[1] Харуулын ахмад Небузарадан түүнийг Рамагаас суллаж, түүнийг Вавилон уруу цөлөгдөж байсан Иерусалим болон Иудагийн бүх цөлөгдөгсдийн дунд гинжээр гинжилсэн үед ЭЗЭНээс Иеремиад үг ирсэн юм.
[2] Харуулынахмад Иеремиаг аваад, түүнд —Чиний Бурхан ЭЗЭН энэ нутгийн эсрэг энэ гай гамшгийг амласан.
[3] ЭЗЭНавчирж, яг Өөрийн амласан шиг үйлдэв. Учир нь та нар ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдэж, Түүний дуу хоолойг сонсоогүй. Тийм учраас энэ зүйл та нарт тохиолджээ.
[4] Харинодоо үзэгтүн, чиний гар дахь гинжнүүдээс би чамайг өнөөдөр чөлөөлж байна. Хэрэв чи надтай хамт Вавилон уруу явахыг сайн гэж үзэж байвал, ир, би чамайг халамжлах болно. Харин хэрэв чи надтай хамт Вавилон уруу явахгүй байхыг сайн гэж үзэж байгаа
[5] Иеремиахараахан буцаж яваагүй байхад, —Тэгвэл Иудагийн хотуудыг хариуцуулаад Вавилоны хааны томилсон Шафаны ач, Ахикамын хүү Гедалиа уруу буцаж явж, түүнтэй хамт хүмүүсийн дунд үлд. Эсвэл чамд явахад зөв гэж санагдаж буй ямар ч газар уруу яв гэж хэлэв. Ингээд харуулын ахмад түүнд хүнс боло
[6] ТэгэхэдИеремиа Мизпа уруу Ахикамын хүү Гедалиа уруу явж, түүнтэй хамт уг нутагт үлдсэн хүмүүсийн дунд үлдэв.
[7] Вавилоны хаан нь Ахикамын хүү Гедалиаг тэр нутгийг захируулахаар томилж, эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд болон хүүхдүүд буюу тэр нутгийн Вавилон уруу цөлөгдөөгүй хамгийн ядуу хүмүүсийг түүнд хариуцуулсныг талбайд байсан цэргийн бүх удирдагчид болон тэдний х
[8] Тиймээстэд Нетаниагийн хүү Ишмаел, Кареагийн хөвгүүд болох Иоханан, Ионатан нар, Танхуметын хүү Сераиа, нетофат хүн Ефаин хөвгүүд болон маахат хүн Иезаниа нар болон тэдний хүмүүсийн хамт Гедалиа уруу Мизпад ирэв.
[9] ТэгэхэдШафаны ач, Ахикамын хүү Гедалиа тэдэнд болон тэдний хүмүүст тангараглаж, —Халдеичуудад үйлчлэхээс бүү айцгаа. Нутагт үлдэж, Вавилоны хаанд үйлчил. Ингэвэл та нарт сайн байна.
[10] Минийхувьд, үзэгтүн, би бидэн уруу ирэгч халдеичуудын өмнө зогсохын тулд Мизпад үлдэх гэж байна. Харин та нарын хувьд, дарс, зуны жимс, тос хурааж, өөрсдийн савнуудад хийж, эзэлсэн хотууддаа амьдар гэж хэлэв.
[11] ИнгэснээрМоабт, Аммоны хөвгүүдийн дунд, Едомд болон бүх орнуудад байсан бүх иудейчүүд нь Вавилоны хаан Иудад зориулан үлдэгсдийг орхисныг, тэдний дээгүүр Шафаны ач, Ахикамын хүү Гедалиаг томилсныг сонсов.
[12] Тэгээдбүх иудейчууд зайлуулагдсан байсан бүх газруудаас буцан ирж, Иудагийн нутаг уруу, Мизпа дахь Гедалиа уруу ирж, дарс болон зуны жимсийг маш элбэг дэлбэгээр хураав.
[13] Кареагийн хүү Иоханан болон талбайд байсан цэргийн бүх удирдагчид Гедалиа уруу Мизпад ирж,
[14] түүнд —Аммоны хөвгүүдийн хаан Баалис нь Нетаниагийн хүү Ишмаелыг таны амийг авахуулахаар илгээснийг та сайн мэдэж байна уу? гэж хэлэв. Гэвч Ахикамын хүү Гедалиа тэдэнд итгэсэнгүй.
[15] ТэгэхэдКареагийн хүү Иоханан Мизпад Гедалиатай нууцаар ярьж, —Би явж, Нетаниагийн хүү Ишмаелыг алъя. Тэгээд хэн ч мэдэхгүй! Тан уруу цугларсан бүх иудейчүүд тархаж, Иудагийн үлдэгсэд устахаар тэрээр юунд таныг алах ёстой юм бэ? гэв.
[16] ХаринАхикамын хүү Гедалиа, Кареагийн хүү Иохананд хандан —Ийм юм бүү хий. Учир нь чи Ишмаелын талаар худал хэлж байна гэж хэлэв.