Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 4:45

[1] Маттаны хүү Шефатиа, Пашхурын хүү Гедалиа, Шелемиагийн хүү Иукал болон Малхийагийн хүү Пашхур нар Иеремиагийн бүх ард түмэнд хэлж байсан үгсийг сонсов.

[2] "ЭЗЭН ингэж айлдаж байна. "Энэ хотод үлдэгч нь илд, өлсгөлөн ба тахлаар үхнэ. Харин халдеичууд уруу гарч явагч нь амьдарч, өөрийнхөө амийг олз мэт болгож, амьд үлдэнэ».

[3] ЭЗЭНингэж айлдаж байна. «Энэ хот Вавилоны хааны цэргүүдийн гарт лавтай яа тушаагдаж, тэрээр түүнийг олзолно»".

[4] Тэгээдтүшмэд хаанд —Энэ хотод үлдсэн дайчид болон бүх ард түмэнд ийнхүү үгсийг хэлж, тэдний урмыг хугалж байгаа тул энэ хүнийг алагтун. Учир нь энэ хүн энэ ард түмний сайн сайхныг бус, харин ч хор хөнөөлийг эрэлхийлж байна гэцгээв.

[5] ИнгээдЗедекиа хаан Үзэгтүн, тэр та нарын гарт байна. Учир нь хаан та нарын эсрэг юу ч хийж чадахгүй гэв.

[6] Тэгээдтэд Иеремиаг аваад, харуулын гэрийн хашаанд байсан хааны хүү Малхийагийн нөөцлүүрт хаяв. Тэд Иеремиаг олсоор доошоо буулгав. Нөөцлүүрт ус байгаагүй зөвхөн шавар шавхай байсан бөгөөд Иеремиа шавар шавхайд живэв.

[7] Харинтайган болох етиоп хүн Ебед-мелех хааны ордонд байх зуураа тэдний Иеремиаг нөөцлүүрт хийснийг сонсжээ. Хаан Бениамины Дааман Хаалган дээр сууж байв.

[8] Ебед-мелеххааны ордноос гарч, хаантай ярьж, —

[9] Хаан эзэн минь, нөөцлүүрт хаясан эш үзүүлэгч Иеремиад үйлдсэн бүхэндээ эдгээр хүмүүс хорон муугаар хийжээ. Тэрээр яг байгаа газартаа өлсгөлөнгийн улмаас үхнэ. Учир нь хотод ямар ч талх байхгүй билээ гэж айлтгав.

[10] Тэгтэлхаан етиоп хүн Ебед-мелехт тушааж, —Эрх мэдлийнхээ дагуу эндээс гучин хүн аваад, эш үзүүлэгч Иеремиаг үхэхээс нь өмнө нөөцлүүрээс гаргаж авчир гэж хэлэв.

[11] ИнгээдЕбед-мелех эрх мэдлийнхээ дагуу хүмүүсийг аваад, хааны ордон уруу агуулахын доошоо очиж, тэндээс хуучирч элэгдсэн хувцас болон даавууны өөдсүүд авч, тэднийг нөөцлүүр уруу Иеремиа уруу доошоо олсоор буулгав.

[12] Тэгээдетиоп хүн Ебед-мелех Иеремиад —Одоо эдгээр хуучирч элэгдсэн хувцас болон даавууны өөдсүүдийг олсны доогуур суган доороо хий гэхэд Иеремиа түүнчлэн үйлдэв.

[13] Ингээдтэд Иеремиаг олсоор татан гаргаж, нөөцлүүрээс гарган авч, Иеремиа харуулын гэрийн хашаанд үлдэв.

[14] Дараа нь Зедекиа хаан хүн явуулж, ЭЗЭНий өргөөнд байдаг гурав дахь үүд уруу эш үзүүлэгч Иеремиаг авчруулав. Хаан Иеремиад —Би чамаас нэг юм асуух гэж байна. Надаас юу ч битгий нуу гэж хэлэв.

[15] ТэгэхэдИеремиа Зедекиад —Хэрэв би чамд хэлбэл, чи намайг лавтай яа алахгүй гэж үү? Тэглээ ч, би чамд зөвлөгөө өгвөл, чи намайг сонсохгүй гэв.

[16] ХаринЗедекиа хаан, Иеремиад нууцаар тангараглан, —Бидэнд энэ амийг бүтээгч ЭЗЭНий амьд буйгаар тангараглая. Би чамайг үнэхээр алах ч үгүй, чиний амийг хайгч эдгээр хүмүүстийн гарт өгөхгүй гэж хэлэв.

[17] Тэгэхэд Иеремиа Зедекиад —Түмэн цэргийн ЭЗЭН Бурхан, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. "Хэрэв чи үнэхээр Вавилоны хааны цэргийн ахмадууд уруу гарч очвол, чи амьдарч, энэ хот галдан шатаагдахгүй бөгөөд чи болон чиний гэр бүл амьд үлдэнэ.

[18] Харинхэрэв чи Вавилоны хааны цэргийн ахмадууд уруу гарч очихгүй бол, энэ хот халдеичуудын гарт тушаагдах болно. Тэд түүнийг галдан шатааж, чи өөрөө ч тэдний гараас зугтахгүй" гэж хэлжээ.

[19] ТэгэхэдЗедекиа хаан, Иеремиад —Би халдеичууд уруу явсан иудейчүүдээс айдаг. Учир нь тэд намайг тэдний гарт өгч, тэд намайг доромжлох вий гэв.

[20] ГэвчИеремиа —Тэд чамайг өгөхгүй. Миний чамд хэлж байгаа зүйлээр ЭЗЭНийг дагаач. Ингэснээр чиний хувьд ч сайн байж, чи амьдрах болно.

[21] Харинхэрэв чи явахаас татгалзсаар байвал, ЭЗЭНий надад харуулсан үг энэ байна.

[22] "Тэгээд үзэгтүн, Иудагийн хааны ордонд үлдсэн бүх эмэгтэйчүүд Вавилоны хааны цэргийн ахмадуудад аваачигдах гэж байна. Тэдгээр эмэгтэйчүүд «Чиний дотны найзууд чамайг төөрөгдүүлж, дийлэв. Чиний хөл шаварт шигдсэн үед тэд чамаас эргэсэн билээ» гэцгээх болно.

[23] Тэдмөн чиний бүх эхнэрүүд, чиний хөвгүүдийг халдеичуудад гаргаж өгөх бөгөөд чи өөрөө тэдний гараас зугтахгүй, харин Вавилоны хааны гарт баригдаж, энэ хот ч галдан шатаагдах болно" гэжээ.

[24] Дараа нь Зедекиа Иеремиад —Хэн ч эдгээр үгсийн талаар бүү мэдэг, тэгвэл чи үхэхгүй.

[25] Харинхэрэв түшмэд намайг чамтай ярьсныг сонсоод, чам уруу ирж, чамд "Чи хаанд юу хэлснээ болон хааны чамд юу хэлснийг бидэнд одоо хэлээч. Биднээс бүү нуу, тэгвэл бид чамайг алахгүй" гэж хэлбэл,

[26] читэдэнд "Намайг Ионатаны гэр уруу тэнд үхүүлэхээр битгий буцаагаач гэсэн гуйлтаа би хаанд хэлж байсан юм" гэж хэлэх ёстой гэв.

[27] Дараань бүх түшмэд Иеремиа уруу ирж, түүнийг байцаав. Тэрээр тэдэнд хааны тушаасан эдгээр бүх үгсийн дагуу мэдээлэв. Яриа нь мэдэгдээгүй тул тэд түүнтэй ярихаа болив.

[28] ИнгээдИеремиа Иерусалимыг эзлэгдэх өдрийг хүртэл харуулын гэрийн хашаанд үлдэв.

Иеремиа — Chapters