Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 5:17

[1] Иеремиад ЭЗЭНээс ирж, айлдсан үг нь

[2] "ЭЗЭНий гэрийн дааман хаалганы дэргэд зогсож, тэнд энэ үгийг тунхаглан хэлэхдээ «ЭЗЭНд мөргөхөөр энэ дааман хаалгаар орж ирэгч Иудагийнхан бүгд, ЭЗЭНий үгийг сонсоцгоо» гээрэй".

[3] ИзраилийнБурхан, түмэн цэргийн ЭЗЭН ингэж хэлж байна. "Өөрсдийн зам болон үйлсээ залруул. Тэгээд Би та нарыг энэ газарт оршин суулгах болно.

[4] «Энэ бол ЭЗЭНий сүм, ЭЗЭНий сүм, ЭЗЭНий сүм» гэх хуурамч үгэнд бүү итгэ.

[5] Учирнь хэрэв та нар замаа болон үйлсээ үнэхээр залруулбал, хэрэв та нар хүн болон хөршийнх нь хооронд үнэхээр шударга ёсыг хэрэгжүүлбэл,

[6] танар харийнхныг, өнчид, бэлэвсрэгсдийг дарлахгүй, энэ нутагт гэмгүй цусыг урсгахгүй, өөр бурхад уруу өөрсдийн сүйрэл уруугаа явахгүй бол

[7] танарын эцэг өвгөдөд үүрд мөнхөд Миний өгсөн нутагт буюу энэ газарт Би та нарыг оршин суулгана.

[8] Үзэгтүн, та нар ямар ч хэрэггүй хуурамч үгэнд найдаж байна.

[9] Танар хулгай хийж, алж, завхайран, хуурамчаар тангараглаж, Баалд тахил өргөн, өөрсдийн мэддэггүй өөр бурхдын араас яваад,

[10] дараань ирж, Миний нэрээр нэрлэгддэг энэ өргөөнд Миний өмнө зогсоод, эдгээр бүх жигшүүрт зүйлсийг хийхийн тулд "Бид аврагдсан билээ!" гэж хэлэх нь үү?

[11] Минийнэрээр нэрлэгддэг энэ өргөө та нарын нүдэнд дээрэмчдийн үүр болсон уу? Үзэгтүн, Би, Би хүртэл харсан юм гэж ЭЗЭН тунхаглаж байна.

[12] "Би нэрээ эхэнд оршоосон Шилод байсан Миний газар уруу одоо очиж, Миний ард түмэн Израилийн хорон муу явдлаас болж Миний түүнд юу хийснийг хар.

[13] Эдүгээта нар эдгээр бүх зүйлсийг үйлдсэн тул" гэж ЭЗЭН ингэж тунхаглаж байна, "Мөн эрт босож ярин Би та нарт хэлсэн боловч та нар сонсоогүй, Би та нарыг дуудсан боловч та нар хариулаагүй тул,

[14] тиймээста нарын итгэдэг, Миний нэрээр нэрлэгддэг өргөөд болон та нарт болон та нарын эцэг өвгөдөд Миний өгсөн газарт Би Шилод үйлдсэн шигээ үйлдэнэ.

[15] Танарын бүх ах дүүс болох Ефраимын бүх үр удмыг гарган хаясан шигээ Би та нарыг Өөрийн мэлмийнээс гарган хаяна.

[16] Чинийхувьд, энэ ард түмний төлөө бүү залбир, тэдний төлөө хашхиралт, залбирлыг бүү өргө. Надтай бүү зуучил. Учир нь Би чамайг сонсохгүй.

[17] Иудагийнхотууд болон Иерусалимын гудамжинд юу хийж байгааг нь чи харахгүй байна уу?

[18] Хүүхдүүднь түлээ түүж, эцгүүд нь гал ноцоож, эмэгтэйчүүд нь тэнгэрийн хатанд боов хийхийн тулд зуурсан гурил нухдаг бөгөөд Намайг уурлуулахын тулд ондоо бурхдад ундаан өргөлийг асгадаг.

[19] ТэдНамайг уурлуулдаг уу?» гэж ЭЗЭН тунхаглаж байна. "Тэд өөрсдийгөө шившиглэн, өөрсдийгөө уурлуулж байгаа биш үү?"

[20] ТиймээсЭзэн БУРХАН ингэж айлдаж байна. "Үзэгтүн, Миний уур ба хилэн энэ газар дээр, хүн ба адгуус дээр, талын модод ба газрын үр жимс дээр буух болно. Энэ нь шатах бөгөөд унтраагдахгүй".

[21] ИзраилийнБурхан, түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. "Шатаалт тахилуудаа өргөлүүд дээрээ нэмж, мах ид.

[22] Учирнь Би та нарын эцэг өвгөдийг Египет нутгаас гаргасан өдөр тэдэнд шатаалт тахил болон өргөлүүдийн талаар хэлээгүй, эсвэл тушаагаагүй юм.

[23] ХаринМиний тэдэнд тушаан хэлсэн нь энэ юм. "Миний дуу хоолойг дагагтун. Тэгээд Би та нарын Бурхан болж, та нар Миний хүмүүс болно. Та нар сайн байхын тулд Миний та нарт тушаасан бүх замаар алхах болно".

[24] Гэтэлтэд дагаагүй, чихээ ч тавиагүй, харин өөрсдийн бузар муу зүрхийн зөвлөгөө ба зөрүүд байдал дотор урагшаа бус, хойшоо явав.

[25] Танарын эцэг өвгөд Египетийн нутгаас гарч ирсэн тэр өдрөөс хойш өнөөг хүртэл Би та нарт Өөрийн бүх зарц нар болох эш үзүүлэгчдийг илгээн, өдөр бүр эрт босож илгээсэн билээ.

[26] Гэтэлтэд Намайг сонсоогүй, чихээ тавиагүй, харин хүзүүгээ хатууруулав. Тэд эцэг өвгөдөөсөө илүү бузар мууг үйлджээ.

[27] Чиэдгээр бүх үгсийг тэдэнд хэлэх боловч тэд чамайг сонсохгүй. Чи тэднийг дуудах боловч тэд чамд хариулахгүй.

[28] Читэдэнд "Энэ бол өөрсдийн Бурхан ЭЗЭНий дуу хоолойг дагаагүй, эсвэл залруулгыг хүлээж аваагүй үндэстэн юм. Үнэн тэдний амнаас устаж, таслагдсан билээ.

[29] Үсээ тайрч хаяад, нүцгэн дов толгод дээр гашууд. Учир нь ЭЗЭН Өөрийн уур хилэнгийн үе удмыг голж, орхисон".

[30] "Учир нь Иудагийн хөвгүүд Миний мэлмийд бузар мууг үйлджээ" гэж ЭЗЭН тунхаглаж байна. "Миний нэрээр нэрлэгддэг гэрт түүнийг бузарлахын тулд тэд өөрсдийн жигшүүрт зүйлсээ тавьсан билээ.

[31] Тэдөөрсдийн охид, хөвгүүдийг галд шатаахаар Хинномын хөвгүүний хөндийд буй Тофетын мөргөлийн өндөрлөгүүдийг барив. Би үүнийг тушаагаагүй бөгөөд энэ нь Миний санаанд орсонгүй юм.

[32] Тиймээсүзэгтүн, энэ нь Тофет, эсвэл Хинномын хөвгүүний хөндий гэж дахин нэрлэгдэхгүй, харин Хядлагын хөндий гэж нэрлэгдэх өдрүүд ирж байна. Учир нь газар байхгүй тул тэд Тофетэд булшлах болно" гэж ЭЗЭН тунхаглаж байна.

[33] "Энэ хүмүүсийн хүүрүүд тэнгэрийн шувууд болон газрын араатан амьтдын идэш болно. Тэднийг хэн ч үргээхгүй.

[34] ТэгэхэдБи Иудагийн хотуудаас болон Иерусалимын гудамжнуудаас хөөр, баяр баясгалангийн дууг, мөн сүйт залуу болон сүйт бүсгүйн дууг зогсооно. Учир нь газар нутаг нуранги болно".

Иеремиа — Chapters