүЗедекиа хааны арван нэг дэх жил хүртэл хот бүслэлтэнд байв.
[6] Дөрөвдүгээрсарын есөнд хотод өлсгөлөн ширүүссэн бөгөөд газар нутгийн ард түмэнд хоол байхгүй байв.
[7] Тэгээдхот цөмлөгдөж, хэдийгээр халдеичууд хотын эргэн тойронд байсан ч гэсэн бүх дайчид зугтаж, хааны цэцэрлэгийн хажуу дахь хоёр хэрмийн хоорондох дааман хаалганы замаар дамжин шөнө хотоос гарч явав. Тэд Арабагийн замаар явжээ.
[8] Гэвчхалдеичуудын цэргүүд хааныг мөшгөн хөөж, Иерихогийн талд Зедекиаг гүйцэхэд, түүний бүх цэргүүд нь түүнээс тарж сарнив.
[9] Тэгээдтэд хааныг олзолж, Хаматын нутаг дахь Риблад Вавилоны хаан уруу аваачсан бөгөөд тэрээр түүнийг яллажээ.
[10] Вавилоныхаан Зедекиагийн хөвгүүдийг нүднийх нь өмнө алсан бөгөөд Иудагийн бүх түшмэдийг Риблад хяджээ.
[11] Дараань тэрээр Зедекиагийн нүдийг сохлов. Вавилоны хаан түүнийг хүрэл дөнгөөр дөнгөлж, Вавилонд аваачиж, үхлийн өдөр хүртэл нь түүнийг шоронд хийв.
[12] Тавдугаар сарын арванд буюу Вавилоны хаан Небухаднезар хааны арван ес дэх жилд Вавилоны хааны үйлчлэлд байсан харуулын ахмад Небузарадан Иерусалимд ирэв.
[13] ТэрээрЭЗЭНий өргөө, хааны гэр болон Иерусалимын бүх гэрүүдийг шатаав. Том байшин бүрийг тэрээр галдан шатаасан юм.
[14] Ингээдхаруулын ахмадтай хамт халдеичуудын бүх цэргүүд Иерусалимын эргэн тойрон дахь бүх хана хэрмүүдийг нураав.
[15] Дараань харуулын ахмад Небузарадан ард түмнээс хамгийн ядуу зарим хүмүүсийг, хотод үлдсэн сүүлчийн хүмүүсийг, Вавилоны хаан уруу оргосон оргодлыг болон гарын уртай хүмүүсээс үлдэснийг цөллөгт авч явжээ.
[16] Харинхаруулын ахмад Небузарадан газрын хамгийн ядуу хүмүүсээс заримыг нь газар хагалагч болон усан үзмийн цэцэрлэгчээр үлдээв.
[17] ЭЗЭНий өргөөнд харьяалагдаж байсан хүрэл баганууд, мөн ЭЗЭНий өргөөнд байсан тавиурууд болон хүрэл тэнгисийг халдеичууд хэсэг болгон эвдэлж, бүх хүрлийг нь Вавилон уруу авч явав.
[18] Тэдбас тогоонууд, утгуурууд, чимхүүрүүд, угаагуурууд, хайруулууд болон үйлчлэлд хэрэглэгдэж байсан бүх хүрэл савнуудыг авч явжээ.
[19] Харуулынахмад бас цэвэр алт болон мөнгөөр хийгдсэн хулнууд, галын хоргууд, угаагуурууд, тогоонууд, дэнлүүний тавиурууд, хайруулууд болон ундаан өргөлийн хулнуудыг авч явсан.
[20] ЭЗЭНийөргөөнд зориулан Соломоны хийсэн хоёр багана, нэг тэнгис, тэнгисийн доор байсан арван хоёр хүрэл бухнууд болон тавиурууд зэрэг эдгээр бүх сав суулгуудын хүрэл нь хэмжээлшгүй их байв.
[21] Багануудынхувьд, багана нэг бүрийн өндөр нь арван найман тохой бөгөөд тойрог нь арван хоёр тохой, зузаан нь дөрвөн хуруу, хөндий байв.
[22] Түүнийдээр баганы хүрэл орой байв. Толгой бүрийн өндөр нь таван тохой байсан бөгөөд дээр нь тойруулаад, бүгд хүрлээр хийгдсэн тор болон сэмбэрүү цэцгүүд байв. Хоёр дахь багана ч үүний адил, мөн сэмбэрүү цэцгүүдтэй байв.
[23] Ерөнесөн сэмбэрүү цэцэг нь харагдаж байв. Торон дээр тойруулаад бүх сэмбэрүү цэцэг нь зуу байв.
[24] Дараа нь харуулын ахмад нь тэргүүн тахилч Сераиа болон дэд тахилч Зефаниаг сүмийн гурван түшмэдийн хамт авч явав.
[25] Тэрээрбас дайчдыг хариуцагч нэг түшмэлийг, хотоос олдсон хааны зөвлөхүүдээс долоон хүнийг, газар нутгийн хүмүүсийг зарлан дуудсан цэргийн даргын гүүшийг болон хотын дундаас олдсон тэр нутгийн жаран хүнийг хотоос авч явжээ.
[26] Харуулынахмад Небузарадан тэднийг авч яван, Вавилоны хаан уруу Риблад аваачив.
[27] ТэгтэлВавилоны хаан тэднийг цохиж, Хаматын нутагт Риблад тэднийг алжээ. Ийнхүү Иуда өөрийн нутгаас цөллөгт хөөгдлөө.
[28] Эдгээр нь Небухаднезарын цөллөгт авч явсан хүмүүс юм. Долоо дахь жилд гурван мянга хорин гурван иудейчүүд,
[29] Небухаднезарынарван найм дахь жилд Иерусалимаас найман зуун гучин хоёр хүн,
[30] Небухаднезарынхорин гурав дахь жилд харуулын ахмад Небузарадан долоон зуун дөчин таван иудей хүнийг цөллөгт авч явав. Бүгд дөрвөн мянга зургаан зуун хүн байв.
[31] Иудагийн хаан Иехоиахины цөлөгдсөний гучин долоо дахь жилд, арван хоёрдугаар сарын хорин таванд Вавилоны хаан Евил-меродах хаанчлалынхаа жилд Иудагийн хаан Иехоиахинд ивээлээ үзүүлж, түүнийг гяндангаас гаргав.
[32] Дараань тэрээр түүнтэй эелдгээр ярин, Вавилонд өөртэй нь хамт байсан бүх хаадын сэнтийнээс дээгүүр түүний сэнтийг тавив.
[33] ИйнхүүИехоиахин гяндангийн хувцсаа сольж, амьдралынхаа бүхий л өдрүүдийн туршид хааны өмнө тогтмол зооглов.
[34] Учирнь түүний тэтгэмж буюу тогтмол тэтгэмж түүнд Вавилоны хаанаар үхэх өдрийг нь хүртэл амьдралынх нь бүхий л өдрүүдийн турш өдөр бүрийн хувь болгон өгөгддөг байжээ.