Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 2:55

[1] Иудагийн хаан Зедекиагийн ес дэх жилийн аравдугаар сард Иерусалим эзлэгдэхэд Вавилоны хаан Небухаднезар болон түүний бүх цэргүүд Иерусалим уруу ирж, түүнийг бүслэв.

[2] Зедекиагийнарван нэг дэх жилийн дөрөвдүгээр сард, тэр сарын есөнд хотын хэрэм цөмлөгджээ.

[3] Дараань Вавилоны хааны бүх түшмэд болох Нергал-сар-езер, Самгар-небу, ахлах тайган Сар-сехим, тэргүүн мэргэч Нергал-сар-езер болон Вавилоны хааны бүх үлдсэн түшмэд орж ирэн, Дунд Дааман Хаалганы дэргэд сууцгаав.

[4] Иудагийнхаан Зедекиа болон бүх дайчид тэднийг хараад, зугтан, хааны цэцэрлэгийн замаар хоёр хэрмийн хоорондох дааман хаалгаар дамжин хотоос шөнөөр гарч явав. Тэрээр Арабагийн зүг явав.

[5] Харинхалдеичуудын цэргүүд тэднийг мөшгөн хөөж, Иерихогийн талд Зедекиаг гүйцэж барив. Тэд түүнийг барьж, Хаматын нутаг дахь Риблад буй Вавилоны хаан Небухаднезар уруу аваачсан бөгөөд тэрээр түүнд ял оноов.

[6] Дараань Вавилоны хаан Зедекиагийн хөвгүүдийг өөрийнх нь нүдний өмнө Риблад алав. Вавилоны хаан бас Иудагийн бүх ноёдыг алав.

[7] Тэгээдтэрээр Зедекиагийн нүдийг сохлоод, түүнийг Вавилонд авчрахаар хүрэл дөнгөөр дөнгөлөв.

[8] Халдеичуудмөн хааны ордон болон хүмүүсийн гэрийг галдан шатааж, Иерусалимын хэрмийг нураав.

[9] Хотодүлдсэн бусад хүмүүс буюу түүн уруу очсон оргодлууд болон үлдсэн бусад хүмүүсийн хувьд, тэднийг харуулын ахмад Небузарадан Вавилон уруу цөллөгт аваачив.

[10] Харинюу ч үгүй зарим хамгийн ядуу хүмүүсийг харуулын ахмад Небузарадан Иудагийн нутагт хойноо үлдээж, тэдэнд тэр үед усан үзмийн болон тариалангийн талбайнуудыг өгөв.

[11] Вавилоны хаан Небухаднезар Иеремиагийн талаар харуулын ахмад Небузараданаар дамжуулан тушаал буулгахдаа —

[12] Түүнийг аваад, асрамжилж, түүнд ямар ч муу юм бүү хий. Харин тэрээр чамд юу гэж хэлсний дагуу түүнтэй харьц гэв.

[13] Тиймээсхаруулын ахмад Небузарадан ахлах тайган Небушазбан, тэргүүн мэргэч Нергал-сар-езер болон Вавилоны хааны бүх удирдах түшмэдийн хамт үг илгээв.

[14] Тэдхүн явуулж, харуулын гэрийн хашаанаас Иеремиаг гарган авч, түүнийг Шафаны ач, Ахикамын хүү Гедалиад гэрт нь аваачуулахаар хариуцуулав. Ингээд тэрээр хүмүүсийн дунд үлджээ.

[15] Иеремиаг харуулын гэрийн хашаанд хоригдон байх үед ЭЗЭНий үг түүнд ирж,

[16] "Явж, етиоп хүн Ебед-мелехтэй ярьж, «Түмэн цэргийн ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. "Үзэгтүн, Би энэ хотын дээр Өөрийн үгсийг сайн сайхны төлөө бус, гай гамшгийн төлөө авчрах гэж байна. Тэр өдөр тэд чиний өмнө билэгдэх болно.

[17] ГэвчБи чамайг тэр өдөр аварна" гэж ЭЗЭН тунхаглаж байна. "Чи өөрийн айдаг хүмүүсийн гарт өгөгдөхгүй.

[18] Учирнь Би чамайг заавал аварч, чи илдэнд унахгүй. Харин чи Надад итгэсэн тул өөрийн амиа олз мэт авна" гэж ЭЗЭН тунхаглаж байна» гэж хэлээрэй" гэв.

Иеремиа — Chapters