Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 3:44

[1] Дараа нь цэргийн бүх ахмадууд, Кареагийн хүү Гедалиа, Хошаиагийн хүү Иезаниа болон их, бага бүх хүмүүс ойртон ирээд,

[2] эшүзүүлэгч Иеремиад хандан —Бидний гуйлтыг өмнөө авч, бидний төлөө буюу энэ бүх үлдэгсдийн төлөө өөрийн Бурхан ЭЗЭНээс залбираач. Учир нь таны нүд биднийг харж байгаачлан бид олон хүмүүсээс цөөхүүлээ үлдсэн нь

[3] таныБурхан ЭЗЭН бидний алхах замыг болон бидний хийх зүйлийг бидэнд хэлж өгөхийн тулд юм гэж хэлэв.

[4] Тэгэхэдэш үзүүлэгч Иеремиа тэдэнд —Би сонслоо. Үзэгтүн, би та нарын хэлсний дагуу та нарын Бурхан ЭЗЭНд залбирах гэж байна. ЭЗЭНий та нарт хариулах бүхий л үгсийг би та нарт хэлнэ. Би та нараас нэг ч үг нуухгүй гэв.

[5] Тэгэхэдтэд Иеремиад —Таны Бурхан ЭЗЭН тантай хамт бидэн уруу явуулах бүхий л үгсийн дагуу бид үйлдэхгүй бол, ЭЗЭН бидний эсрэг үнэн болон итгэлтэй гэрч байг.

[6] ӨөрсдийнБурхан ЭЗЭНий дуу хоолойг сонсоход энэ нь бидэнд сайн байхын тулд, тааламжтай ч бай, тааламжгүй ч бай, чамайг илгээсэн өөрсдийн Бурхан ЭЗЭНий дуу хоолойг бид сонсоно гэжээ.

[7] Арван өдрийн эцэст ЭЗЭНий үг Иеремиад ирэв.

[8] Тэгээдтэрээр Кареагийн хүү Иоханан, түүнтэй хамт байсан цэргийн бүх ахмадуудыг болон их, бага бүх хүмүүсийг дуудаж,

[9] тэдэнд —Гуйлтаа өмнө нь танилцуулахын тулд та нарын намайг илгээсэн Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна.

[10] "Хэрэв та нар үнэхээр энэ нутагт үлдвэл, Би та нарыг нураах биш, босгох бөгөөд та нарыг тастчин сугалах биш, тарин суулгах болно. Учир нь та нарт учруулсан гай гамшгийн талаар Би зөөлөн хандах болно.

[11] Өөрсдийнэмээж байгаа Вавилоны хаанаас бүү ай. Түүнээс бүү ай" гэж ЭЗЭН тунхаглаж байна. "Учир нь та нарыг түүнийг гараас аварч, чөлөөлөхийн тулд Би та нартай хамт байна.

[12] Тэрээрта нарт өршөөл үзүүлж, та нарыг өөрсдийн чинь хөрсөнд сэргээхийн тулд Би та нарт өршөөл үзүүлнэ.

[13] Харинта нар өөрсдийн Бурхан ЭЗЭНий дуу хоолойг сонсохгүйгээр «Бид энэ нутагт үлдэхгүй» гэж хэлэх гэж байгаа бол,

[14] ингэхдээ«Үгүй, харин бид Египетийн нутаг уруу явна. Тэнд бид дайныг харахгүй, бүрээн дуу сонсохгүй, тахлаар өлсөхгүй бөгөөд тэнд бид үлдэх болно» гэвэл,

[15] тиймнөхцөлд, Иудагийн үлдэгсэд ээ, ЭЗЭНий үгийг сонсоцгоо. Түмэн цэргийн ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. «Хэрэв та нар үнэхээр Египет уруу орж, тэнд амьдрахаар шийдвэл,

[16] танарын айж байгаа илд та нарыг тэнд, Египетийн нутагт гүйцэж хүрнэ. Та нарын санаа зовж байгаа өлсгөлөн тэнд, Египетэд та нарын араас ойрхон дагах бөгөөд та нар тэнд нас барна.

[17] ТиймээсЕгипет уруу явж, тэнд амьдрахаар шийдсэн бүх хүмүүс илд, өлсгөлөн болон тахлаар үхэх болно. Миний тэдэн дээр авчрах гэж байгаа гай гамшгаас амьд үлдэгсэд, дүрвэгсэд тэдэнд үлдэхгүй» хэмээв".

[18] Учир нь түмэн цэргийн ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. "Иерусалимын оршин суугчид дээр Миний уур болон хилэн асгарсан шиг, түүнчлэн та нарыг Египет уруу ороход та нарын дээр Миний хилэн асгарах болно. Та нар хараал, аймшиг, зүхэл, зэвүүцэл

[19] Иудагийнүлдэгсэд ээ, ЭЗЭН та нарт "Египет уруу бүү яв!" гэж айлдав. Өнөөдөр би та нарын эсрэг гэрчилсэн гэдгийг та нар тодорхой ойлгох хэрэгтэй.

[20] Учирнь та нар өөрсдийгөө хуурав. Учир нь "Бидний Бурхан ЭЗЭНд бидний төлөө залбираач. Бидний Бурхан ЭЗЭН юу ч хэлсэн, бидэнд тийнхүү хэлж, бид түүнийг үйлдье" гэж хэлэн, намайг өөрсдийн Бурхан ЭЗЭН уруу илгээсэн нь та нар шүү дээ.

[21] Ингээдби та нарт өнөөдөр хэлсэн боловч та нар уруу намайг илгээсэн зүйлсэд ч хүртэл та нар өөрсдийн Бурхан ЭЗЭНийг дагасангүй.

[22] Тиймучраас очиж, амьдрахыг хүсэж буй тэр газартаа та нар илд, өлсгөлөн болон тахлаар үхнэ гэдгийг та нар одоо тодорхой ойлгох ёстой гэв.

Иеремиа — Chapters