Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 4:06

[1] ЭЗЭН надад "Явж, өөртөө маалинган бүс худалдан авч, бэлхүүсээрээ бүсэл, харин түүнийг бүү усанд хийгээрэй" гэж айлдав.

[2] Тиймээсби ЭЗЭНий үгийн дагуу бүс худалдан авч, бэлхүүсээрээ бүслэв.

[3] ТэгтэлЭЗЭНий үг над уруу хоёр дахиа ирж,

[4] "Өөрийн худалдан авсан, чиний бэлхүүсээр бүсэлсэн байгаа бүсийг авч, босоод, Евфрат уруу явж, түүнийг тэнд хадны завсар нуу" гэж айлдав.

[5] Тиймээс, ЭЗЭНий надад тушаасны дагуу би явж, түүнийг Евфратын хажууд нуув.

[6] Олонөдрийн дараа ЭЗЭН надад "Босож, Евфрат уруу явж, тэнд нуу гэж Миний чамд тушаасан бүсийг тэндээс ав" гэж айлджээ.

[7] Тэгээдби Евфрат уруу явж, ухаж, нуусан газраасаа би бүсийг авлаа. Үзэгтүн, өнөөх бүс сүйрч, бүрмөсөн хэрэггүй болсон байв.

[8] Тэгтэл ЭЗЭНий үг над уруу ирж, айлдахдаа

[9] "ЭЗЭН ингэж айлдаж байна. "Яг үүнчлэн Би Иудагийн бардам занг болон Иерусалимын их бардам занг устгана.

[10] Минийүгсийг сонсохоос татгалздаг, өөрсдийн зүрхний гөжүүд зангаар алхдаг бөгөөд үйлчлэхээр болон бөхийн мөргөхөөр өөр бурхдын араас явсан энэ бузар муу хүмүүс яг энэ ямар ч хэрэггүй бүс шиг болог.

[11] Учирнь бүс хүний бэлхүүст наалддаг шиг, Би Израилийн бүхэл гэрийг болон Иудагийн бүхэл гэрийг Өөртөө наалдуулсан нь тэд Миний хувьд нэр хүнд, магтаал, алдрын төлөөх хүмүүс байхын тулд юм. Гэвч тэд сонсоогүй" гэж ЭЗЭН тунхаглаж байна.

[12] Тийм учраас чи тэдэнд энэ үгийг хэлэх ёстой "Израилийн Бурхан, ЭЗЭН ингэж айлдаж байна «Домбо бүрийг дарсаар дүүргэх ёстой» хэмээв". Тэд чамд "Домбо бүрийг дарсаар дүүргэх ёстойг бид сайн мэдэхгүй юу?" гэхэд

[13] читэдэнд "ЭЗЭН ингэж айлдаж байна. «Үзэгтүн, Би энэ газар нутгийн бүх оршин суугчдыг буюу сэнтийнд нь Давидын төлөө суугч хаад, тахилч нар, эш үзүүлэгчид болон Иерусалимын бүх оршин суугчдыг согтуурлаар дүүргэнэ!

[14] Битэднийг эцгүүд болон хөвгүүдийнх нь хамт бие биенийх нь эсрэг бут цохино» гэж ЭЗЭН тунхаглаж байна. "Тэднийг устгахгүй байхгүй гэж Би өрөвдөх ч үгүй, харамсах ч үгүй, энэрэх ч үгүй" хэмээв» гэж хэл" гэжээ.

[15] Сонсож, анхаарал тавь, битгий бардамна. Учир нь ЭЗЭН айлджээ.

[16] Тэрээр харанхуйг авчрахаас өмнө, мөн бүрэнхий уулс дээр хөл чинь бүдрэхээс өмнө та нарыг гэрэл гэгээг найдан хүлээх хооронд Тэрээр түүнийг гүн харанхуй, үхлийн сүүдэр болгохоос өмнө өөрсдийн Бурхан ЭЗЭНд алдрыг өргө.

[17] Харин чи үүнийг сонсохгүй бол миний сэтгэл бардам зангийн өмнөөс нууцгайлан уйлна. ЭЗЭНий сүрэг олзлогдсон тул миний нүд гашуунаар уйлж, нулимс урсгана.

[18] Хаанд болон эх хатанд "Дорд газар сууцгаа. Учир нь та нарын гоёмсог титэм толгойгоос чинь унасан юм" гэж хэл.

[19] Негевийн хотууд цоожлогдож, онгойлгох хэн ч алга. Бүх Иуда цөлөгджээ, бүхлээрээ цөлөгджээ.

[20] Нүдээ өргөж, хойд зүгээс ирж байгаа хүмүүсийг хар. Чамд өгөгдсөн хонин сүрэг, сайхан хонинууд чинь хаана байна вэ?

[21] Чи өөрөө тэднийг сургасан байтал Тэр чиний дээр чамайг захируулахаар урьдын нөхдийг тавивал чи юу гэх вэ? Хүүхдээ төрүүлж буй эмэгтэй шиг чи өвчинд баригдахгүй гэж үү?

[22] Хэрвээ чи зүрхэндээ "Эдгээр зүйлс яагаад надад тохиолдов?" гэж хэлбэл, чиний гэм буруу маш их болсноос чиний банзал тайчигдан, чиний өсгий ил гарна.

[23] Етиоп хүн арьсаа, ирвэс толбоо өөрчилж чадах уу? Мууг үйлдэж зуршсан чи ч бас сайныг үйлдэж чадна.

[24] Тийм учраас Би тэднийг хийсэх сүрэлтэй адил цөлийн салхинд тараана.

[25] Энэ бол чиний шавга, Надаас чамд хэмжиж өгсөн хувь юм гэж ЭЗЭН тунхаглаж байна. "Учир нь чи Намайг мартаж, худал хуурмагт итгэсэн билээ.

[26] Тиймээс, чиний ичгүүрийг харагдуулахын тулд Би Өөрөө ч бас чиний хормойг нүүрэн дээгүүр чинь сөхсөн.

[27] Чиний садар самуун явдлууд болон хүсэл тачаал, тал хээр дэх толгод дээр буй чиний бие үнэлэх явдлын хувьд гэвэл Би чиний жигшүүрт зүйлсийг харсан билээ. Аяа, Иерусалем аа! Чи хир удаан бузар байсаар байх вэ?".

Иеремиа — Chapters